Bayarmaa Bayarsaikhan

Bayarmaa Bayarsaikhan

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Bayarmaa Bayarsaikhan, Personal coach, Twin tower-1 Seoul Street, Ulaanbaatar.

06/08/2025

Ковидын үед....😅

06/05/2025

ChatGPT хиймэл оюуны захирал Sam Altman ингэж хэлэв:
1. Зарагдаж магадгүй юм гэж бодож бизнес битгий хий. Энэ юмыг асар их хүсч байгаа хүмүүс зөндөө байна гэж харсан юмаараа бизнес хий.
2. Бизнесийн санааны сайн мууг турших ганц арга бол зараад л үзэх юм. Олныг оруулж ирэх, үйлдвэрлэхээсээ өмнө хэдийг өөрөө зараад л үз.
3. Хүмүүсийн санал гомдол бол ядаргааны юм биш л дээ. Харин ч бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам төгсрүүлэх үнэтэй санаанууд юм.
4. Маш сайн бизнесийн санаа эхэндээ тэнэг сонсогдох нь элбэг байдаг. Бүтэхгүй, болохгүй гэж хэлж байгаа хүмүүсийг бага сонс. Яг мөнгөө төлөх гээд ороод ирсэн хүмүүсийнхээ үгийг бол сайн сонс.
5. Юмыг болгоод учрыг нь олж чаддаг, юманд шантралгүй яваж чаддаг тийм чанар танд бий юу? Тийм бол та бизнес хийгээд үзээрэй.
6. Юу юугүй бизнесээ томруулж, менежерүүдтэй болох гэж битгий яар. Аугаа бизнес анхандаа өргөжүүлэхэд их төвөгтэй байх нь олонтаа шүү.
7. Юманд момент, эрч гэж байдаг. Үүнийгээ битгий алд. Гол тоо, хэмжүүрүүдээ сайн хар, тэгээд аль болох эрчээ бүү алд.
8. Мааруухан ажилтныг сургаад авна даа, аандаа сайжирна байж гэж хүлээх хэрэггүй. Тогтсон том компани болтлоо аль болох хамгийн шилдэг гэхээр цөөн хүний багтай бай. Хүн нэг бүртэйгээ тулж ажилла. Болохгүй байгаа хүнээ хурдан хал.
9. Учиргүй илт илүү үйлчилгээ гаргаж ирээд, яг хажууд чинь салбараа нээгээд эхлээгүй л бол өрсөлдөгчрүүгээ нэг их анхаараад хэрэггүй. Урдах өөрийнхөө юмыг л тултал хий.

