6 настай хүүгийн хэлсэн үг:
Ээжээ, та бүдүүн биз дээ?
6살 아들의 말, "엄마는 뚱뚱하잖아"
TOPIK Friends
TOPIK 읽기 듣기 쓰기
“Сониуч зангаа битгий гээгээрэй”🤩🤩🤩
Бид бүгд хүүхэд байхдаа “Яагаад?”, “Яаж?”, “Тэгвэл яах бол?” гэж үргэлж асуудаг байсан.
Тэр үед бидэнд аливааг мэдэх, ойлгох хүсэл дүүрэн байсан.
Гэтэл насанд хүрэх тусам “Буруу асуувал яах бол?”, “Бусад юу гэж бодох бол?” гэж айсаар сониуч зангаа мартах нь бий.
Гэхдээ үнэндээ амжилттай, ухаалаг хүмүүс бүгд сониуч зангаа хадгалж чадсан хүмүүс байдаг.
Тэд “Би мэдэхгүй” гэж хэлэхээс ичдэггүй, харин “Би мэдэхийг хүсэж байна” гэж зоригтой хэлдэг.
Сониуч зан бол суралцах хүчний эх үүсвэр.
Та ямар ч салбарт ажиллаж байсан — хэл сурах, урлагт суралцах, шинжлэх ухаанд зүтгэх — сониуч байвал та хөгждөг.
Сониуч хүн асуулт тавьдаг.
Асуулт тавьсан хүн судалдаг.
Судалсан хүн ухаардаг.
Харин ухаарсан хүн л жинхэнэ амжилтад хүрдэг.
Тиймээс өнөөдрөөс эхлээд
“Би үүнийг илүү сайн ойлгоё”,
“Яагаад ийм байна вэ?” гэж асууж сурцгаая.
😇 Сониуч зангаа битгий гээгээрэй.
Учир нь таны ирээдүйн амжилтын түлхүүр яг тэнд, таны “яагаад?” гэсэн асуулт дотор нуугдаж байгаа юм.
24/09/2025
🩵Үнэнээсээ чамайг дэмжиж, үндсийг чинь арчилдаг хүмүүстэй хамт бай.
Зөвхөн цэцэг, навчийг чинь хараад гайхдаг хүмүүс биш, жинхэнэ халамжилж, зөвлөж, чиний төлөө баярладаг хүмүүсийн хажууд байх үед чи илүү хурдан өсөж хөгждөг.
Чамайг илүү сайн хүн болоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүсийг хадгалж үлд тэд цөөн, бас үнэтэй байдаг.💎💎💎
18/09/2025
젊음을 유지하는 10가지 비밀🧡💚💙
“Залуугаараа байх 10 нууц”
Шинэ үгнүүдээ өгүүлбэрт оруулаад энэ маягаар цээжилвэл илүү үр дүнтэй байх болно. Амжилт 💪💪💪
17/09/2025
📌 Алдартнуудын үгс (Монгол + Солонгос)
15/09/2025
Элсэлттэй холбоотой Англи/Солонгос үгнүүд:☝️☝️☝️☝️☝️📖
04/02/2025
Ойрд утсанд байнга ийм мессеж ирж байна. 😱😱😱😱 Топикт орж ирдэг үгнүүд байна.
Шинэ үгнүүдээ цээжлээд аваарай❗❗❗❗
안전 안내문자 – Аюулгүйн анхааруулга.
전국 – Бүх улс даяар
추운 날씨로 인해 – Хүйтэн цаг агаарын улмаас.
교량 – Гүүр
터널 – Хонгил, нүхэн гарц
고가도로 – Өндөр зам (гүүрэн зам).
빙판길 – Хальтиргаатай зам, мөстсөн зам
살얼음 – Нимгэн мөс, цөөрөм
나타날 가능성이 높습니다 – Үүсэх/гарах магадлал өндөр байна
차량 운행 시 – Машин жолоодох үед.
안전거리를 유지하고 – Аюулгүй зай барьж
감속 운행하세요 – Хурдыг сааруулж явна уу
국토교통부 – Газрын тээврийн яам.
#3Солонгос хэлний Топик II сонсох шалгалтад орж ирдэг гүнзгий шатны 100 холбоо үг, монгол орчуулга, жишээ өгүүлбэрүүдтэй нь хамт хэсэгчлэн оруулж байна.☝️
31-50🤦🤦🤦
31. 의견을 나누다 - Саналаа хуваалцах
👉 우리는 이 문제에 대해 의견을 나누었습니다.
(Бид энэ асуудлын талаар саналаа хуваалцсан.)
