07/07/2024
📍Үндэсний VII Жемборийн Нэгдсэн Танилцуулга 📍
Монголын Скаутын Холбоо Үндэсний VII Жембориг энэ оны 7 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд Баян-Өлгий аймагт зохион байгуулахаар ажиллаж байгаатай холбогдуулан оролцогч хүүхэд залуус болон нийт скаутууддаа зориулж Жемборийн нэгдсэн танилцуулгыг хүргэж байна.
⛺️ Жемборид оролцсоноор Баян-Өлгий аймгийн байгалийн үзэсгэлэнт Толбо нуурын эрэг дээр Дэлхийн 10 гаруй улсын хүүхдүүдтэй хамт нэг хотхонд байрлаж, тэднээс суралцах, нөхөрлөх боломж олгоно.
Оролцогч улсуудын болон казах, урианхай, тува, үндэстэн ястнуудын өв соёлтой танилцах, тэдний соёлын огцлогийг танин мэдэх боломжтой болно.
Оролцогч хүүхдүүд та бүхэн шинэ адал явдлыг эрэлхийлж, шинэ орчинд өөрсдийгөө хөгжүүлэн хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийг бүтээх боломжтой. 🇹🇼 🇺🇸 🇯🇵 🇰🇷 🇭🇰
🦺 Жемборийн зохион байгуулагчид болон хүүхэдтэй ажиллах бүх насанд хүрэгчид нь "Safe From Harm буюу аюулгүй ажиллагааны олон улсын үндсэн сургалт"-д хамрагдсан байна. Оролцогч салаа тус бүрт аюулгүй ажиллагааны гарын авлага тараагдана.
⭐️ Жемборийн үндсэн хөтөлбөрийг задлан танилцуулахад:
⚜️ Скаут Цогцолбор (Оролцогч хүүхдүүдэд эмнэлгийн анхан шатны тусламж, хээр хоноглох, хээрийн нөхцөлд гал асаах гэх мэт скаутын хөдөлгөөний анхан шатны мэдлэг олгох зорилготой)
🏖️ Усан парк (Энэ Жемборийн шинэлэг цогцолбор төв бөгөөд Толбо нуурын эрэг дээр байрлана. Цогцолбор төв ажиллах хугацаанд бэлтгэгдсэн аврагч нар хяналт тавихаас гадна аюулгүй байдлын дүрмүүдийг мөрдөж ажиллана.)
🗽 Олон Үндэстэн Цогцолбор (Энэхүү цогцолбор төв нь Жемборийн хөтөлбөрт анх удаа нэмэгдэж орж ирсэн бөгөөд гадаадын 10 улс болон Монгол орны 21 аймаг 9 дүүргээс цуглан ирэх скаутуудад Казах, Дөрвөд, Халх, Дарьганга, Буриад гэх мэт Монгол улсад оршин суудаг олон үндэстний соёлыг танилцуулах зорилготой.)
💃🏼 Төвлөрсөн Арга Хэмжээ (Хөтөлбөрийн уг хэсэгт Жемборийн нээлт хаалт болон оройн цагаар явагдах оролцогчдын үдэш, танилцах үдэшлэг гэх мэт оролцогчдод хоорондоо дотносох боломж олгох арга хэмжээнүүд багтана.)
🙆🏼♀️ WAGGGS Village (Монголын Эмэгтэй Скаутын Холбоо уг цогцолбор төвийг удирдах ба охидын эмэгтэйчүүдийг өөрсдийгөө олон талаар нээх, аюулгүй зайд нэгдэх боломжийг олгох зорилготой. Үүнээс гадна эрэгтэй скаутууд уг цогцолбор төвөөр зочилсноор охидын эрх болон тэдний онцлогийн тухай мэдлэг олж авах боломжтой.)
🚌 Замын Хөтөлбөр (Жемборийн оролцогчид Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг хүртэл долоодугаар сарын 19-22ны хооронд Өвөрхангай аймгийн нутаг дахь Онгийн Голын эрэг, Говь-Алтай аймгийн нутаг дахь Тайгам нуурын эрэг, Ховд аймгийн нутаг дахь Хар ус нуурын эрэг гэх газруудад хоноглосоор Баян-Өлгий аймгийн Толбо нуурын эрэгт очно. Замын хөтөлбөрийн багийн хувьд энэхүү аяллын турш оролцогчдыг уйдаахгүй хөгжөөнт тоглоом тоглуулах, түүдэг гал асаах, аяллын турш эмх цэгцтэй аюулгүй байлгах, оролцогч бүрийг даатгалд хамруулах гэх мэт үүргүүдийг хүлээнэ.)
☎️ Холбоо барих: 11-324171, 80442043,
🚨 Жемборийн бүртгэл сунгагдсан бөгөөд шинээр бүртгүүлэхдээ Жемборийн төлбөр болох 875,000 төгрөгийг (500,000 - хөтөлбөрийн зардал + 375,000 - унааны зардал) Монголын Скаутын Холбооны 5077216889 тоот дансанд (гүйлгээний утга: Утасны дугаар, өөрийн бүтэн овог нэр болон аймаг дүүрэг) шилжүүлнэ.
Төлбөрөө төлсний дараа бүртгэлээ баталгаажуулахын тулд доорх холбоосоор нэвтэрч хувийн мэдээллээ оруулна уу
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScTlKVYOsps9t7sLGbooervRSge5094SshKkngbLcv4ZZRq4w/viewform?usp=sf_link
📍Жемборийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах бол: https://www.facebook.com/ScoutMongolia/posts/717218277233906?rdid=S0IxAwQfHIJj8X7E
📍 Жемборийн Хөтөлбөртэй танилцах бол:
https://www.facebook.com/ScoutMongolia/posts/778282381127495?rdid=uaWhyaUKfolD54sW
📍Баян-Өлгий хүртэлх тээвэрлэлтийн тухай мэдээлэл авах бол:
https://www.facebook.com/ScoutMongolia/posts/752918466997220?rdid=j9NUOk9Neaz2abUO
📍 Дэд зуслангийн тухай мэдээлэл авах бол:
https://www.facebook.com/ScoutMongolia/posts/767928755496191?rdid=NQHWw4MnS5Hfhe2L