06/05/2025

Нэг сая доллараар зөвлөгөө өгдөг, дэлхийн топ бизнес коуч Тони Роббинсийн лекцийг үзээд, зөвлөгөөг нь багцлав.
1. Жинхэнэ удирдагчид асуудлыг ойлгоход цагийнхаа 5%-ийг зарцуулдаг бол 95%-ийг түүнийг шийдвэрлэхэд зарцуулдаг
2. Таны амьдрал таныг шийдвэр гаргаж, хөдөлж эхэлсэн үед өөрчлөгдөж эхэлдэг
3. Бидний амьдралын утга учир бол ямар нэгэн зүйл авах биш харин ямар нэгэн зүйл өгч, хэн нэгэн болох юм
4. Хүмүүс амьдралын тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юунд хүрч чадахаа төсөөлж ч чаддаггүй
5. Та 30 секундээс илүү хугацаанд уурлахад энэ сэтгэл хөдлөлийн үлдэгдэлд биед дахин 5 цаг байдаг
6. Таны өнгөрсөн болон ирээдүй тань адилхан байж болохгүй
7. Залхуу хүн гэж байдаггүй. Урам, түлхэц өгдөггүй зорилго гэж байдаг
8. Жинхэнэ шийдвэр гэдэг бол та уг шийдвэрийн дараа шинэ үйлдэл хийхийг хэлнэ. Хэрэв үйлдэл байхгүй бол та шийдвэр гаргаагүй байна гэсэн үг
9. Олон хүн амьдралдаа юу хийхийг мэддэг. Гэвч зөвхөн хэдхэн нь хийж буй зүйлээ мэддэг. Мэдэх нь хангалтгүй юм. Хөдлөх хэрэгтэй.
10. Таны орлого таны сонголт болхоос дэлхийн эдийн засгийн асуудал биш
11. Та хэн ч бай өөрийн хийж буй зүйлдээ дуртай биш бол та аугаа хүн болохгүй
12. Хэрэв та өөрийн амьдралаа удирдахыг хүсэж байгаа бол та өөрийн өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Бидний амьдралд хэзээ нэгэн өдөр хийсэн зүйл нөлөөлөхгүй харин өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг
13. Тоотой хэдэн хүн зорилгодоо хүрдэг. Бусад хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй цор ганц шалтгаан бол төвлөрч чаддаггүй байдал. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаар амьдардаг
14. Бидний гол асуудал бол аливаа асуудлыг муу зүйл гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ асуудлын тусламжтайгаар бид өсөж, дэвжиж, өөрчлөгддөг
15. «Хэзээ нэгэн цагт» гэсэн зам «хаашаа» ч хүргэдэггүй
16. Та үргэлж хийж байсан зүйлээ хийсээр байх юм бол авдаг зүйлээ авсаар байх болно
17. Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та мэддэг зүйлээ хий
18. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж хийдэг хүн жинхэнэ аз жаргал, амьдралын таашаалыг ойлгоно
19. Хэрэв та амжилттай болохыг хүсвэл амжилтанд хүрсэн хүнийг олж, түүнийг дага. Тэгвэл та амжилтанд хүрнэ
20. Халамж, хайр гэдэг 2 зүйл таны амьдралыг өөрчлөх дуусашгүй эх үүсвэр юм
21. Зорилгоо тодорхойлох нь мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм
22. Амжилттай хүмүүс асуултуудыг илүү тодорхой асуудаг бөгөөд үүнийхээ хариуд илүү дэлгэрэнгүй хариулт авдаг
23. Өөрийн амьдралаа гайхалтай болго
Биширдэг хүн шигээ хүн бол
24. Би хүмүүст туслах тусам илүү ихийг авдаг гэдгийг ойлгодог
25. Үргэлж сайжирч, өөрийгөө хөгжүүл. Хэзээ ч бүү зогс!
Амжилт хүсье 👏 copy

17/04/2025
27/07/2024

💜💜💜

31/08/2021

АСУУЖ УДИРДАХ...

Менежерийн ажилд хүсэлтээ илгээсэн хүмүүсээс хоёр ажил горилогч тунаж үлджээ...

Ажил олгогч тэднээс сүүлчийн асуултыг асуув...

“Таныг менежер болсон үед эдийн засаг хүндэрвэл та юу хийх вэ?”

Эхний залуу хэсэг бодсоноо, гүн сэтгэгдэл үлдээх зорилгоор:

“Би зардлаа танаж компаниа аврахын тулд бүхнийг хийнэ” гэлээ...

Хоёрдох ажил горилогч бүсгүй ажил олгогч руу хараад, гэр орон, яагаад энэ ажилд орохыг хүссэнээ хэсэг зуур бодсоноо:

“Би мэдэхгүй байна...

Би тусламж хүсэх байх...

Би хүмүүсээсээ туршлагаа хуваалцахыг хүснэ...

Нөхцөл байдал хүнд байгаа үед яаж үйлчлүүлэхийг хүсч байгааг харилцагч нараасаа асууна” гэж хариуллаа...

Ажил олгогч тэр хоёр руу харж инээмсэглээд:

“Бид бүтээгчдийг, бий болгогчдыг хайж байгаа, бид аль ч нөхцөлд боломж олж хардаг хүнийг эрэлхийлж байгаа юм” гэлээ...

Хоёрдох ажил горилогч ажилтай болсон байна.
------------------------------------------------------------------
Мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэх нь чамайг мундаг менежер болгодог...