32. 자신감을 얻다 - Өөртөө итгэлтэй болох
👉 작은 성공들이 자신감을 얻는 데 도움이 됩니다.
(Жижиг амжилтууд өөртөө итгэхэд тусалдаг.)
33. 피해를 입다 - Хохирол амсах
👉 이번 태풍으로 많은 사람들이 피해를 입었습니다.
(Энэ хар салхинд олон хүн хохирол амссан.)
34. 문제를 해결하다 - Асуудлыг шийдвэрлэх
👉 우리는 이 문제를 해결하기 위해 노력하고 있습니다.
(Бид энэ асуудлыг шийдэхийн тулд хичээж байна.)
35. 행복을 느끼다 - Аз жаргал мэдрэх
👉 가족들과 함께 있을 때 가장 큰 행복을 느낍니다.
(Гэр бүлтэйгээ байхдаа хамгийн их аз жаргалыг мэдэрдэг.)
36. 기회를 잡다 - Боломжийг шүүрэх
👉 그는 좋은 직장에 들어갈 기회를 잡았습니다.
(Тэр сайн ажилд орох боломжийг шүүрсэн.)
37. 관심을 가지다 - Сонирхох
👉 아이들은 새로운 것에 항상 관심을 가집니다.
(Хүүхдүүд үргэлж шинэ зүйлд сонирхолтой байдаг.)
38. 도움을 요청하다 - Тусламж хүсэх
👉 문제가 생기면 도움을 요청하는 것이 중요합니다.
(Асуудал гарвал тусламж хүсэх нь чухал.)
39. 결과를 분석하다 - Үр дүнг шинжлэх
👉 시험 결과를 분석하여 문제점을 찾았습니다.
(Шалгалтын үр дүнг шинжлээд алдааг нь олсон.)
40. 습관을 기르다 - Зуршил бий болгох
👉 매일 운동하는 습관을 기르는 것이 건강에 좋습니다.
(Өдөр бүр дасгал хийх зуршилтай болох нь эрүүл мэндэд тустай.)
41. 지식을 쌓다 - Мэдлэг хуримтлуулах
👉 책을 많이 읽으면 다양한 지식을 쌓을 수 있습니다.
(Олон ном уншвал төрөл бүрийн мэдлэг хуримтлуулах боломжтой.)
42. 꿈을 이루다 - Мөрөөдлөө биелүүлэх
👉 그는 오랜 꿈을 이루기 위해 열심히 노력했습니다.
(Тэр удаан мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу хичээсэн.)
43. 습관을 고치다 - Зуршлаа засах
👉 늦게 자는 습관을 고치는 것이 필요합니다.
(Оройтож унтдаг зуршлаа зайлшгүй засах шаардлагатай.)
44. 기억을 되살리다 - Дурсамжаа сэргээх
👉 오래된 사진을 보면 기억을 되살릴 수 있습니다.
(Хуучин зургуудыг үзэхэд дурсамж сэргээж болно.)
45. 새로운 도전을 하다 - Шинэ сорилт хийх
👉 그는 새로운 도전을 하기로 결심했습니다.
(Тэр шинэ сорилт хийхээр шийдсэн.)
46. 문제를 일으키다 - Асуудал үүсгэх
👉 작은 실수가 큰 문제를 일으킬 수 있습니다.
(Жижиг алдаа том асуудал үүсгэж болно.)
47. 결과를 발표하다 - Үр дүнг зарлах
👉 대회 결과는 내일 발표될 예정입니다.
(Тэмцээний үр дүн маргааш зарлагдана.)
48. 관계를 유지하다 - Харилцаагаа хадгалах
👉 좋은 관계를 유지하기 위해 서로 노력해야 합니다.
(Сайхан харилцааг хадгалахын тулд хоорондоо хичээх хэрэгтэй.)
49. 신념을 지키다 - Итгэл үнэмшлээ хадгалах
👉 그는 어려운 상황에서도 자신의 신념을 지켰습니다.
(Тэр хүнд хэцүү нөхцөлд ч итгэл үнэмшлээ хадгалсан.)
50. 문제를 피하다 - Асуудлаас зайлсхийх
👉 문제를 피하지 말고 직면하는 태도가 필요합니다.
(Асуудлаас зайлсхийхгүйгээр нүүр тулах хандлагатай байх хэрэгтэй.)
