09/08/2026
БАНКУУДЫН ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
Орон сууцны зээлийн хоёр хувилбар байна. Ипотекийн зээл болон Банкны орон сууцны зээл гэсэн хоёр хувилбар байна. Ипотекийн зээл хэдийгээр хүү багатай ч олдоц муутай. Энэ нөхцөлд та банкны орон сууцны зээлд хамрагдахыг хүсвэл банкуудын “зээлийн нөхцөл”-ийг мэдэх шаардлагатай.
Зээлийн нөхцөл гэж юу вэ?
- Зээлийн хэмжээ
- Зээлийн хугацаа
- Зээлийн хүү
- Сарын төлбөр
- Урьдчилгаа төлбөр
- Тавигдах шаардлага
зэргийг хэлнэ.
2026 оны 8 сарын 8-ны байдлаар орон сууцны зээл олгож буй 10 банкны зээлийн нөхцөл нь ямар байгааг хүснэгтээр харуулав.
Эндээс та өөрт ашигтай банкны зээлийн нөхцөл, өөрт тохирсон банкны шалгуурыг харьцуулан сонгох боломжтой.
Тухайлбал өнөөдрийн байдлаар ХасБанк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкны орон сууцны зээл хамгийн бага хүүтэй байна. Урьдчилгаа төлбөрийн хувьд эдгээр банкууд ихэвчлэн 20 хувийн урьдчилгаа шаардаж байна. Бүх банкны зээлийн шимтгэл адил.
Зээлийн сарын төлбөрийг мөн та энэ хүснэгтээс харьцуулан үзэж болно. Жишээлбэл: та 80, 100, 120 сая төгрөгийн зээлийг 10 жилээр авахад банк бүрийн сарын төлбөр хэд болохыг та энэ хүснэгтээс харна уу. Эдгээр мэдээлэл нь танд өөрт ашигтай шийдвэр гаргахад нэмэр болно.
Орон сууцны зээлтэй холбоотой бусад зөвлөгөө мэдээллийг манай ӨРХИЙН САНХҮҮ группт элсэж үзнэ үү. Төлбөр: 5000 төгрөг. https://www.facebook.com/groups/mongovideo
Манай группт орон сууцны зээлтэй холбоотой доорх зөвлөгөөнүүд ороод байна. Үүнд:
1. 6% ипотекийн зээлийн сарын төлбөр
2. Ипотекийн зээлд бэлдэх 10 алхам
3. Ипотекийн зээлийн олголт
4. Та хэдэн төгрөгийн зээл авч чадах вэ?
5. Ипотекийн зээлийн сарын төлбөрөө хэрхэн тооцох вэ?
6. Ипотекийн зээлийн шалгуур
7. Ипотекийн зээл авбал хүүнд хэдийг төлөх вэ?
8. Заавал хамтран зээлдэгчтэй байх ёстой юу?
9. Орон сууцны зээл авах үе шат
10. Урьдчилгаа төлбөрөө 2-3 жилд бүрдүүлж чадах уу?
11. Цалингийн орлогоо хэрхэн нотлох вэ?
12. Бизнесийн орлогоо хэрхэн нотлох вэ?
13. Банк танд зээл олгох эсэхээ яаж шийддэг вэ?
14. Банкны орон сууцны зээлийн нөхцөл
Мөн үүнээс гадна хадгаламж хуримтлал, хашаа байшингийн зээл, өрхийн санхүүгийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Өрхийн санхүү дэмжигч: АГУЛА ДААТГАЛ
ӨРХИЙН САНХҮҮ - Байртай, машинтай, хашаа байшинтай болцгооё. https://www.facebook.com/groups/mongovideo
06/08/2026
05/08/2026
05/08/2026
04/08/2026
31/07/2026
31/07/2026
31/07/2026