Компанийг авч яваа хүмүүсийг, амьдралаа чирж яваа хүмүүсийг чи удирдана...

Тэдний туршлагад итгэ...

Тэр туршлага компанийг чинь аварна...

Чамайг бас чиний хүмүүсийг давхар хөгжүүлнэ...

06/08/2021

Дэлхийн тэргүүн хатагтай гэгддэг "Элеанор Рузвельтийн манлайлал" номыг уншиж дуусгаад түүнтэй сэтгэл дотроо ийнхүү хөөрөлдөв.

-Надад нэг асуулт байна, хатагтай Элеанор. Нээлттэй харилцааг буруугаар ашиглах гэдэг эсвэл шалтгаангүйгээр бусдын үнэт зүйлсийг гишгэлдэг хүмүүсээс би яг юу сурах ёстой вэ? (Х.Б)

-Чи тэнэглэл, мунхагийн харанхуйг сэтгэл зүрхээрээ мэдрэх болно. Тэнд ямар гутамшигтай байдгийг мэдэрнэ. Гэхдээ тэр гутамшиг руу гүн орж болохгүй. Мэдэрсэн л бол эргэж харалгүй орхи. (Э.Р)

-Тэдэнд ямар нэг зүйлийг ойлгуулах гэж оролдох ч хэрэггүй гэж үү? (Х.Б)

-Хэрэггүй. Буруу, сөрөг үг үйлдэл хийдэг хүмүүс олон гутамшгийг үүрсээр ядардаг. Тэгээд хэн нэгэнд хийсэн, хэлсэн бүх муу үгсээ, зовлон бэрхшээлээ буцааж авахын төлөө амьдарсаар насыг барах болно. Энэ бол Кармагийн хууль. Ингэж яваагаа тэд өөрсдөө ч мэддэггүй. (Э.Р)

-Бусдыг яллах дуртай хүмүүс байдаг. Бүр асгартал уйлтал нь баярлуулсан өдрүүдийг ч мартаад юухан хээхнээр ч яллахад үргэлж бэлэн явж байдаг. Би тэдэнд гомдох хэрэгтэй юү? (Х.Б)

-Хэрэггүй. Тэртэй тэргүй тэд өөрсдийнхөө энэ байдалд гомдолтой явдаг хүмүүс. Ганцхан хэнд гомдоод байгаагаа л ойлгодоггүй юм. Тийм учраас хамгийн ихээр баярлуулдаг хүмүүсээ яллаж амьдардаг хэрэг. (Э.Р)

-Хэн нэгэнд итгэлээ хугалуулсны дараа дахин сэхэхэд маш хэцүү байдаг. Ер нь хэнд итгэх хэрэгтэй вэ? (Х.Б)

-Хүмүүс үргэлж андуурдаг. Би ч ялгаагүй маш их андуурч явснаас асар хүнд цохилтуудтай нүүр тулж байсан. Гэвч чиний итгэлийг хэн нэгэн хугаллаа гэхэд чи түүнтэй хамжиж өөрийнхөө итгэлийг нэмж хугалж болохгүй л гэж чамд зөвлөмөөр байна. Чам руу илгээж байгаа аливаа энергийг чи л хүлээж авахгүй бол агаарт сарнина шүү дээ. Хэдий чамд хэцүү байсан ч өөрийнхөө тансаг ертөнцийг гадны түрэмгийллээс хамгаалж чаддаг эр зоригтой, хатуужилтай бай. (Э.Р)

-Маш их баярлалаа хатагтай Элеанор. Ярилцахад таатай байлаа.

2019.08.06

"Нийгмийн идэвхтэй амьдралаас хүн маш ихийг суралцдаг. Тийм хүн л хөгждөг. Суралцаж, хөгжихийн тулд хүмүүстэй харилцаанд орох хэрэгтэй. Харин тэр харилцаа чинь нээлттэй бас шударга байх ёстой". /Элеанор Рузвельт/

14/07/2021

ӨВӨӨГИЙН ХАРИУЛТ...

