I see Enso

I see Enso Гэрэлтэй ирээдүйг урлагтайгаар бүтээх хуудас.

Морин толгойт зэн дугуй💪 Энсо Гал морин жилд бүр цааш, цаашаа яв, хязгааргүйд чү чү
21/02/2026

Морин толгойт зэн дугуй💪 Энсо
Гал морин жилд бүр цааш, цаашаа яв, хязгааргүйд чү чү

Энэ бэхэн зураг нь морьдын дүрээр дамжуулан хүч чадал, хамгаалалт, удам залгамжийн утгыг илэрхийлсэн бэлгэдэлт бүтээл юм...
19/02/2026

Энэ бэхэн зураг нь морьдын дүрээр дамжуулан хүч чадал, хамгаалалт, удам залгамжийн утгыг илэрхийлсэн бэлгэдэлт бүтээл юм. Хар ба цагаан өнгөний эсрэгцэл, дугуй зохиомж нь эв нэгдэл, мөнхийн холбоог мэдрүүлж байна.

Гал Морин жилдээГал шиг бадарч,Морь шиг хурдалж,Аз хийморь дүүрэн байх болтугай!
17/02/2026

Гал Морин жилдээ
Гал шиг бадарч,
Морь шиг хурдалж,
Аз хийморь дүүрэн байх болтугай!

Зургаа дахь машин ба Зэний дугуйНэгэн урт зам дээр арван машин цуваа үүсгэнэ.Би зургаа дахь нь.Би урдаа тавыг харна.Тэд ...
16/02/2026

Зургаа дахь машин ба Зэний дугуй

Нэгэн урт зам дээр арван машин цуваа үүсгэнэ.
Би зургаа дахь нь.

Би урдаа тавыг харна.
Тэд удаан явбал би удаан явна.
Тэд зогсвол би зогсоно.

Миний ард дөрөв бий.
Тэд намайг л харна.
Тэдний нүдэнд би саад.

Арын машин уурлана.
“Чи зам хаалаа!” гэж хараана.

Гэвч тэр миний урд буй тавыг үл харна.
Хамгийн урд яваа ганц машиныг бүр ч мэдэхгүй.

Ингээд уур, буруутгал, үл ойлголцол
цуваа шиг үргэлжилнэ.
………..

Үүнийг Зэн дугуй тойрогтой холбоё
(Нэг амьсгаагаар татсан дугуй.
Эхлэл ба төгсгөл нь нэг.
Төгс бус мөр нь төгс чанарыг илтгэнэ.)

⸻

🪷 Машины цуваа бол Энсо

Зам дээрх арван машин шулуун мэт.
Гэвч ухамсрын дээрээс харвал
энэ бол шулуун биш дугуй.

Урд яваа нь ардынхаа шалтгаан.
Арын уур нь урдынхаа үр.
Буруутгал нь үл ойлголцлын хэлбэр.

Энэ бүх хэлхээ
Энсогийн тойрог шиг тасралтгүй.

Хэн нэгнийг буруутгах мөчид
чи дугуйн дотор байна.

Харин бүхэлд нь харсан мөчид
чи дугуйг гаднаас нь харна.

⸻

Зэн ухаанд “асуулт”-аас илүү “шууд харах” чухал.

Арын машин бодож байна:
“Яагаад тэр удаан явна вэ?”

Зэн асууна:
“Чи бүх замыг харж байна уу?”

Хэрэв чи зургаа дахь машин гэдгээ ухаарвал
чи уурлахгүй.
Хэрэв чи арын машин гэдгээ танивал
чи буруутгахгүй.

Учир нь дугуйн аль ч цэг төвөөс хол биш.

⸻

Амьдрал шулуун зам биш.
Энэ бол Энсо
Нэг амьсгаагаар зурсан
шалтгаан ба үрийн дугуй.

Чи хаана явна вэ гэдэг чухал биш.
Чи дугуйг харж чадаж байна уу гэдэг л чухал.

Хадны зургаас сэдэвлэж Морин толгойт зэн дугуй бэхээр зурлаа. 🙏Эртний дүрслэл, дотоод төвлөрөл, монгол ахуй гурвын уулзв...
25/01/2026

Хадны зургаас сэдэвлэж Морин толгойт зэн дугуй бэхээр зурлаа. 🙏
Эртний дүрслэл, дотоод төвлөрөл, монгол ахуй гурвын уулзвар.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when I see Enso posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category