Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль

Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль, Private School, “Deluxe Marshall Village” town, Khan-uul district, Ulaanbaatar.

🎓 Cambridge International School
🤝Cambridge Professional Development Centre
✔️ISO 21001:2018, ISO 9001:2015 Certified School
❤️Humanitarian School (Mongolian Red Cross Society)
"Монгол Билиг Оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургууль
АЛСЫН ХАРАА: Монгол билиг оюунт дэлхийн иргэн
ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүсэл мөрөөдөлдөө хүрэх дайчин, чадварлаг, төлөвшсөн дэлхийн МОНГОЛ иргэнийг бэлтгэнэ.

✨🎓 КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН АМЖИЛТ 🎓✨2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын Кембрижийн олон улсын шалгалта...
01/10/2026

✨🎓 КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН АМЖИЛТ 🎓✨
2025–2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын Кембрижийн олон улсын шалгалтаа өндөр амжилттай өгсөн сурагчдадаа халуун баяр хүргэе! 👏
Сурагчдын өсөлт хөгжил, сурлагын амжилтын төлөө сэтгэл зүрх, мэдлэг чадвараа зориулан ажиллаж, үнэтэй зөвлөгөө, дэмжлэгээр үргэлж чиглүүлж байдаг эрхэм багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!💙
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖЛЭХ БОЛТУГАЙ!
#МонголБилигОюун
#МонголБилигОюунтДэлхийнИргэн

🌟 АВЬЯАС ЧАДВАР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭРЭЭ ГЯЛАЛЗСАН МАНАЙ СУРГУУЛИЙН 5 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД 🌟Сурагчдынхаа бахархам сайхан ам...
21/09/2026

🌟 АВЬЯАС ЧАДВАР, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭРЭЭ ГЯЛАЛЗСАН МАНАЙ СУРГУУЛИЙН 5 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД 🌟
Сурагчдынхаа бахархам сайхан амжилтын мэдээгээр шинэ долоо хоногоо эхлүүлж байна!
🏀 Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 2026 оны U10 насны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд МБО-BUCKS баг оролцож, эхний тоглолтоо хийлээ.
Баг тамирчдадаа тэмцээний дараагийн тоглолтуудад нь амжилт хүсье!
🎹 5а ангийн сурагч Мэндбаярын Билэгтүвшин БНХАУ-ын Шанхай хотноо 2026 оны 8 дугаар сарын 20–25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Art Bridge Shanghai 2026 International Piano Competition” олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд амжилттай оролцож, А2 түвшинд II байр эзэллээ. 🥈
Авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурагчдаа халуун баяр хүргэе!
🏊‍♂️ 5а ангийн сурагч, We aquatics клубийн тамирчин Ганчулууны Номгон Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан усанд сэлэлтийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож,
🥇 100 метрийн өврөөр сэлэлтийн төрөлд алтан медаль,
🥈 100 метрийн холимог сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртсэн сурагчдаа халуун баяр хүргэж, спортын замналд нь улам их амжилт хүсье!
Сурагчдынхаа авьяас чадварыг хөгжүүлж, амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлж буй багш, дасгалжуулагч, эцэг эх, асран хамгаалагчдад талархал илэрхийлье.
#МБО #БиднийБахархал #АвьяаслагСурагчид

01/09/2026

🎓✨ 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Шинэ мөрөөдөл, шинэ зорилго, шинэ амжилтын эхлэл болсон 2026–2027 оны хичээлийн шинэ жилээ “Монгол Билиг Оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн хамт олон, сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид маань баяр хөөр, догдлол дүүрэн угтлаа. 💐
Нийт сурагчид, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, эрдэм мэдлэг, амжилт бүтээл, баяр баяслаар дүүрэн сайхан хичээлийн жил байхыг хүсэн ерөөе! 🌟
📸 Хичээлийн шинэ жилийн нээлтийн онцлох мөчүүдээс...
#МонголБилигОюун
#МонголБилигОюунтДэлхийнИргэн

🎓 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТСайн байцгаана уу, хүндэт эцэг, эх/асран хамгаалагчид, сурагчид аа.Хичээлийн ...
31/08/2026

🎓 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ
Сайн байцгаана уу, хүндэт эцэг, эх/асран хамгаалагчид, сурагчид аа.
Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа болон 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хичээл, сургалтын үйл ажиллагааны цагийн хуваарийг хүргэж байна.
📍 Нээлтийн үйл ажиллагаа: 08:30 цагт сургуулийн баруун хэсгийн гадна талбайд эхэлнэ. Нээлтийн үйл ажиллагааны дараа хичээл үргэлжлэн орно.
⏰ Хичээл тарах цаг:
• 1–5 дугаар анги — 11:40 цагт
• 6–12 дугаар анги — 12:30 цагт
📚 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хичээл, сургалтын үйл ажиллагаа ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.
🚗 Хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр сургуулийн автомашины зогсоол ажиллахгүй тул та бүхнийг автомашингүй хүрэлцэн ирэхийг уриалж байна.
Та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе! 💐

🌍🇲🇳 ДЭЛХИЙН ТАВЦАНД ГЯЛАЛЗСАН БАХАРХАЛТ АМЖИЛТ 🥇🥉Итали Улсын Турин хотноо 2026 оны 8 дугаар сарын 20–27-ны өдрүүдэд зохи...
27/08/2026

🌍🇲🇳 ДЭЛХИЙН ТАВЦАНД ГЯЛАЛЗСАН БАХАРХАЛТ АМЖИЛТ 🥇🥉

Итали Улсын Турин хотноо 2026 оны 8 дугаар сарын 20–27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиад (IESO 2026)-д Монгол Улсаа төлөөлөн оролцсон манай сургуулийн 12А ангийн сурагч Болдбаярын Есүй-Үжин бахдам амжилт гаргалаа.

