Анхны Тусламжийн Сургалт - МУЗН

Анхны Тусламжийн Сургалт - МУЗН

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Анхны Тусламжийн Сургалт - МУЗН, First Aid Class, MRCS building, Peace Street, Sukhbaatar district, Ulaanbaatar.

МУЗН-ийн Анхны тусламжийн сургалт болон анхны тусламжийн ач холбогдлын талаар энэхүү ФБ хуудас мэдээлэх болно.
Холбогдох утас: 7777-0508/4
Ажлын цагаар-80077114

08/05/2026

🌏 Өнөөдөр Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар хөдөлгөөний өдөр, Монголыг хүмүүнлэгийн өдөр тохиож байна 🫶🏻

🇲🇳 Монгол Улсын Засгийн газар 2011 онд жил бүрийн тавдугаар сарын 8-ны өдрийг "Монголын Хүмүүнлэгийн өдөр" болгох шийдвэр гаргаж, үүнээс хойш Монголын улаан загалмай нийгэмлэг олон нийтэд, хүүхэд залуучуудад хүмүүнлэг үйлсийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн Монголын хүмүүнлэгийн өдрийг "ХҮМҮҮНЛЭГИЙН ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Улаан загалмайн үе үеийн ахмад ажилтан, албан хаагч, сайн дурын идэвхтнүүд, гишүүд дэмжигчид, хандивлагч, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй, сэтгэлтэй, зүтгэлтэй оролцдог Та бүхэнд Монголын Хүмүүнлэгийн өдрийн мэнд дэвшүүлье. 🎊

02/04/2026

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Анхны тусламжийн төвөөс гаргасан зөвлөмж, стандартын дагуу Анхны тусламжийн мэдлэг, ойлголт, чадвар олгох сургалтыг албан байгууллага, хувь хүмүүст тогтмол зохион байгуулж байна.

🫀Анхны тусламж үзүүлэх сургалтыг 12-25 хүнд хүрч ажиллах хүчин чадал бүхий сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аруул, тохилог анги танхимд бэлтгэгдсэн, туршлагатай мастер багш, үндэсний сургагч багш нарын бүрэлдэхүүнтэйгээр таны хэрэгцээ,
шаардлагад нийцүүлэн зохион байгуулна.

🩸Сургалтын үеэр тоног төхөөрөмж, маникен болон анхны тусламжийн багц ашиглан дадлага хийнэ.

.

02/04/2026

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ⚠️⚠️⚠️
• Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах
• Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
• Машин техникийн утааны яндан, оч баригчтай болгох
• Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худагны эргэн тойронд цурав татах, шороон зурвас гаргах
• Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
• Түймрийн аюултай үед хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
• Иргэн, айл өрх бүр гал унтраах багаж хэрэгсэл, галын хортой байх
ИРГЭН ТА, ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

31/03/2026

Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Анхны тусламжийн төвөөс гаргасан зөвлөмж, стандартын дагуу Анхны тусламжийн мэдлэг, ойлголт, чадвар олгох сургалтыг албан байгууллага, хувь хүмүүст тогтмол зохион байгуулж байна.

Анхны тусламжийн сургалтад хамрагдсанаар:

✔️ Хүний биеийн анатомийн мэдлэг болон Анхны тусламжийн суурь зарчмууд;
✔️ Зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR);
✔️ Цус алдалт болон шархадсан үед авах арга хэмжээ;
✔️ Ясны хугарал болон бусад гэмтлүүдийн үед авах арга хэмжээ зэргийг орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж ашиглан дадлага хийж, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмших боломжтой юм.

☎️ Холбоо барих утас: 7777-0508/4
Ажлын өдрүүдэд ажлын цагаан 80077114 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.

📍 Хаяг: МУЗН-ийн төв байр Анхны тусламжийн сургалтын төвийн 2 давхарт /Улсын нэгдүгээр төв эмнэлэг чанх урд талд/
АМЬ_НАС_АВАРНА.

