Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль

Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль Сургуулийн албан ёсны цахим хуудас

29/04/2026

Зөвийг дэмжиж, бусдад үлгэрлэе.

28/04/2026
28/04/2026

✅“УЛААНБААТАР БОЛОВСРОЛ ҮЗЭСГЭЛЭН-2026”...
✅/ULAANBAATAR EDU EXPO-2026/

☝Засгийн газраас 2026 онд боловсролын салбарыг төрийн бодлогын тэргүүлэх чиглэл болгож, “БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарласантай холбогдуулан "ДЭВЖИХ ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ" НҮТББ-тай хамтран “УЛААНБААТАР БОЛОВСРОЛ ҮЗЭСГЭЛЭН-2026” арга хэмжээг зохион байгуулна.

👉Тус арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, иргэд олон нийтэд дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа, элсэлтийн журам, элсүүлэх мэргэжлийн чиглэлийг танилцуулан сурталчилна.

🔰“УЛААНБААТАР БОЛОВСРОЛ ҮЗЭСГЭЛЭН-2026” арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

👉Орон нутгийн суралцагчид тус арга хэмжээнд биечлэн оролцож мэдээлэл авах боломж хомс тул оролцогч байгууллагууд болон сургуулиудын талаарх танилцуулга мэдээллийг та бүхэн дараах цахим хуудсаар авах боломжтой.

📌Мэдээлэл хүлээн авах цахим хуудасны холбоос:

👉Боловсролын ерөнхий газар
https://www.facebook.com

👉Development EXPO NGO
https://www.facebook.com/share/p/18gWKpzBCr/?mibextid=wwXIfr

📞Дэлгэрэнгүй мэдээллийг: 99116234, 98960000

ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА. ☘️

https://www.facebook.com/share/17VmifHH3c/
28/04/2026

https://www.facebook.com/share/17VmifHH3c/

📌 #Сэрэмжлүүлэг

ЦАХИЛГААН ДУГУЙ, МОТОЦИКЛ (СУРРОН), СКҮҮТЕР, МОПЕД ЗЭРЭГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ҮҮДЭЛТЭЙ ОСОЛ, ГЭМТЛИЙН ТОХИОЛДОЛ 6 ДАХИН ӨСЧЭЭ...‼️

Тухайлбал:
📌 2022 онд – 50
📌 2023 онд – 305
📌 2024 онд – 532
📌 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.

🔰 2026 оны 4 дүгээр сарын 10-наас 19-нийг хүртэлх хугацаанд дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 102 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн.

📌Цахилгаан скүүтэр, мопед нь нэг л хүнд зориулагдсан техник учраас сундалж явахгүй, унадаг дугуй, мопед, мотоцикл болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо хамгаалах малгайг дүрмийн дагуу өмсөх, урсгал сөрөхгүй, явган хүний гарцаар гарахдаа түрж гарах, явган хүний замаар зорчихгүй байхад онцгой анхаарч, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна‼️

УРАН УНШЛАГЫН УРАЛДААН
27/04/2026

УРАН УНШЛАГЫН УРАЛДААН

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦААРАЙ...✅Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг Засгийн газрын 2...
27/04/2026

БАГА БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ШИНЭЧИЛСЭН ХӨТӨЛБӨРТЭЙ ТАНИЛЦААРАЙ...
✅Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор баталсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-д нийцүүлэн шинэчлэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.4-т заасан Мэргэжлийн зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн Боловсролын сайдын 2026 оны "Сургалтын хөтөлбөр шинэчлэн батлах тухай" А/46 дугаар тушаалаар шинэчлэн баталж, Боловсролын яамны цахим хуудсанд байршуулсан байна.
☝Та бага боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөртэй https://moe.gov.mn/post/174355 холбоосоор нэвтэрч танилцаарай.
👉Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 1-2 дугаар ангид, 2027-2028 оны хичээлийн жилээс эхлэн 3-5 дугаар ангид тус тус хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн байна.

Хүүхэд халамж хайрыг мэдрэх, тайвшрах хамгийн энгийн боловч гайхалтай үр дүнтэй арга бол ТАНЫ ТЭВРЭЛТ юм.
27/04/2026

Хүүхэд халамж хайрыг мэдрэх, тайвшрах хамгийн энгийн боловч гайхалтай үр дүнтэй арга бол ТАНЫ ТЭВРЭЛТ юм.

27/04/2026

✅ Хүүхдийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл, шийтгэлийг зогсооё!!!

#ХүүхдийгЗодожШийтгэхийнЭсрэгДэлхийнӨдөр

2026-04-27

27/04/2026

Хэн нэгнийг ганцаардуулах нь дээрэлхэлтийн нэг хэлбэр.

27/04/2026

ЦАХИМ ОРЧИН ДАХЬ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨМЖ

🔹Цахим орчинд танихгүй хүнтэй найз болохоос болгоомжил
👉Цахим орчинд танихгүй хүнтэй харилцахдаа болгоомжилж, итгэж болох эсэхийг сайтар нягтлаарай. Сэжигтэй холбоос илгээсэн тохиолдолд бүү нээгээрэй.

Address

Bayanzurkh District
Ulaanbaatar
13250

Telephone

+97698252844

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль:

Shortcuts

Share

Category