МУБИС-ийн Номын сан

МУБИС-ийн Номын сан Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан

Манай орны Эрдэм оюуны томоохон уурхай болсон Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр эрдмийн үүдээ нээж өрхөө татсанаас хойш 70 шахам жил ололт, амжилт, хөгжил дэвшлийн зам туулж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Тус сургууль 1957 оноос Улсын Багшийн Дээд Сургууль, 1991 оноос Улсын Багшийн Их Сургууль, 2003 оноос Монгол улсын Боловсролын Их Сургууль болж зорилго чиглэл үйл ажиллагаа нь өргөжсөн нь монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт бодитой хувь нэмэр оруулж, сургалт эрдэм шинжилгээний ажлаараа дотоод, гадаадад нэр хүндтэй сурган хүмүүжүүлэх ухааны төв болсны гэрч юм.

Тус сургууль байгуулагдсанаасаа хойш бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч, соёл урлагийн ажилтан, сэтгүүлч, биеийн тамир, спортын дасгалжуулагч зэрэг мэргэжлээр олон мянган боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд өнөөдөр нийгмийн хөгжлийн чиг хандлага, захиалга хэрэгцээ, хувь хүний авьяас сонирхол, олон улсын жишигт нийцсэн чадварлаг багш, мэргэжилтэн бэлтгэх цогц бодлого боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.

Даяаршлын эрин зууны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сонголт үндэсний онцлогтой боловсрол, ялангуяа багш боловсролын онол арга зүйд суурилсан чанартай сургалт, судалгаа явуулах нь манай сургуулийн нэн чухал зорилт юм.

Нийгмийн гол хөдөлгөгч хүч болсон багш сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг хариуцлага улам бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө үед багш бэлтгэх сургалтын агуулга, аргазүйг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний орчин нөхцөлийг сайжруулах, профессор багш нарын мэргэжлийн ур чадвар, судалгааны чадамжийг дээшлүүлэх, багш ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх эрхэм үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэхээр манай хамт олон идэвх зүтгэлтэй ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд манай хамт олон эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжлийн шинэ орчинд сургуулийнхаа хөгжлийн хэтийн болон ойрын бодлого зорилтыг тодорхойлж, багш боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар багагүй зүйлийг санаачлан хийж, тодорхой ахиц дэвшилд хүрээд байна. Үүнд, сургалт, судалгааны материаллаг орчин, бүтээлч үйлийн орчин, менежментийн тогтолцоо, хүний хүчин зүйл, сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөр, аргазүй, хэрэглэгдэхүүн зэргийг шинэчлэн сайжруулж, чанартай мэргэжилтэн бэлтгэх үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын жишиг, хөгжлийн хандлагад нийцүүлэн сургалтын цахим орчин бүрдүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, удирдлага мэдээллийн 10 шахам системийг нэвтрүүлэн ажиллаж байна.

25/09/2026
Hi MNUE 👋👋👋МУБИС ийн төв сургуулийн талбай дээр сургууль танилцуулах Hi MNUE оюутны өдөрлөг эхлэхэд бэлэн болжээ.
25/09/2026

Hi MNUE 👋👋👋

МУБИС ийн төв сургуулийн талбай дээр сургууль танилцуулах Hi MNUE оюутны өдөрлөг эхлэхэд бэлэн болжээ.

ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЭЛ📖🗃️номын бүрийн зурагны доороос номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. СУРАЛЦАХУЙД ХИЙХ ХУВЬСГАЛ...
22/09/2026

ШИНЭ НОМЫН МЭДЭЭЛЭЛ📖🗃️
номын бүрийн зурагны доороос номын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
СУРАЛЦАХУЙД ХИЙХ ХУВЬСГАЛ номыг МУБИС-ийн төв номын сангийн 4 давхар Судалгааны танхим-4 т сууж уншиж судалж болох бол СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ & РЕФОРМ номыг төв номын сангийн 2 давхараас гэрээр авч уншиж судлах боломжтой.

СУРАЛЦАХУЙД ХИЙХ ХУВЬСГАЛ
Зохиогч: Д. Бадарч, С. Жагдал
Улаанбаатар, 2025 он.

