22/09/2026
📢 #ЗАРЛАЛ
ДУГУЙЛАН, СЕКЦ, КЛУБИЙН БҮРТГЭЛ (English below)
📅 2026–2027 оны хичээлийн жилийн 1р хагас жилд, буюу 2026 оны 10 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хичээллэх дугуйлан, секц, клубийн бүртгэлийн мэдээллийг хүргэж байна.
Хичээлийн 1р хагас жилд сургуулийн хэмжээнд нийт 58 дугуйлан, секц, клуб хичээллэх бөгөөд үнэ төлбөргүй явагдана. ✨
Эхний хагас жилд 1–3р ангийн сурагчид сонголтоор дугуйланд хичээллэхгүй тул бүртгэл хийлгэх шаардлагагүй. Тус ангийн сурагчид хичээлийн цагаар ангиараа нэгдсэн байдлаар дугуйлангийн үйл ажиллагаанд хамрагдана.
Харин өдөр өнжүүлэхийн үйлчилгээнд хамрагдаж буй 1–3р ангийн сурагчдад шатар болон зургийн дугуйланг үнэ төлбөргүй хичээллүүлнэ.
🎯 Мөн дараах дугуйлангууд анги нийтээр явагдана. Үүнд:
♟️ Шатар – 1, 2р анги
🎵 Энгийн хөгжмийн зэмсэг – 1р анги
🎹 Пианика хөгжим – 2р анги
🎶 Бишгүүрээр хөгжимдөхүй – 3р анги
🎸 Үкүлэлэ – 4р анги
💃 Бүжиг – 1–5р анги
🔬 STEM – 1–6р анги
🏀 Сагсан бөмбөг, волейбол – 6–10р анги
📌 БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Дээр дурдсанаас бусад дугуйлан, секц, клубийн бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагт нээгдэж, 09 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт хаагдана.
📱 Дугуйланд бүртгүүлэхдээ QR кодыг уншуулан, дээр заасан хугацаанд хүүхдийнхээ сургуулийн мэйл хаягаар (.edu.mn) нэвтэрч бүртгүүлнэ.
Анги, бүлгийн хамрагдалтын хүртээмжийг тооцон бүлэг тус бүрээс дугуйланд хамрагдах сурагчдын тоог тэнцүү хуваарилсан болно. Сурагчдыг бүртгүүлсэн хугацааны дарааллаар сонгоно.
Сонирхсон дугуйлангийнхаа тоонд багтаагүй сурагчдыг нөөцөд бүртгэж, тухайн дугуйлангаас сурагч гарсан тохиолдолд нөхөн оруулах зарчмаар зохион байгуулна.
⚠️Сурагч 1р хагас жилд хамрагдсан дугуйландаа 2р хагас жилд дахин хамрагдахгүй бөгөөд шинээр сурагчдыг бүртгэнэ.
📢
CLUB & AFTER-SCHOOL ACTIVITY REGISTRATION
Registration information for clubs and after-school activities for the first semester of the 2026–2027 academic year is now available.
📅 Activity Period: October 5 – December 11, 2026
🎯 A total of 58 clubs and activities will be offered free of charge.
Grades 1–3: Students do not need to register, as they will participate in designated activities with their classes during school hours. Students enrolled in the after-school care program may also attend Chess and Art Clubs free of charge.
The following activities will be organized for entire classes:
♟️ Chess – Grades 1–2
🎵 Music – Grades 1–4
💃 Dance – Grades 1–5
🔬 STEM – Grades 1–6
🏀🏐 Basketball & Volleyball – Grades 6–10
📌 Online Registration for Other Clubs:
Opens: September 25, 2026 at 10:00 AM
Closes: September 28, 2026 at 10:00 AM
📱 Please scan the QR code and register using the student’s school email account.
Places are limited and students will be accepted in order of registration. Students who do not secure a place will be added to a waiting list.
⚠️ Students who participate in a club during the first semester will not be eligible to register for the same club in the second semester, allowing more students the opportunity to participate.