14/02/2025
"БИД ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД" анхдугаар тэмцээн 2024.12.16-2025.02.12-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
СЭЗТ-ийн тэнхимийн FMS клубээс зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд 16 багийн 80 оюутан өөрсдийн мэдлэг, багаар ажиллах ур чадвараараа өрсөлдсөн.
Баг тус бүр МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ-д бүртгэлтэй хувьцаат компаниудаас багц бүрдүүлсэн бөгөөд хөрөнгө оруулалтын өгөөж хамгийн өндөр эхний 5 баг дараагийн шат руу дэвшиж өөрсдийн БАГЦЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ын өгөөж болон аргачлалын талаар илтгэл тавьж хоорондоо өрсөлдсөн ба эхний 3 байр болон тусгай байранд дараах багууд байр эзлэв:
Тэргүүн байр – “GROWTH” баг - Санхүү 4 курс
Дэд байр – “ТЭМҮҮЛЭЛ” баг - Санхүү 2, 3 курс
Гутгаар байр – “DYNAMOS” баг – Санхүү 2, 3 курс
Тусгай байр – “FIVO'S INVEST” баг – Санхүү 3 курс
Тусгай байр – “UP” баг – Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн 4 курс
Шүүгчдээр “Net capital” ББСБ-ийн Захирал А.Ширэндэв, “Stocklab Securities" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ё.Амарбат, "Премиум нексус" ХК-ийн Санхүүгийн шинжээч Э.Мөнх-Уянга, ХИС СЭЗТ-ийн Тэнхимийн эрхлэгч Л.Бямбасүрэн нар оролцож оюутнуудын хөрөнгө оруулалтын санхүүгийн мэдлэг ур чадварыг сорьсон билээ.
“Stocklab Securities" ХХК-ийн хамт олны зүгээс тэмцээний эхний 3 байрт шалгарсан багуудад дараах үнэ бүхий ХУВЬЦААНЫ БАГЦ бэлэглэлээ.
Тэргүүн байр – 150,000.00 төгрөг
Дэд байр – 100,000.00 төгрөг
Гутгаар байр – 50,000.00 төгрөг
Энэхүү Олимпиадын арга хэмжээг ивээн тэтгэж оюутнуудын ирээдүйд өндөр хувь нэмэр оруулсан байгууллагууд:
Netcapital Financial Group
Stocklab
Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа мэргэжлийн болон сурлагын өндөр амжилт хүсье.