СЭЗИС - Санхүүгийн Удирдлагын Тэнхим

СЭЗИС - Санхүүгийн Удирдлагын Тэнхим СЭЗИС/UFE - Санхүүгийн Удирдлагын Тэнхим

14/07/2026

Сайн дурын ажилд урьж байна

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг хурлын бэлтгэл ажлыг хангах, хурлын үеэр туслах сайн дурын ажилтнаар оролцох сонирхолтой оюутнууд Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч С.Баярбаатартай холбогдоно уу. Утас: 99100550

Chance to work in one of the Japan and Mongolian biggest financial corporations jointly established leasing company.
29/06/2026

Chance to work in one of the Japan and Mongolian biggest financial corporations jointly established leasing company.

🦷 Baskhuu Implant Clinic — Оюутнуудад зориулсан онцгой боломж олгож байна.Санхүү, нягтлан бодох чиглэлээр суралцаж буй 3...
04/06/2026

🦷 Baskhuu Implant Clinic — Оюутнуудад зориулсан онцгой боломж олгож байна.
Санхүү, нягтлан бодох чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсын оюутнуудыг манай эмнэлэгт дадлага хийх болон суралцангаа ажиллах боломжтой!
✅ Мэргэжлийн орчинд бодит туршлага хуримтлуулах
✅ Суралцангаа орлого олох
⭐ Тогтвортой ажилласан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно!

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн Мэдээллийн Албаны эрдэм шинжилгээний бага хуралд СЭЗИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо ...
28/05/2026

Монголбанкны дэргэдэх Санхүүгийн Мэдээллийн Албаны эрдэм шинжилгээний бага хуралд СЭЗИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас жил бүр Монгол улсын их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” чиглэлээр зохион байгуулдаг эрдэм шинжилгээний бага хуралд СЭЗИС-ийн Санхүү удирдлага мэргэжлийн ангийн оюутнууд амжилттай оролцож, Тэргүүн байр, Гутгаар байр, Тусгай дэд байр эзэлж, шилдгүүдээр шалгарлаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд нийт 22 судалгааны бүтээл өрсөлдсөнөөс “Цахим залилангаас урьдчилан сэргийлэх хүчин зүйлсийн судалгаа ба вебд суурилсан шийдэл” сэдэвт бүтээлээрээ СЭЗИС-ийн оюутан Э.Нямдаваа, О.Хонгорзул, МУИС-ийн оюутан У.Бямбажав нар ТЭРГҮҮН байранд шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

Мөн “Монгол Улсын иргэдийг санхүүгийн луйвар, залилан, цахим гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломж /ББСБ-ын финтек жишээн дээр/" сэдэвт бүтээлээрээ СЭЗИС-ийн 3-р курсийн оюутан А.Найданжав, П.Ану-Үжин нар ГУТГААР байранд шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын кибер залилангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийн судалгаа” сэдвээр СЭЗИС-ийн БУТ-ийн оюутан Э.Ганди Тусгай ДЭД байрт шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

Э.Тамир багшийн удирдсан МУИС Бизнесийн сургуулийн оюутан Ц.Номиндарь, Г.Намууцэцэг, МУИС МТЕС МКУТ КОМПЬЮТЕРЫН УХААН Б.Тайванбат нар “Монгол Улсын МУТСТ орчинд сэжигтэй санхүүгийн гүйлгээг илрүүлэх LLM загвар боловсруулах” сэдэвт бүтээлээрээ Тусгай ДЭД байрт шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.

Оюутнуудаа удирдан чиглүүлж, дэмжин ажилласан СЭЗИС Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн Доктор, ахлах багш Э.Тамир танд халуун баяр хүргэе.

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд СЭЗИС-ийн Санхүү, Банк мэргэжлийн ангийн оюутнууд амжилттай оролцож ТЭРГ...
26/05/2026

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд СЭЗИС-ийн Санхүү, Банк мэргэжлийн ангийн оюутнууд амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэлж цомын эзэд боллоо.