Photos from Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/'s post 16/01/2026

“ХӨГЖЛИЙН 7 ХОНОГ” ХӨТӨЛБӨР АНХНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих багийн хэрэгжүүлж буй “Хөгжлийн 7 хоног” хөтөлбөр 3 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтыг Хүүхэд залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн онцгой гишүүн Г.Дөлгөөн “Анхны тусламж амь нас аварна” сэдвээр чиглүүлэн ажилласан юм.
Сургалтаар анхны тусламж гэж юу вэ, түүний ач холбогдол, хүний биеийн эрхтэн тогтолцоо, тусламж үзүүлэхэд анхаарах зүйлс, хахах, түлэгдэх үед авах арга хэмжээний талаар мэдвэл зохих мэдлэг, ойлголтыг оролцогчдод өглөө.

Photos from Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/'s post 06/01/2026

ИРГЭН БҮР ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ АНХНЫ ТУСЛАМЖИЙН ЦОГЦ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Tailan newtruuleg-2025 06/01/2026

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2025 оны үйл ажиллагааны тайлан нэвтрүүлэг хүлээн авч үзнэ үү.

Tailan newtruuleg-2025 Монголын улаан загалмай нийгэмлэгийн 2025 оны үйл ажиллагааны тайлан нэвтрүүлэг.

Photos from Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/'s post 21/09/2023
16/03/2023
14/02/2023

Бүгд найрамдах Турк улс, Арабын Бүгд найрамдах Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний амь, нас хохирч, хүмүүнлэгийн тусламжийн асар их хэрэгцээ, шаардлага үүсээд байна.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмай хорооноос Турк, Сири улсын ард иргэдэд туслах олон улсын уриалгыг тус тус зарлаад байна.
Энэхүү уриалгыг Монголын улаан загалмай нийгэмлэг, 20К клуб дэмжиж, Турк, Сири улсын ард түмэнд туслах хандивын аян зарлаж байна.
Хандивын аянд нэгдсэн Та бүхэнд баярлалаа.

17/10/2022

ЦССҮТ-МУЗН хамтран "ЦУСНЫ ДОНОР" аппликейшныг шинээр нэвтрүүллээ.
📌Хэрхэн, хаанаас татах вэ?
✅ Appstore, Playstore->Цусны донор
📌Хэн энэ аппликейшнийг хэрэглэх боломжтой вэ?
✅Цусны донорын мэдээллийн санд и-мэйл хаягаа бүртгүүлсэн цусны донор нэвтрэх эрхтэй.
📌Бүртгэлгүй эсвэл и-мэйл хаягаа сольсон бол яах вэ?
✅ЦССҮТ-д өөрийн биеэр ирж бүртгэлээ шинэчлэн хийлгээд, нэвтрэх боломжтой.
❗️❗️❗️ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ хуулийг хэрэгжүүлэх, цусны донорын эмзэг мэдээллийг хамгаалах зорилгоор утсаар болон и-мэйлээр холбогдон цусны донорын и-мэйл хаягыг шинэчлэн, засварлах боломжгүйг анхаарна уу.
📌Цусны донорын аппликейшнаас ямар, ямар мэдээллийг авах вэ?

1. Цусны бүлэг
2. Цус өгөлтийн тоо
3. Цус өгөх хугацаа
4. Цус өгөлтийн түүх
5. Шинжилгээний хариу
6. Цус өгөхөөсөө өмнө цусны төвийн албан ёсны асуумжийг аппликейшн ашиглан өгөх
7. Цусны төвийн үйл ажиллагааны мэдээ мэдээллийн хэсэг
8. Цусны сэлбэлт судлалын үндэсний төвийн хаяг байршлыг google map-с авах
9. Тэмдэглэлт өдрүүдийн мэдээлэл
10. Цусны донорын алдаршуулалт

☎️ Апп-тай холбоотой санал хүсэлтийг [email protected] хаягаар илгээгээрэй.
Баярлалаа🤩

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address

MRCS Building, Peace Street, Sukhbaatar District
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 17:00