#토픽 #한국어능력시험
#2Солонгос хэлний Топик II сонсох шалгалтад орж ирдэг гүнзгий шатны 100 холбоо үг, монгол орчуулга, жишээ өгүүлбэрүүдтэй нь хамт хэсэгчлэн оруулж байна.☝️
11-30👀👀👀
11. 결정을 내리다 - Шийдвэр гаргах
👉중요한 결정을 내리기 전에 신중해야 합니다.
(Чухал шийдвэр гаргахаас өмнө нухацтай байх хэрэгтэй.)
12. 기억에 남다 - Дурсамжинд үлдэх
👉그 여행은 오래도록 기억에 남을 거예요.
(Тэр аялал удаан дурсамжинд үлдэх байх.)
13. 노력을 쏟다 - Хичээл зүтгэл гаргах
👉성공을 위해 온 힘과 노력을 쏟았습니다.
(Амжилтанд хүрэхийн тулд бүх хүчээ дайчилсан.)
14. 문제가 생기다 - Асуудал үүсэх
👉갑자기 문제가 생겨서 회의에 참석하지 못했어요.
(Гэнэт асуудал гарч, хуралд оролцож чадсангүй.)
15. 반응을 보이다 - Хариу үйлдэл үзүүлэх
👉그의 말에 모두가 놀라운 반응을 보였습니다.
(Түүний үгэнд хүн бүр гайхсан хариу үйлдэл үзүүлэв.)
16. 불만을 가지다 - Сэтгэл дундуур байх
👉회사의 정책에 대해 불만을 가진 직원들이 많습니다.
(Компанийн бодлогын талаар сэтгэл дундуур ажилчид олон байна.)
17. 생각이 나다 - Бодогдох
👉 그 노래를 들으면 어릴 적 기억이 납니다.
(Тэр дууг сонсоход бага насны дурсамж бодогддог.)
18. 실수를 저지르다 - Алдаа гаргах
👉 그는 중요한 순간에 실수를 저질렀어요.
(Тэр чухал мөчид алдаа гаргасан.)
19. 신뢰를 얻다 - Итгэл хүлээх
👉정직한 행동은 사람들의 신뢰를 얻는 데 도움이 됩니다.
(Шударга үйлдэл нь хүмүүсийн итгэлийг хүлээхэд тусалдаг.)
20. 행동에 옮기다 - Үйлдэлд шилжих
👉계획만 세우지 말고 행동에 옮겨야 합니다.
(Зөвхөн төлөвлөгөө гаргаад зогсохгүй үйлдэлд шилжих хэрэгтэй.)
21. 가치를 두다 - Үнэлэмж өгөх
👉우리는 사람의 성실함에 가치를 둡니다.
(Бид хүний чин сэтгэлд үнэлэмж өгдөг.)
22. 결과를 얻다 - Үр дүнг олж авах
👉열심히 노력한 만큼 좋은 결과를 얻을 수 있습니다.
(Хичээнгүйлэн зүтгэснийхээ хэрээр сайн үр дүнг олж авна.)
23. 기준을 세우다 - Шалгуур тогтоох
👉 프로젝트를 평가하기 위한 명확한 기준을 세워야 합니다.
(Төслийг үнэлэх тодорхой шалгуур тогтоох ёстой.)
24. 기회를 놓치다 - Боломж алдах
👉그 제안을 거절함으로써 큰 기회를 놓쳤습니다.
(Тэр саналыг хүлээж аваагүй нь том боломжийг алдсан.)
25. 긴장을 풀다 - Сандрахаа болих
👉시험 전에 음악을 들으면 긴장을 푸는 데 도움이 됩니다.
(Шалгалтын өмнө дуу сонсох нь тайвшрахад тусалдаг.)
26. 노력을 아끼지 않다 - Хичээл зүтгэлээ харамлахгүй байх
👉그 팀은 우승을 위해 노력을 아끼지 않았습니다.
(Тэр баг ялахын тулд хичээл зүтгэлээ харамласангүй.)
27. 눈치를 채다 - Мэдрэх, анзаарах
👉 그는 내 마음을 눈치챘던 것 같아요.
(Тэр миний сэтгэлийг анзаарсан бололтой.)
28. 변화를 겪다 - Өөрчлөлтөд орох
👉회사는 급격한 변화를 겪고 있습니다.
(Компанид огцом өөрчлөлт орж байна.)
29. 비교하다 - Харьцуулах
👉 다른 사람과 자신을 비교하는 것은 불필요합니다.
(Өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй.)
30. 사랑을 나누다 - Хайраа хуваалцах
👉 가족들과 함께 시간을 보내며 사랑을 나눴어요.
(Гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, хайраа хуваалцсан.)
#토픽 #한국어능력시험
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar
11000