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах “Залуу судлаач” уралдаанд 200 гаруй судлаач 79 судалгааны бүтээл өрсөлдсөнөөс Валютын ханш ба мөнгөний бодлогын дамжих сувгийг TVP-VAR-SV загвараар шинжлэх нь” сэдэвт бүтээлээрээ Санхүү, Эдийн засгийн Их сургуулийн оюутан М.Давааням, Б.Эрдэнэ-Очир, Б. Насанбуян нар шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Оюутнуудаа удирдан дэмжин ажилласан СУТ-ийн профессор Ph.D Д.Больтогтох багшдаа халуун баяр хүргэе.

Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ДАВТЛАГЫН ХУВААРЬ:
21/05/2026

ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ДАВТЛАГЫН ХУВААРЬ:

ХААН Банкны олимпиадад Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн оюутнууд амжилттай оролцлоо Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банк...
12/05/2026

ХААН Банкны олимпиадад Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн оюутнууд амжилттай оролцлоо

Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиад 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оролцогчдоо тодрууллаа. Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй 3, 4-р курсийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү олимпиад 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ганцаарчилсан болон багийн гэсэн хоёр төрлөөр явагдсан юм.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн Удирдлагын Тэнхимийн оюутнууд тус олимпиадад амжилттай оролцож, дараах өндөр амжилтыг үзүүллээ.

Ганцаарчилсан төрөл

🥇Тэргүүн байр – СУТ-ийн 4-р курсийн оюутан М.Давааням

🥈Дэд байр – СУТ-ийн 3-р курсийн оюутан Н.Оюунтөгс

Багийн төрөл

🥈Дэд байр – “Fortis” баг 2 сая төгрөгийн шагналын эзэд боллоо.

🥉Гутгаар байр – “Incentive” баг

🏆 Түүнчлэн олимпиадын нийт үнэлгээгээр буюу шилжих явах цомын эзнээр Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль шалгарч, цомын эзэн боллоо.

Оюутнуудыг СУТ-ийн ахлах багш, доктор (Ph.D) Э.Тамир, ахлах багш Б.Тулга нар удирдан чиглүүлж, амжилттай оролцоход нь дэмжин ажилласан байна.

Олимпиадад амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдын сурлага, судалгаа, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. 👏🥳

06/05/2026

Зуны амралтаар ТАНИЛЦАХ дадлага хийх оюутнуудын анхааралд:

Санхүү, Банк мэргэжлийн хөтөлбөрийн зуны амралтаар Санхүүгийн удирдлагын тэнхимд 2026 оны 5-р сарын 11-нээс 2026 оны 6-р сарын 15-ны хооронд танилцах дадлага хийж дүйцүүлэх 3 оюутан авна.

Шалгуур:
- Оффис программ дээр ажиллах (Word, Excel, PowerPoint)
- Дизайн (постер, танилцуулга, сошиал пост бэлдэх)
- Тайлан боловсруулах

Дараах утсаар 2026 оны 5-р сарын 8-наас өмнө холбогдож СУТ-д ирж уулзана уу.

Утас: 88701784 СУТ-Б байр 804 тоот

"Хаврын баяр" өдөрлөгт оролцохоор бүртгүүлсэн нийт оюутнууддаа баярлалаа. 😇Бүртгэлийн тоо гүйцсэн тул үүгээр хааж байна....
01/05/2026

"Хаврын баяр" өдөрлөгт оролцохоор бүртгүүлсэн нийт оюутнууддаа баярлалаа. 😇
Бүртгэлийн тоо гүйцсэн тул үүгээр хааж байна.
Явахаар бүртгүүлсэн оюутнууд маань хувийн бэлтгэлээ ханган өглөө цагтаа хүрэлцэн ирээрэй. Цаг агаарын төлөв тухайн өдөр +20градус байхаар байна. 🌸

Цуглах газар: Сүхбаатарын талбай
Цуглах цаг: 2026.05.03-ны өглөө 08:00-08:30 цагт

Жич: Өдрийн 2 хоолтой тул та бүхэн уух ус, ундаагаа авч явахад болно.

01/05/2026

Хаврын баяр дээрээ уулзацгаая

Address

БЗД 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, 13381, Ш/H: Улаанбаатар/49
Ulaanbaatar

Telephone

7015-8821

Alerts

Be the first to know and let us send you an email when СЭЗИС - Санхүүгийн Удирдлагын Тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to СЭЗИС - Санхүүгийн Удирдлагын Тэнхим:

Shortcuts

Share