30/07/2014
Нутгийн шийдэл сан 2014 оны тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн уралдаанаа зарлаж байна.
ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА
Олон Улсын Андуудын Монголын Тэтгэлэг (International Friends Scholarship for Mongolia) нь Оюутан залуусын санаачилгаар орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд туслах нийгэмд тустай үйлсийг ивээн тэтгэж, төсөл хэрэгжүүлсэн оюутан бүрт сургалтын төлбөр олгох тэтгэлэгт хөтөлбөр юм.
Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутан залуус хоёр хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан төсөл боловсруулж, шалгаруулалтад оролцоно. Төсөлд орон нутгийн хөгжил дэвшил, байгаль орчны асуудлын шийдэл, эрүүл мэнд, соёл, боловсрол, хог хаягдлын менежмент зэрэг орон нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн шинэлэг санаа бүхий ажлыг оюутны зуны амралтын хугацаанд хэрэгжүүлэхээр тусгасан байна. (Жич: Нутгийн шийдэл сангаас хэвлэн нийтэлсэн “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага” номын мэдээллээс ашиглан төслөө боловсруулах боломжтой).
Шалгуур: Багийн гишүүд нь 2014 оны 5 сарын 1-ний байдлаар аль нэг их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан байх.
Төслийн баримт бичиг: Төслийн үндсэн баримт бичиг 5 хуудас, төслийн танилцуулга 1 хуудаст багтсан байх ба баг тус бүрийн төслийн төсөв 1000 ам.доллараас хэтрэхгүй байх. Төсөл хэрэгжих хугацаа нь 2014 оны 8 сарын 25-наас 9 сарын 25-нд багтсан байх.
Хавсралт: Багийн гишүүн тус бүрийн бичсэн эссэ /1,5 хуудас/, CV/англи, монгол хэл дээр/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2013-2014 оны сурлагын дүнгийн жагсаалт, Улаанбаатарт болон төсөл хэрэгжих орон нутаг дахь холбоо барих хаяг, утас, и-мэйл.
Төсөл хүлээн авах хугацаа, хаяг: 2014 оны 8 сарын 15-ны дотор [email protected] хаягаар хүлээн авна.
Шалгаруулах журам: 2014 оны 8 сарын 20-ны өдөр зөвхөн эхний шатны шалгуурт тэнцсэн багуудтай холбоо барьж, ярилцлагад урина. Ярилцлагаас нийт 5 баг буюу 10 оюутныг шалгаруулна. Төслийн санал ирүүлсэн өргөдөл гаргагчдын дундаас дор хаяж хоёр багийг Хан-уул, Багануур, Багахангай дүүрэгт хог хаягдлыг багасгах чиглэлээр санхүүжүүлнэ. Бусад 3 хүртэлх баг дээр байршил, сэдэв харгалзахгүй шалгаруулалт явуулна.
Төслийн үр дүн: Шалгарсан багууд төслөө хэрэгжүүлж, тайлангаа 2014 оны 9 дүгээр сарын сүүлийн долоо хоногт олон нийтийн өмнө илтгэл тавьж хамгаалах бөгөөд хийсэн ажлын гүйцэтгэл, төсөлд гүйцэтгэсэн үүрэг, олон нийтэд үзүүлсэн нөлөө, орон нутгийн иргэдийн үнэлгээг харгалзан оюутан нэг бүрт 1000 ам.доллар хүртэлх сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно. Багануур дүүргийн оюутан залуучууд та бүхэн идэвхитэй оролцонуу.
НУТГИЙН ШИЙДЭЛ САН