02/09/2026
Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын сэтгүүлүүдийн 2026 оны хурал, сургалтад оролцлоо🌍🌿
Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Эм зүйн ухааны доктор, профессор Э.Сэлэнгэ Филиппин Улсын Манила хотноо 2026 оны 8 дугаар сарын 18–22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан WPRIM-ийн ээлжит хурал болон Ази, Номхон далайн баруун бүсийн анагаахын сэтгүүлүүдийн холбооны 2026 оны хурал, дадлага сургалтад амжилттай оролцлоо📚🌏
Энэ жилийн хурал “Хиймэл оюуны эрин үеийн эрдэм шинжилгээний бүтээлийн чанар ба ёс зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж, эрдэм шинжилгээний бүтээлийн чанар, хэвлэлийн ёс зүй, хиймэл оюун ухааны хэрэглээ болон сэтгүүлийн редакцын үйл ажиллагааны талаар сонирхолтой илтгэл, практик сургалтаар дамжуулан мэдлэг, туршлага солилцлоо.
Мөн WPRIM-ийн хурлаар гишүүн 19 орны үйл ажиллагаа, 2026 онд шинээр индексжүүлэх сэтгүүлүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.
Энэ үеэр Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Journal of Eastern-Western Pharmacology and Pharmacy сэтгүүлийг хэлэлцүүлж, WPRIM мэдээллийн санд бүртгүүлсэн нь сэтгүүлийн олон улсын хүртээмж, харагдацыг нэмэгдүүлэх чухал алхам боллоо🇲🇳🇵🇭✨
📍 Манила, Филиппин
📅 2026.08.18–22
#