Бид хэрхэн суралцдаг вэ? Суралцах үйл явцыг хэрхэн илүү үр дүнтэй болгох вэ?
Энэхүү бүтээлийн онцлох санаа нь «суралцахуйд сурах», өөрөөр хэлбэл хүн өөрийн сурах үйл явцыг ойлгож, арга барилаа ухамсартайгаар хөгжүүлэхэд оршино. Суралцахуйг зөвхөн хичээлийн танхимаар хязгаарлахгүй, гэр бүл, нийгмийн харилцаа, өдөр тутмын амьдралд тасралтгүй өрнөх хөгжлийн үйл явц хэмээн авч үзжээ.

СИСТЕМИЙН ТУЙЛДАЛ & РЕФОРМ
Repair Required — Засвар шаардлагатай

Зохиогч: Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
Анхны хэвлэл. Улаанбаатар, 2025 он.

«Системийн туйлдал & Реформ» ном нь Монголын боловсролын салбарын тулгамдсан асуудал, бодлогын шийдвэр, өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг зохиогчийн туршлага, эргэцүүлэлтэй холбон өгүүлсэн бүтээл юм. Сургуулийн хүртээмжээс эхлээд сургалтын чанар, багшийн хөгжил, үнэлгээ, санхүүжилт, дээд боловсролын шинэчлэл хүртэл өргөн хүрээний сэдвийг хөнджээ.

МУИС-ийн НЭЭЛТТЭЙ ЦАХИМ НОМЫН САНГ АШИГЛААРАЙ. МУИС-ийн Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй доктор, магистрын суда...
16/09/2026

МУИС-ийн НЭЭЛТТЭЙ ЦАХИМ НОМЫН САНГ АШИГЛААРАЙ.

МУИС-ийн Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй доктор, магистрын судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний бичиг, ном сурах бичгийг гадаад дотоодын судлаачдад хүргэх, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор үүсгэн хөгжүүлсэн e-library.num.edu.mn буюу МУИС-ийн Номын сангийн дэргэдэх цахим номын санг 15,000 цахим материалын сан хөмрөгтэй эхлүүлсэн бол цаашид үргэлж нэмэгдээд явах юм.

цахим номын санруу хаяг: https://e-library.num.edu.mn/ нэвтэрч орно.

Нийт уншигчид, оюутан, магистр, докторын суралцагчдын анхааралд: Гэрээ авсан номыг хугацаа хэтрүүлвэл торгууль төлнө. МУ...
15/09/2026

Нийт уншигчид, оюутан, магистр, докторын суралцагчдын анхааралд:
Гэрээ авсан номыг хугацаа хэтрүүлвэл торгууль төлнө.
МУБИС-ийн номын сангийн журмын дагуу номын эргэлтийг сайжруулах бусадтайгаа хуваалцах боломжийг хангахын тулд номын хугацаа хэтрэлтэд торгууль боддог журамтай.

ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН НОМЫН САН ШИНЭЭР НЭЭГДСЭН ТУХАЙХүмүүсийн хэлдэгээр "Засгийн газрын ордны номын сан" баялаг мэдээлл...
15/09/2026

ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН НОМЫН САН ШИНЭЭР НЭЭГДСЭН ТУХАЙ
Хүмүүсийн хэлдэгээр "Засгийн газрын ордны номын сан" баялаг мэдээллийн сан хөмрөгөө олон нийтэд хүргэх зорилгоор Парламентын номын сан / Library of Parliament-гийн салбар номын сангаа Үндэсний музейн хойно хуучнаар Хуулийн хүрээлэн одоогоор УИХ-ын тамгын газрын харьяа байрандаа нээжээ.

Парламентын номын сангийн үйл ажиллагаа, уншигчдад үзүүлж буй үйлчилгээ, тус номын сангийн сан хөмрөгийг цахим каталог https://catalog.parliament.mn -оос авахдаа нэмээд цахим хэлбэрт шилжүүлсэн ном, сонин, сэтгүүл, эмхэтгэлийг цахимаар уншиж, цахим мэдээллийн нөөц болон тэдгээрийг ашиглах боломжийн тухай олон мэдээлэл мэдлэгийг авах боломжтой юм байна.

