Нийслэлийн Ерөнхий Боловсролын 65 Дугаар Сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн Ерөнхий Боловсролын 65 Дугаар Сургууль

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 65 Дугаар Сургууль СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХОШОЙ ТЭРГҮҮНИЙ 65 ДУГААР СУРГУУЛЬ

30/09/2026
2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр👏🏻👏👏ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН -ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙН НЭЭЛТ БОЛЛОО🏃🏼‍♀️‍➡️🏃🏾СХД-ийн Засаг да...
24/09/2026

2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр
👏🏻👏👏ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН -ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙН НЭЭЛТ БОЛЛОО🏃🏼‍♀️‍➡️🏃🏾
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр, НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнх-Оргил, 3-р хорооны Засаг дарга Б.Соёл-Эрдэнэ нарын санаачлага дэмжлэгээр сургуулийн хөлбөмбөг, теннис, хүүхэд хөгжүүлэх талбайн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн захирал МУГБ, МУЗөвлөх багш Ч.Хишигмаа, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Н.Мөнх-Оргил нар үг хэлж суралцагчдыг хөгжүүлэх, секц дугуйланд илүү олон хүүхэд хамрагдах боломжийг бүрдүүлж байгааг онцлон хэллээ. Мөн 3-р хорооны иргэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэж байна.
Бидний ажлыг дэмжин хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд туслалцаа үзүүлсэн нийслэл, дүүргийн удирдлагууд, талбайн засвар үйлчилгээг гүйцэтгэсэн ЭС БИ ЖИ ГЛОБАЛ компанийн хамт олондоо талархал илэрхийлье.
ХҮНДЭТ ААВ ЭЭЖ, ХҮҮХЭД БАГАЧУУДАА НОГООН ТАЛБАЙДАА ХОГ ХАЯХГҮЙ, ЭВДЭЖ СҮЙТГЭХГҮЙ АРИГ ГАМТАЙ ХАНДААРАЙ.

23/09/2026

🥇ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНХНЫ АМЖИЛТ👨‍🚒🦺
СХД-ийн аварга шалгаруулах "Өсвөрийн аврагч-2026" тэмцээнд амжилттай оролцож хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараараа манлайлан ТЭРГҮҮН байр эзэлсэн багш суралцагчдадаа баяр хүргэе. Нийслэлийн тэмцээндээ амжилттай оролцоорой.

🎉📚 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР, САЙХАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 📚🎉Монгол Улсын...
01/09/2026

🎉📚 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР, САЙХАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 📚🎉

Монгол Улсын Гавьяат багш, Монгол Улсын Зөвлөх багш Ч.Хишигмаа захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургууль 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр, өргөн дэлгэр зохион байгууллаа. 🎓✨

Нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Н.Мөнх-Оргил, 36 дугаар хорооны Засаг дарга М.Сампилноров нар хүрэлцэн ирж, багш, ажилтан, сурагчид болон эцэг эхчүүдэд хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн, шинэ хичээлийн жилд нь өндөр амжилт хүслээ.

Эрхэм хүндэт багш, ажилтан, сурагчид, эцэг эхчүүд та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 🌟

Өнгөрсөн хичээлийн жилд хамт олныхоо хичээл зүтгэл, амжилт бүтээлээр:

🏆 Нийслэлийн шилдэг Зөвлөгч сургууль
🥇 Элсэлтийн шалгалтын оноогоор дүүрэгтээ тэргүүн байр
⭐ Гүйцэтгэлийн үнэлгээгээр II түвшинд үнэлэгдсэн амжилтаа бататган, шинэ хичээлийн жилээ угтаж байна.

Амжилт бүтээлээр дүүрэн шинэ хичээлийн жилдээ мэдлэг боловсролын шинэ оргил өөд хамтдаа тэмүүлж, улам олон амжилтын эзэд болох болтугай! ✨

🌟 Эрдмийн их өргөө минь улам хөгжиж, сурагч бүрийн хүсэл мөрөөдөл биелэх болтугай!

🎓🎉 ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн эрхэм хүндэт суралц...
31/08/2026

2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн эрхэм хүндэт суралцагчид, багш, ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид, мөн эрдмийн өргөөнд анхлан хөл тавьж буй бяцхан сурагчдадаа 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Шинэ мэдлэг, шинэ зорилго, шинэ амжилтаар дүүрэн нэгэн сайхан хичээлийн жилийг хамтдаа бүтээцгээе.

Эрдмийн их өргөөндөө амжилт бүтээлээр дүүрэн суралцацгаая!

ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

2026–2027 оны хичээлийн жилд 1-р анги даан ажиллах багш нарын танилцуулга👩‍🏫👨🏻‍🏫🤗🥰🫂ЭРДМИЙН ЗАМЫН АНХНЫ АЛХАМБяцхан шавий...
30/08/2026

2026–2027 оны хичээлийн жилд 1-р анги даан ажиллах багш нарын танилцуулга👩‍🏫👨🏻‍🏫🤗🥰🫂
ЭРДМИЙН ЗАМЫН АНХНЫ АЛХАМ
Бяцхан шавийнхаа гарыг атгаж,
Анхны үсгийг нь бичүүлж,
Анхны мөрөөдлийг нь сонсож,
Ирээдүй рүү нь хөтлөх АНХНЫ БАГШ НАР🫶

30/08/2026

2026-2027 оны хичээлийн жилийн "Нэгдүгээр ангийн сурагчдыг угтах үйл ажиллагаа"-нд эцэг эх, асран хамгаалагчид, бяцхан сурагчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Үйл ажиллагаа: 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10:30 минутад сургуулийн баруун талбайд болно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЛАА.“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны б...
25/08/2026

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100 ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ШАЛГАРЛАА.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн 12А ангийн сурагчид Саранцэцэгийн Мөнгөнжигүүр, Цэвээндоржын Мөнгөншагай нар амжилттай шалгарлаа.

Тэд дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцах хүсэл мөрөөдлийнхөө төлөө нэгэн чухал алхмыг ийнхүү амжилттай хийж байна.

Шалгарсан сурагчид төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний эрчимжүүлсэн бэлтгэл хийх боломжтой болж байна.

Сурагч С.Мөнгөнжигүүр, Ц.Мөнгөншагай нартаа халуун баяр хүргэе!

Мөрөөдөлдөө хүрэх их замын эхлэл тань улам гэрэлтэй байг!

Эрдэм мэдлэг, хичээл зүтгэлээрээ дэлхийн түвшинд хүрэх болтугай!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Khurelsukh Ukhnaa
Хишигмаа Чинбат

Address

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3-р хороо
Ulaanbaatar
18100

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Ерөнхий Боловсролын 65 Дугаар Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн Ерөнхий Боловсролын 65 Дугаар Сургууль:

Shortcuts

Share

Category