A Right Scholarship

A Right Scholarship Эх орныхоо уламжлал соёлыг дээдлэгч, хүнлэг энэрэнгүй Монгол иргэний төлөө VIII Ажиа Гэгээн

Эрхэм хүндэт Монгол ахан дүүс ээ,

Алс холын Америкаас та бүхэнтэйгээ мэндчилж байна. Нас бие өндөр гарсан эгэл хувраг би бээр, Төвдийн Хөх нуур аймагт Дээд Монгол үндэстэн болж төрсөндөө үргэлж бахархаж, Монгол нутаг, хүн зоныг сэтгэл зүрхэндээ тээж явдаг билээ. Дэлхийн улс орнуудад тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд бурхны шавь нар бид өөр өөрсдийн чадах зүйлсээр гар бие оролцож явдаг жишгээр миний бие 2012 оноос хойш Монгол зон олонд чиглэсэн хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Монголд хэдэн удаа айлчлахдаа хүнд өвчнөөр өвдсөн гэм буруугуй нялхас, өөрөө сурах хүсэл эрмэлзлэлтэй боловч ар гэрийн боломжгүйгээс боловсролгүй хоцорч буй хүүхдүүд, өтөл насандаа ганцаардан мартагдаж, үр хүүхдээсээ, өрөөл бусдаас хараат шахуу болсон буурлуудын талаар сонсож, харсан нь миний сэтгэлийг ихэд өвтгөсөн юм.

Бурхны шашны сургаал нь тэр чигтээ нинжин сэтгэл, оюун ухааныг номлодог бөгөөд Монголчуудын амьдралд бие биеэ дэмжин туслах, нэгнийгээ хүндлэх, ойлгох, билэг оюуныг шүтэх ухаан нэвт шингэсэн байдаг. Тиймээс ч би өдөр бүр уншиж буй Ганжуур Данжуур зэрэг бурхны номоо тэр чигт нь хамаг амьтны тусын тулд сайн үйлд хэрэг болохуйц бодит ажлыг гүйцэтгэх ажлыг эхлүүлэхэд зориулсан билээ. Сүсэгтэн олны дэмжлэгээр, 2012 онд санаачилсан монгол хүүхдүүдэд эрүүл энхийг бэлэглэх хорт хавдартай нялхаст зориулсан эмнэлэг төсөл маань амжилттай хэрэгжиж улсад хүлээлгэн өгсөн.

Сэтгэлээ чилээж явдаг дараах асуудал бол сурах авьяас хүсэл эрмэлзэлтэй ч ар гэрийн санхүүгийн асуудал, эрүүл мэндийн асуудал, хүндрэл бэрхшээлээс болж суралцаж чадахгүй байгаа хүүхэд залуус бөгөөд тэдэнд сурах боломж олгохын тулд энэхүү “Зөв тэтгэлэг сан”-г байгууллаа. Би Монгол хүнийг нинжин сэтгэлтэй, асар их оюуны нөөц боломжтой гэж итгэдэг. Өдөр бүр та бүхний гудамжинд эсвэл цахим орчинд харж байгаа хүнд хэцүү нөхцөлд өсөж торниж буй бяцхан нэгний ирээдүйг дэмжээд, боловсрол олгоход нь туслаад өгвөл эх орондоо хайртай авьяслаг уран бүтээлч, алдарт улс төрч, эдийн засагч, сайн хүмүүн болно гэдэг эргэлзэхгүй байна. “Ажиа Гэгээний Зөв тэтгэлэг” сангийн гол зорилго нь энэ юм.

Бид хэрвээ 100 авьяаслаг сурагчдыг дээд боловсролтой болгож, оюун ухаан, зүрх сэтгэлийг нь тэтгэж чадваас эх орондоо хайртай, эх орноо хөгжүүлэх 100 сайхан иргэн бий болох билээ. 1000 хүүхдийг тэтгэж чадвал 1000 сайн боловсон хүчинтэй болно гэсэн үг.

Манай тэтгэлэгт хамрагдах хэн бүхэнд өөрийнхөө нөхцөл байдлыг илэн далангуй хуваалцаж, хэнд ч боломж байдаг гэдгийг харуулах боломж бий.

Тэтгэлэгт маань хандив, нэмэр болж буй эрхэм та энэ сайн үйл хэргээ бусадтай хуваалцаж, эх орныхоо ирээдүйд хөрөнгө оруулж, монгол хүний үнэ цэнийг өргөлцөж яваа эрхэм үйл хэргээ түгээж яваарай.

“Зөв Тэтгэлэг сан”-г байгуулагдсан цагаас нь эхлэн Монгол төдийгүй, Төвд, Буриад, Америк, Япон, Хятад, ОХУ зэрэг олон газраас бурханы шашинтан шавь нар, дэмжигч нар маань орон зай цаг хугацаанаас үл хамааран дэмжиж ирсэнийг дуулгахад таатай байна.