Жаалхүү өвөөгөөсөө ийнхүү асуув:

Өвөө, өмнө нь та яаж амьдарч байв аа:

• Технологигүй...

• Интернэтгүй...

• Компьютергүй...

• Дронгүй...

• Ухаалаг утасгүй...

• Фэйсбүүкгүй...

Өвөө нь хариулав...яг л өнөөдрийн танай үеийнхэн шиг:

• Хүнлэг чанаргүй...

• Өрөвч сэтгэлгүй...

• Ичгүүр сонжуургүй...

• Хүндлэлгүй...

• Хайргүй...

• Даруу төлөв зангүй...

Таануусын “”хөгшин” гээд байгаа бид чинь ерөөгдсөн улсууд байхгүй юу...

• Дугуй унахдаа бид малгай өмсдөггүй байлаа...

• Сургуулийн дараа бид гэрийн даалгавраа хийчихээд харуй бүрий болтол тоглодог байлаа...

• Интернэтийн биш жинхэнэ найзуудтайгаа тоглодог байлаа...

• Хэрэв бид цангавал савласан ус биш, худгийн, булгийн, горхины ус уудаг байлаа...

• Нэг аяганаас уулаа гээд бид хэзээ ч өвддөггүй байлаа...

• • Талх масло идлээ гээд бид хэзээ ч таргалдаггүй байлаа...

• Хөл нүцгэн алхлаа гээд юу ч болдоггүй байлаа...

• Бид тоглоомоо өөрсдөө хийж түүгээрээ тоглодог байлаа...

• Эцэг эх маань баян биш ч хайраар дутаадаггүй байлаа...

• Бид урилгагүйгээр нэг нэгнийдээ зочилдог байлаа...

• Бид хар цагаан зурагтай байсан байж болно, гэхдээ дурсамж нь өнгөтэй байсан юм...

• Бид чинь их өвөрмөц үеийнх, учир нь бид эцэг эхийнхээ үгийг сонсдог байсан сүүлийнх нь, хүүхдүүдээ сонсох ёстой болсон анхных нь....

Бид чинь цөөн тоогоор хэвлэгдсэн ном л гэсэн үг...

26/04/2021

Араагаа соль

11/03/2021
26/02/2021

Шинэ сайхан зүйлийг мөрөөдөж байгаа хүмүүст зөвлөхөд 3 зүйл хэлье:

1. Мөрөөдлөө төлөвлө. Зарим хүн мөрөөдлөө зүгээр л ингэх юмсан тэгэх юмсан гээд яриад байдаг. Үг бол хоосон харин үйлс бол бодит. Мөрөөдөж байгаа зүйлээ бичээд, цаг хугацаанд хувиарлаад, түүндээ хүрэх жижиг жижиг зорилго тавиад яв. Тэгээд өдөр бүр түүндээ хүрэхийн төлөө зүтгэ.

2. Мөрөөдлөө төсөөл. Ялангуяа заримдаа бүтэхгүй шинжтэй болох үед өөдрөгөөр мөрөөдөлдөө хүрчихсэн үр дүнгээ харчихсан гэж төсөөлж өөртөө итгүүл. Гүн итгэл үнэмшилгүй бол ямар ч мөрөөдөл замхран алга болно. Өөрийгөө зоригжуул. Тантай ижил төстэй байдлаас гарч чадсан хүмүүсийн түүхийг санаж өөрийгөө зоригжуул.

3. Мөрөөдлийн баг бүрдүүл. Ямар ч мөрөөдлийг ганцаараа биелүүлэх боломжгүй. Багийн хүчээр олны хүчээр мөрөөдөл биелдэг. Тиймд мөрөөдөлд итгэж тантай хамт зүтгэх хүмүүсийг өөрийн мөрөөдлийн багт элсүүл. Тэгээд хамтдаа зүтгэ, ажилла. Үр дүн нь гайхалтай байх болно.

Амжилт хүсье!

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Twin Tower-1 Seoul Street
Ulaanbaatar
976