10/06/2026
🔶Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулж авна
🔶Мэргэжлийн боловсролыг дэмжих сан нь 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 🇺🇸🇲🇳 АНУ-ын Харвардын их сургуулийн богино хэмжээний сургалтуудад мөн АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах University of North America их сургуульд Монгол Улсаас оюутан залуус төр хувийн хэвшлийн төлөөллийг амжилттай суралцуулсан туршлагатай байгууллага юм.
🔶Сангийн эрхэм зорилго: Харвардын их сургуульд болон дэлхийн шилдэг 100 сургуульд Монгол залуучуудын сурч боловсрох мэргэжлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх, боловсролтой, бүтээлч, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлэх үндсэн зорилготой.
🔶Сангийн алсын хараа: Боловсролын салбарт манлайлал үзүүлж дэлхийд шилдэг боловсролоор тэргүүлж буй их дээд сургуульд өндөр мэдлэг боловсрол, туршлагатай оюутан залуусыг суралцуулж Монгол Улсын хөгжил дэвшил, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийнэ.
🔶Мэргэжлийн боловсролыг дэмжих сан, АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлах University of North America их сургууль болон Osgood center for International studies төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулж Монгол Улсаас албан ёсны төлөөлөгчийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд богино хугацааны хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм.
🔶Мөн ирээдүй болсон ахлах анги төгсөгч дүү нарт зориулан тэтгэлэгтэй суралцахад нь дэмжлэг үзүүлэх www.surya.mn платформыг хөгжүүлж олон зуун сурагчдад тэтгэлгийн боломжуудыг ойртуулж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь олон улсын Holland аргачлалаар шинжлэх ухаанчаар мэргэжил сонголт хийж хувь хүний хөгжлийг дэмжиж зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаж байна.
🔶Мэргэжлийн боловсролыг дэмжих сан нь удирдах зөвлөлийн 7 гишүүнтэй бөгөөд орон гарсан суудалд сонгогдож баг болж боловсролын салбарт хамтран ажиллах залуусыг урьж байна.
🌎Ирээдүйн карьертаа эерэг зөв түүх бичихэд манай сан туслах болно.
🌎Тавигдах шаардлага: Англи хэлний мэдлэг IELTS 5.5 оноотой багадаа, 20-30 нас
📅Бүртгэлийн хугацаа: [email protected] – цахим шууданд өөрийн сv, танилцуулгаа 2026 оны 6 сарын 20 ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.
🔶Мэргэжлийн Боловсролыг дэмжих сан
www.pedf.mn