Алс хэтдээ бид Монгол улсын аймаг бүрээс, дүүрэг бүрээс 1 оюутныг дэмжин сургаж, улмаар ажилд нь зуучлах, хүн болон төлөвшихөд нь тус нэмэртэй олон сургалт хөтөлбөрт хамруулахын тулд харьяа орон нутгийн төр засаг, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч нарыг энэ үйл хэрэгт хамтран ажиллаж дэмжинэ гэж найдаж байна.

Гэгээн үйл хэрэг мандтугай, нинжин сэтгэл оюун ухааныг эрхэмнэлэн дээдэлье.

Хичээлийн шинэ жил эхэллээ! 📚Шинэ найз нөхөд, шинэ мэдлэг, шинэ зорилго, шинэ дурсамжаар дүүрэн нэгэн жилийг хамтдаа эхл...
01/09/2026

Хичээлийн шинэ жил эхэллээ! 📚

Шинэ найз нөхөд, шинэ мэдлэг, шинэ зорилго, шинэ дурсамжаар дүүрэн нэгэн жилийг хамтдаа эхлүүлцгээе.

Өнөөдрийн хичээл зүтгэл — маргаашийн амжилтын үндэс. 🌱
Бүх сурагч, оюутнууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! 🎓💙

ARS – A Right Scholarship

20/08/2026
17/08/2026

Ажиа Гэгээний “Зөв Тэтгэлэг” сангийн 2026 оны шалгаруулалтыг тоймлон хүргэж байна.

Ажиа Гэгээний Зөв Тэтгэлэг сангийн 2026 оны сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, 8 оюутанд тэтгэлэг олгохо...
15/08/2026

Ажиа Гэгээний Зөв Тэтгэлэг сангийн 2026 оны сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, 8 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Ийнхүү "Зөв Тэтгэлэг" сангийн гэр бүл 141-үүлээ боллоо. Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлагад нь амжилт хүсье.

Ажиа Гэгээний Зөв Тэтгэлэг сангийн 2026-2030 оны шинэ элсэгчдийн сонгон шалгаруулалтын 3-р шатны ярилцлага үргэлжилж бай...
15/08/2026

Ажиа Гэгээний Зөв Тэтгэлэг сангийн 2026-2030 оны шинэ элсэгчдийн сонгон шалгаруулалтын 3-р шатны ярилцлага үргэлжилж байна…

12/08/2026

2026-2030 оны хичээлийн жилд дэмжин ажиллах ЭЛЧ ХАНДИВЛАГЧ-ийг урьж байна байна.

Ажиа Гэгээний ЗӨВ тэтгэлэг сан нь 2019 оноос хойш амжиргааны түвшин, нийгмийн идэвх чармайлт, авьяас билгийг харгалзан 3 үе шаттайгаар их дээд сургуульд тэтгэлэг хүссэн оюутнуудыг шалгаруулж 7 жилийн турш дэмжиж ирсэн. Бид одоогоор 136 оюутанд 4 жилийн тэтгэлэг олгож, 4 дэх үеийн оюутнуудаа төгсгөхөөр бэлтгэж байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх мэдээллийн дагуу холбогдоорой.

Ажиа Гэгээний "Зөв Тэтгэлэг" сангийн шалгаруулалтын 2-р шатны чиглүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
31/07/2026

Ажиа Гэгээний "Зөв Тэтгэлэг" сангийн шалгаруулалтын 2-р шатны чиглүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Ажиа Гэгээний "ЗӨВ ТЭТГЭЛЭГ"-т хөтөлбөрийн 2026-2030 оны нэгдүгээр шатны шалгаруулалт явагдаж дууслаа. Энэ жил бид Улаа...
20/07/2026

Ажиа Гэгээний "ЗӨВ ТЭТГЭЛЭГ"-т хөтөлбөрийн 2026-2030 оны нэгдүгээр шатны шалгаруулалт явагдаж дууслаа. Энэ жил бид Улаанбаатар хот, хөдөө орон нутгаас нийт 138 өргөдөл хүлээн авлаа.

Үүнээс 20 тэтгэлэг горилогчдын материал шаардлага хангасан тул дараагийн шатны шалгаруулалтад урьж байна.

Дараагийн шатны шалгаруулалтын мэдээлэл, зааварчилгааг цахим шуудангаар нь / мэйл хаягаар/ илгээж эхэлсэн тул та бүхэн цахим шуудангаа тогтмол шалгаж, сонор байна уу.

Санамж: Илгээсэн мэйл spam-д орсон байх магадлалтай тул сайн шалгаж үзэхийг анхааруулж байна.

Ажиа Гэгээний “Зөв Тэтгэлэг” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын 1-р шатны материал хүлээн авах хугацаа албан ёсоор дуусла...
17/07/2026

Ажиа Гэгээний “Зөв Тэтгэлэг” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын 1-р шатны материал хүлээн авах хугацаа албан ёсоор дууслаа. 1-р шатны шалгаруулалтын хариу 7 сарын 20-нд гарна.

Сонгон шалгаруулалтын дараагийн шаттай холбоотой мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Нийт материалаа илгээсэн бүх оюутнууддаа амжилт хүсье.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when A Right Scholarship posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category