30/06/2026
Бид Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл ТББ-тай нягт хамтран ажилладаг.
Тусгаар Тогтнолын Ордон-ы том танхимд энэхүү өдөрлөгийг жил болгон хамтран зохион байгуулдаг.
Гадаадад суралцах, тэр дундаа тэтгэлгээр суралцах хүсэлтэй ахлах ангийн сурагчид, оюутан залуус, одоо суралцаж буй оюутнуудад зориулж тухайн улсуудын төгсөгч нар мэдээлэл хүргэнэ.
Мөн БЗС-ийн захирал Монгол улсын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хүргэнэ ээ.
Жич: Манайд бүртгүүлсэн оюутнууд болон эцэг эхчүүдийг үнэгүй оруулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 🌏 ГАДААДАД АМЖИЛТТАЙ СУРАЛЦАХ НЬ 🇲🇳 эвент тун удахгүй...
Магистр, доктор, баклаврын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцмаар байна уу? Гадаадад сурч байгаа ч амжилттай суралцах, төгсөөд ажлын байраа хэрхэн олоход чиглэл хэрэгтэй байна уу? Гадаадад суралцах мөрөөдөлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?🤷♀️
Гадаадын их, дээд сургуулиудад хэрхэн элсэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, суралцах хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх, төгсөөд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх талаар бодит туршлагаас суралцах боломжийг болгож байна.
🎓 Гадаадад боловсрол эзэмшсэн төгсөгчид, тэтгэлэг хүртэгчид, топ сургуульд амжилттай элсэгчид, салбартаа амжилттай ажиллаж буй мэргэжилтнүүд, топ 100 сургуульд амжилттай бэлдсэн эцэг эхчүүдийн туршлага, компанийн хүний нөөцийн удирдлагуудын туршлага, зөвлөгөөг хуваалцана.
📅 2026.07.04
🕑 13:00-19 цагийн хооронд
📌Тусгаар тогтнолын ордон
Арга хэмжээний үеэр:
✅ Тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл
✅ Элсэлтэд эртлэн бэлтгэх зөвлөмж
✅ Суралцах хугацаанд амжилт гаргах туршлага
✅ Төгсөөд ажил, карьераа хөгжүүлэх боломжууд
✅ Асуулт, хариулт болон нетворкинг
Зорилтот оролцогчид:
• Ахлах ангийн сурагчид
• Их, дээд сургуулийн оюутнууд
• Магистр, доктор, баклаврын түвшинд суралцах хүсэлтэй иргэд
• Эцэг эх, асран хамгаалагчид
• Багш, боловсролын зөвлөхүүд
• Гадаадад төгсөгчид
• Боловсролын байгууллагуудын төлөөлөл
🎯Та дэлхийн хаана нэгтээ боловсрол эзэмших хүсэлтэй бол энэ арга хэмжээг бүү алдаарай.
😅Аяга кофены үнээр амьдралынхаа замын чулууг түүлгэнэ дээ.
👍 Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлээрэй.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/uSSZsW7StqGupMdy8
#ГадаададАмжилттайСуралцахуй