🥇 International Team Fieldwork Investigation төрөлд — АЛТАН МЕДАЛЬ
🥉 Earth System Project багийн төрөлд — ХҮРЭЛ МЕДАЛЬ

Энэхүү амжилт нь Б.Есүй-Үжингийн хичээл зүтгэл, мэдлэг чадвар, түүнийг тууштай бэлтгэн чиглүүлсэн Б.Санжаажамц багшийн хөдөлмөр, мөн хүүхдийнхээ хүсэл мөрөөдөл, суралцах замыг үргэлж дэмжиж ирсэн гэр бүлийн хайр, итгэл, дэмжлэгийн үр шим билээ.

👏 Сурагч Б.Есүй-Үжин, багш Б.Санжаажамц нартаа "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе!

🇲🇳❤️ Та нараараа бид бахархаж байна!

#МонголБилигОюун #БахархалтАмжилт

📢🎓НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЗАРЛАЖ БАЙНА 🎓📢"Монгол билиг оюун" олон улсын хөтөлбөртэй сургууль 2026-2027 оны хичээлийн жилд 3, 9 бол...
10/08/2026

📢🎓НЭМЭЛТ ЭЛСЭЛТ ЗАРЛАЖ БАЙНА 🎓📢

"Монгол билиг оюун" олон улсын хөтөлбөртэй сургууль 2026-2027 оны хичээлийн жилд 3, 9 болон 11 дүгээр ангидаа цөөн тооны сурагч элсүүлнэ.

Сурагч элсүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах тул доорх холбоосоор хандан бүртгүүлнэ үү.

📝 Бүртгүүлэх: https://form.jotform.com/262212961290049

🗓️ Бүртгэлийн хугацаа: 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл

⚠️Жич: Бусад ангид нэмэлт элсэлт байхгүй болно.

Please click the link to complete this form.

✨🎓✨ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2026✨🎓✨2026 оны элсэлтийн шалгалт орон даяар амжилттай үргэлжилж байна. Англи хэлний хичээлээр улсы...
26/06/2026

✨🎓✨ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ-2026✨🎓✨

2026 оны элсэлтийн шалгалт орон даяар амжилттай үргэлжилж байна.

Англи хэлний хичээлээр улсын хэмжээнд 36, Хан-Уул дүүргийн хэмжээнд 6 шалгуулагч 800 оноо авсны нэг нь "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12а ангийн төгсөгч Баярсайханы Тэлмүүн боллоо.

Төгсөгч Б.Тэлмүүндээ баяр хүргэж, дараагийн шатны сурах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

2026 оны Элсэлтийн шалгалт 06 сарын 25-ны өдөр түүхийн хичээлээр эхлэх гэж байна. Элсэлтийн шалгалтад хамрагдах нийт төг...
24/06/2026

2026 оны Элсэлтийн шалгалт 06 сарын 25-ны өдөр түүхийн хичээлээр эхлэх гэж байна.
Элсэлтийн шалгалтад хамрагдах нийт төгсөгчдөдөө амжилт хүсье.

✨🎓✨ТӨГСӨЛТИЙН БАЯР - 2026✨🎓✨2025-2026 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуули...
17/06/2026

✨🎓✨ТӨГСӨЛТИЙН БАЯР - 2026✨🎓✨
2025-2026 оны хичээлийн жилд "Монгол билиг оюун" цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийг IX ангийн 4 бүлгийн 94, XII ангийг 1 бүлгийн 25 суралцагч төгсөж байгаа бөгөөд, төгсөгчдөдөө суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардуулах үйл ажиллагааг 2026 оны 06 дугаар 17-ны өдөр зохион байгууллаа.
Энгүй их номын далайд шамдан, хичээн суралцсан шавь нартаа,
энхрий үрсийнхээ ирээдүйн аз жаргал, сайн сайхан амьдралын төлөө сургуулиа байнга дэмжиж, хамтдаа хичээн зүтгэж ирсэн нийт эцэг, эх/асран хамгаалагчдадаа, эрдэмд хөтлөн, удирдан чиглүүлсэн:
9A ангийн багш О.Баясгалан
9B ангийн багш Б.Нямсүх
9C ангийн багш Т.Лхамсүрэн
9D ангийн багш Г.Номинчимэг
12A ангийн багш Б.Баяржаргал нартаа болон бага, дунд ангид нь даан ажиллаж, хичээл зааж, эрдэм мэдлэгээ харамгүй түгээсэн багш нартаа, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд суралцах боломжоор хангаж ажилласан ажилтнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье
Хүндэтгэсэн: Сургуулийн захиргаа

Address

“Deluxe Marshall Village” Town, Khan-uul District
Ulaanbaatar
17012

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Монгол Билиг Оюун Цогцолборын Олон Улсын хөтөлбөртэй сургууль:

Shortcuts

Share

Category