Шинэ салбар номын сангаа танилцуулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Парламентын номын сангаас Монголын Их, Дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн номын сангийн ажилтнуудад зориулан “ПАРЛАМЕНТЫН БОЛОВСРОЛ БА НОМЫН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙН НӨӨЦ” сэдэвт арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 11, 14-ний хооронд зохион байгуулж оролцогсдод өөр өөрийн номын сангийнхаа уншигчдад судалгаа, танин мэдэхүйн үйл ажиллагаанд парламентын номын сангийн мэдээллийн нөөцийг хамтран ашиглах, парламентын боловсролын талаарх мэдлэгийг номын сангийн үйлчилгээнд уялдуулан хүргэх, хамтран ажиллах талаар санал солилцов.

Та бүхэн дурдсан хаяг дээр байрлах Парламентийн салбар номын санд очиж үнэ төлбөргүйгээр үнэмлэх нээлгэн тав тухтай орчинд мэдээллийн үйлчилгээ авч болохоос гадна https://catalog.parliament.mn хаягруу хандаж цаг хугацаа орон зай үл хамааран парламентийн номын сангийн сан хөмрөгөөс цахимаар ном, сонин, сэтгүүл, эмхэтгэлүүдийг мөн бүрэн эхээр нь үнэ төлбөргүй унших, подкаст хэлбэрээр бэлтгэсэн мэдээллийг санг ч мөн сонсох боломжтойг дахин сануулья.

Парламентийн номын сангийн мэдээллийг олон нийтийн сүлжээнээс facebook-ийн Парламентын номын сан / Library of Parliament хаягаас авах боломжтой.

14/09/2026

Тэдний жилдээ нэг удаа нэг дор цуглардаг “Номын сан: Өнөөдөр ба маргааш” форум энэ жил тав дахь удаагаа болж байгаатай холбогдуулан Passion in the City булангийнхаа энэ уд...

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛЬЯ.МУБИС-ийн номын сангаар МУБИС-д 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэн ...
14/09/2026

НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР ТАНИЛЦУУЛЬЯ.

МУБИС-ийн номын сангаар МУБИС-д 2024-2025 оны хичээлийн жилд шинээр элсэн орсон суралцагсад хэрхэн үйлчлүүлэх талаарх мэдээлэл болон МУБИС-ийн төв номын сангийн танхим нэгжийн танилцуулгыг хүргэж байна. МУБИС-ийн төв номын сан нь МУБИС-ийн төв А байр, хичээлийн 2, 4-р байрны дунд, МУБИС-ийн ЕБС-ийн зүүн талд байрладаг. googlemaps: https://www.google.mn/maps/place/47%C2%B055'09.0%22N+106%C2%B055'31.4%22E/@47.9191619,106.9247563,190m/data=!3m2!1e3!4b1!4m4!3m3!8m2!3d47.919161!4d106.9254?entry=ttu&g_ep=EgoyMDI2MDkwOS4wIKXMDSoASAFQAw%3D%3D

МУБИС-д 2026-2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдээс номын сангаар үйлчлүүлэхэд оюутны үнэмлэх шаардахгүй. 2026 ОНЫ 9 САРЫН 16 ГЭХЭД 1-Р КУРСЫН ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН МЭДЭЭЛЭЛ НОМЫН САНГИЙН ПРОГРАММД ОРЖ ИРНЭ.

- МУБИС-ийн оюутан та МУБИС-ийн номын сангийн аль ч салбар нэгжээр үйлчлүүлэх эрхтэй. Ингэхдээ тухайн үйлчлүүлэх хэсэгт очоод өөрийн оюутны вэб-дээ нэвтрэн оюутны QR кодоо номын санчийн QR код унших төхөөрөмжинд уншуулж мэдээллээ тулган үйлчилгээгээ авна. Оюутан та вэбдээ хувийн мэдээллээ бүрэн оруулж өөрийн зургаа заавал оруулсан байна.

- 2 оос дээш курсынхэн, бусад сургалтынхан ч мөн дээрх дарааллаар үйлчлүүлнэ.

