23/05/2026
🔹2026 оны 05 сарын 22-ны өдөр магистрын судалгааны ажлын жинхэнэ хамгаалалт амжилттай болж өндөрлөлөө.
🔹Дараах магистрантууд судалгааны ажлаа танилцуулж хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалав.
🔻А.Сугармаа - ГЭ бүтэцтэй түүхэн язгуурт үгсийн бүтэц, утгын судалгаа (Удирдагч багш, профессор Ц.Өнөрбаян /Sc.D/)
🔻Э.Батжаргал - Өгүүлбэр зүйн ойлголт, нэр томьёоны харьцуулал (Удирдагч багш, профессор А.Цог-Очир /Ph.D/)
🔻Д.Уянга - Хотгойд дууны үгийн сангийн онцлог (Удирдагч багш, профессор А.Цог-Очир /Ph.D/)
🔻Э.Энхцэцэг - Сурагчдын үгийн утга тайлбарлах чадварыг дэмжих арга зүйн судалгаа (Удирдагч багш, профессор А.Цог-Очир /Ph.D/)
🔻Ж.Баярдаваа - ЕБС-д монгол бичгийн цагаан толгой заах асуудалд (Удирдагч багш, дэд профессор Ү.Ариунболд /Ph.D/)
🔻Д.Цэвэлмаа - Монгол хэлний сургалтын хөтөлбөрийн хөгжил, шинэчлэлийн судалгаа (1990-2019) (Удирдагч багш, дэд профессор Д.Эрдэнэсан /Ph.D/)
🔻Г.Энхчулуун - Зохион найруулж бичих үйлд тулгуурлан суралцагчийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргын судалгаа (Удирдагч багш, дэд профессор Д.Эрдэнэсан /Ph.D/)
🔻TULAGA - А. Мостаэрт “Ордос толь”-ийн үгийн сангийн судалгаа (Удирдагч багш, дэд профессор Г. Цэцэгдарь /Ph.D/)
🔻З.Өнөрзаяа - ЕБС-ийн дунд ангийн Монгол хэлний сурах бичгийн онол, хэрэглээний судалгаа (VI, VII ангийн Монгол хэл сурах бичгийн хүрээнд) (Удирдагч багш, дэд профессор Г. Цэцэгдарь /Ph.D/)
🔻Д.Эрдэнэцэцэг - ЕБС-ийн дунд ангийн Монгол хэлний сурах бичгийн онол, хэрэглээний судалгаа (VIII, IX ангийн Монгол хэл сурах бичгийн хүрээнд) (Удирдагч багш, дэд профессор Г. Цэцэгдарь /Ph.D/)
🔻П.Мөнхбаясгалан - Монгол бичгийн үйл язгуурыг заах арга зүй (дунд ангийн түвшинд) (Удирдагч багш Д. Соронзон /Ph.D/)
🔻BI, LAHENG - Монгол хэл аялгууны “морь уях сойх, эдлэх хэрэглэх” соёлтой холбоотой үг хэллэгийн судалгаа (Удирдагч багш, Р.Сарангэрэл /Ph.D/)