Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 50 ДУГААР СУРГУУЛЬ Чингэлтэй дүүргийн Хошой Тэргүүний, М.Цэдэндоржийн нэрэмжит 50 дугаар бүрэн дунд сургууль

31/08/2026

УРИЛГА
2026-2027 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа 9 сарын 1-ний өдрийн 8.30-д А байрны урд талбайд болно.
Эрхэм хүндэт багш ажиллагсад, суралцагчид, эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэндээ хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэж, сурах их үйл хэрэг болоод сурган хүмүүжүүлэх гэгээн их үйлсэд тань өрнүүн дэлгэр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Сургуулийн захиргаа

28/08/2026
27/08/2026

1-Р АНГИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ХААГДАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ

📚 Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэх хүүхдийн бүртгэл хаагдахад ердөө 1 хоног үлдлээ.

👨‍👩‍👧‍👦 Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ бүртгэлийг амжиж📱 E-Mongolia системээр хийлгээрэй.

🗓️ Бүртгэлийн эцсийн хугацаа: 8 дугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг ⏳✅

МЭДЭЭ🎊Тус сургуулийн 2006 оны төгсөгчдийн 20 жилийн ойн дурсамжит уулзалт төрөлх сургууль дээрээ амжилттай зохион байгуу...
09/07/2026

МЭДЭЭ
🎊Тус сургуулийн 2006 оны төгсөгчдийн 20 жилийн ойн дурсамжит уулзалт төрөлх сургууль дээрээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус төгсөлтөөс сурлага, урлаг, спортын олон бахархалт сурагчид төрөн гарсан бөгөөд өдгөө тэд өөр өөрсдийн салбарт амжилттай ажиллаж хөдөлмөрлөж байна.
🎊Уулзалтад 11Б ангийн багш Д.Янжмаа, 8Б ангийн багш Б. Эрдэнэчулуун, бага ангийн багш Д.Оюунгэрэл, А.Дайриймаа нар оролцож шавь нартайгаа уулзан дурсамжаа хуваалцлаа.
🎊Мөн 50-р сургуулийн захирал Б.Амар хүрэлцэн ирж, төгсөгчдөд дурсгалын ном гардууллаа. 2006 оны төгсөлтийн хамт олон багш нартаа болон төрөлх сургуульдаа хүндэтгэл үзүүлж талархлаа илэрхийллээ.
Эрхэм төгсөгч шавь нартаа Цаашдынх нь ажил хөдөлмөр, амьдралд нь өндөр амжилт, аз жаргал хүсэн ерөөе. 🎊💪❤️🎉❤️🫰

БАХАРХАЛ🎉 НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 50 ДУГААР СУРГУУЛИЙН ахмад багш Б.ЦЭРЭНХҮҮ "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ" боллоо б...
09/07/2026

БАХАРХАЛ
🎉 НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 50 ДУГААР СУРГУУЛИЙН ахмад багш Б.ЦЭРЭНХҮҮ "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ" боллоо багшдаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе! ❤️💪💐🎉

Бага ангийн багш Б. Цэрэнхүү нь 1977 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгсөж тус сургуульд тасралтгүй 38 жил ажиллаж олон мянган шавь нарыг эрдмийн замд хөтөлсөн чадварлаг багш юм.

Тэрээр "Монгол Улсын Зөвлөх" багш, "Клиник профессор" цолтой, 2006, 2008 онд дүүргийн тэргүүний багш, 2010 онд Улсын тэргүүний багшаар шалгарч боловсролын салбарт тасралтгүй 50 гаруй жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, олон мянган шавь нарыг эрдэм мэдлэг, хүмүүжил төлөвшлөөр хөтөлсөн эрхэм багш маань заах арга зүйн өндөр ур чадвар, боловсролын шинэчлэлийг хөгжүүлэх бүтээлч санаачилга, уйгагүй хөдөлмөрөөрөө үе үеийн багш, сурагчдын хүндэтгэлийг хүлээсээр ирсэн билээ.

Эрхэм багшдаа МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд нь сургуулийн хамт олон, үе үеийн шавь нарын өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан нас, сурган хүмүүжүүлэх их үйлсэд нь улам их амжилт бүтээлийг хүсэн ерөөе! 💐❤️

ТАЛАРХАЛЦ.Цэрэнсумьяа багшийн бэлтгэсэн шавь нараас дараах сурагчид Англи хэлний элсэлтийн шалгалтад 700 гаас дээш оноо ...
29/06/2026

ТАЛАРХАЛ
Ц.Цэрэнсумьяа багшийн бэлтгэсэн шавь нараас дараах сурагчид Англи хэлний элсэлтийн шалгалтад 700 гаас дээш оноо авсан.
ЭШ-аа амжилттай сайн өгсөн бүх шавь нартаа болон бэлтгэсэн багшдаа халуун баяр хүргэе ээ. Сайн сайхан бүхнийг багш, сурагчдадаа хүсье. ❤️❤️❤️💪💪💪

ТАЛАРХАЛД.Алтанцэцэг багштай 12б ангийн сурагч Э.Эмүжиндээ болон бэлтгэсэн багш Д.Нарангэрэл нартаа халуун баяр хүргэе э...
28/06/2026

ТАЛАРХАЛ
Д.Алтанцэцэг багштай 12б ангийн сурагч Э.Эмүжиндээ болон бэлтгэсэн багш Д.Нарангэрэл нартаа халуун баяр хүргэе ээ. Амжилт бүтээлийн дээдийг хүсье ээ.❤️❤️❤️💪💪💪

ТАЛАРХАЛМАТЕМАТИКИЙН элсэлтийн шалгалтад 700 гаас дээш оноо авсан сурагчдадаа халуун баяр хүргэе ээ. Бэлтгэсэн багш Б.Эн...
28/06/2026

ТАЛАРХАЛ
МАТЕМАТИКИЙН элсэлтийн шалгалтад 700 гаас дээш оноо авсан сурагчдадаа халуун баяр хүргэе ээ. Бэлтгэсэн багш Б.Энхтуулдаа болон суралцагчдадаа халуун баяр хүргэж амжилтын дээдийг хүсье ээ.❤️❤️❤️💪💪💪🎊🎊🎊

Address

Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Лааганы гудамж
Ulaanbaatar
976-11

Opening Hours

Monday 00:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00
Saturday 00:00 - 00:00
Sunday 00:00 - 00:00

Telephone

+97611318314

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургууль:

Shortcuts

Share

Category