07/06/2016
***Монгол Улсын Ерөнхийлөгч, ЮНЕСКО-ийн ивээл дор зохион байгуулж, ШУТИС-ийн хамтран зохион байгуулалцсан Олон улсын эрдэм шинжилгээний “Хаданд мөнхөлсөн урлаг” “ROCK ART” хурал амжилттай болж өндөрлөлөө.
https://www.youtube.com/watch?v=20GJJIo6Fd0
Хаданд Мөнхөрсөн Урлаг "Rock Art 2016" он ЮНЕСКО-ийн хурал
02/06/2016
Энэ бол Стэнфорд. Цохон тэмдэглэхэд Бизнесийн Удирдлагын мастерын хөтөлбөрүүдээс гадна Уул Уурхайн Менежмент-ийн мастерийн түвшины сургалтыг явуулдаг ДЭЛХИЙН нэртэй эхний 5-д орох их сургууль юм.
https://law.stanford.edu/
Foster v. Chatman and the Folly of Peremptory Challengeshool
Not just law. Stanford Law. Unmatched opportunities. Collegial culture. Focus on the future.
30/05/2016
Л.Наранбаатар ШУТИС-ГУУС-ийн Уул уурхайн менежмент-ийн ангийн бакалавр, СЭЗДС-ийн магистр. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд орохоо мэдэгдэв.
28/05/2016
***ШУТИС ABU-Robocon тэмцээнд 1 2 3-р байрыг эзлэв. Шилдэгээ дахин баталлаа.
ШУТИС түрүүлэв. Тэгээд зогсохгүй 2,3-р байрыг ч мөн ШУТИС авав.
Үндэсний роботын аварга шалгаруулах ABU Robocon 2016 тэмцээнд Механик Тээврийн сургуулийн баг түрүүллээ.
26/05/2016
ШУТИС-ГУУС-ийн 2007 оны төгсөгч Харвардын Их Сургуулийн доктор Б.Уянга
18/05/2016
***Герман хэлний улсын VIII олимпиадад ШУТИС 1,2,3-р байрыг эзлэв.
18/05/2016
“ФИЛОСОФИ, ХҮНИЙ ЭРХИЙН УУЛЗВАРТ” улсын олимпиадад оюутнууд маань тэргүүн байр эзэллээ.
ШУТИС, Муис, Монголын Эмнести Интернэшнл олон улсын байгууллага, ШУА-ийн Философийн хүрээлэн хамтран 7 дахь удаагаа зохион явуулсан “Философи, хүний эрхийн уулзварт” Улсын олимпиадад БуХС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш Б.Наранбаатар, Ц.Батцэрэн нараар удирдуулсан БуХС-ийн оюутнуудын “СИОН” баг тэргүүн байр эзэлж цом, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.
17/05/2016
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ХИЧЭЭЛИЙН 8-Р БАЙРЫГ/16 давхар цамхаг/ БАРИХ ТЕНДЕР ЗАРЛАЖ БАЙНА.
Дэлгэрэнгүйг: must.edu.mn -ээс
17/05/2016
Тендерийн урилга
***ШУТИС-ийн Хичээлийн 8-р байр/ 16 ДАВХАР ЦАМХАГ/ барих барилгын ажил.
ШУТИС нь эрх бүхий тендерт оролцогчдоос ШУТИС-ийн Хичээлийн 8-р байрыг барих барилгын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр /Голомт банк 110-292-8177/ тоот дансанд тушаан худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 5.0 тэрбум төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй гэрээний үнийн дүнгийн 30%-иас багагүй.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил Баталгаажуулсан дүгнэлтийн хамт ирүүлэх.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Сүүлийн 3 жил. Ижил төстэй ажлуудыг хүлээлцсэн тухай АКТ, Дүгнэлтийн хамт ирүүлэх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай ирүүлэх. Үүнд:
2.1.4. Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил /1-16 давхар хүртэл/ Цамхаг тулгуур түшиц хана, яндан антенна зэрэг 30м хүртэл өндөр угсармал ба цутгамал бетон, төмөр бетон, ган бүтээцтэй байгууламжийн ажил.
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, ннтернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.
4.1. Лифт, эскалатор, зорчигчийн ган татлагат болон чирэх замын угсралтын ажил, засвар, техникийн үүйлчилгээ.
3.1.3. Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт.
Тендерийн хамт 174,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2016.06.20-ны 10:00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016.06.20-ны өдрийн 11:00 нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
ШУТИС.СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34.Хичээлийн төв байр,
Худалдан авалтын алба, 214 тоот. 94003072
16/05/2016
ШУТИС Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. 2016 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулснаар жил бүр 20 оюутанд 1,000,000 төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Оюутны хөгжил хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер Фүживара Хирото, Тэтгэлэг хариуцсан менежер С.Наранцацрал бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлгийг нь гардуулан өгөв.
12/05/2016
4
ШУТИС-БУХС 2014 онд КТМС гэдэг бүтцээ өөрчлөн байгуулсан.
12/05/2016
3
ШУТИС-БУХС- Менежмент, Бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээрээ EDUNIVERSAL -аас Монголын топоор шалгарЧИХСАН.