- 2 давхар 201 тоот ҮНДСЭН ФОНД буюу ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАНХИМ. Эндээс оюутан та өөрийн хэрэгтэй номоо тавиураас өөрөө сонгож номын санчаар өөрийн нэр дээр бүртгүүлэн эхний удаа 7 хоног, дахин 1 удаа 7 хоногоор сунгуулан авч болно. Номоо заавал номын санд ирэлгүй цахимаар сунгах заавар цахим каталогийн нүүр хэсэгт байрладаг. Номын хугацаа хэтрүүлвэл 1 хоног тутам 1 номонд 500 төгрөгийн торгууль бодогддог журамтай. https://ecatalog.msue.edu.mn/
- 3 давхар 300 тоот. ЧӨЛӨӨТ УНШЛАГЫН ТАНХИМ. энд ганцаарчилсан болон багаар суух боломжтой.
- 3 давхар 301 тоот. СУДАЛГААНЫ ТАНХИМ №2. ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ТАНХИМ. Энд Хэл шинжлэл, Утга зохиол, Уран зохиол, Аман зохиол, Сэтгүүл зүйн номууд энд байрладаг. Мөн МУБИС-ийн болон бусад газрын сэтгүүлүүд, хурлын эмхэтгэлүүдийг тус танхимаас уншиж судлах боломжтой. Өгүүлэл, илтгэлийн гарчиг хайхдаа цахим каталогийн Өгүүлэл, илтгэлийн ном зүйн хайлтаас хайх боломжтой.
- 4 давхар 401 тоот. СУДАЛГААНЫ ТАНХИМ №4. БОЛОВСРОЛ СУДЛАЛ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАНХИМ. Энд Боловсрол судлалын бүх чиглэл, Сэтгэл судлал, Ёс заншил, Химийн шинжлэх ухааны номууд энд байрлана. Мөн Доктор, магистрын бүтээл,
Магистр, докторын судалгааны бүтээлийг танхимд сууж үзэх боломжтой.

Мөн магистр, докторын судалгааны бүтээлийг https://ecatalog.msue.edu.mn/ хаягтай МУБИС-ийн номын сангийн цахим каталогоос дамжин цахимаар цаг хугацаа орон зай харгалзахгүй бүрэн эхээр унших боломжтой. Ингэхийн тулд суралцагч та оюутны вэб доторх МУБИС-ийн office365 хаягт нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан нэвтэрч орж уншина.
Сургуулийн орчинд WIFI сүлжээ нээлттэй
WIFI нэр: MSUE-WiFi-STAFF нууц үг: 123456789

-5 давхар 502 тоот. Судалгааны танхим №1. Нийгмийн ухааны бүх салбар, Түүх, Газарзүй, Аялал жуулчлалын номууд энд байрладаг.

МУБИС-ийн номын сангийн цахим каталог, цахим сан: https://ecatalog.msue.edu.mn/ (Ном хэвлэл хайх, Сэтгүүлийн сангаас өгүүллийн гарчиг хайх, Хурлын эмхэтгэлээс илтгэлийн нэр, дугаар хайх)
МУБИС-ийн номын сангийн вэб хаяг: https://library.msue.edu.mn/ вэб дотор бүх үйлчилгээ байгаа
(Каталог ашиглах заавар, Дотоод цахим санг ашиглах заавар, Ном сунгалт)
МУБИС-ийн номын сангийн мэдээлэл дамжуулах facebook:
https://www.facebook.com/mubislibrary/

МУБИС-ийн төв номын сангаас гадна Математик, Биеийн тамирын сургуулийн номын сан, СӨБС-ийн номын сангууд ижил цагийн хувиараар ажилладаг ба МУБИС-ийн бүх номын сангийн нэгдсэн каталогийг ecatalog.msue.edu.mn хаягаас авч, өөрт хэрэгтэй ном байрлаж буй аль номын сангаар үйлчлүүлэх боломжтой.

МУБИС-ийн номын сан Даваа-Баасан гаригт 08:30-17:30 цагт ажиллаж байна.

Address

Enkh Tayvan Avenue
Ulaanbaatar
97611

Opening Hours

Monday 08:30 - 21:00
Tuesday 08:30 - 21:00
Wednesday 08:30 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 08:00 - 20:30
Saturday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when МУБИС-ийн Номын сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to МУБИС-ийн Номын сан:

Shortcuts

Share