24/04/2026
🌏
📢🌏 "СИТИ" ИХ СУРГУУЛЬ БНСУ-ЫН КВАНЖҮ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
“СИТИ” Их сургууль өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Кванжү хотын Кванжү их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч, хоёр сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх албан ёсны уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын хүрээнд талууд боловсрол, судалгаа, оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг (MoU)-д гарын үсэг зурж, урт хугацааны тогтвортой түншлэлийн эхлэлийг тавив.
🎓 2+2 хөтөлбөрийн онцлог:
Тус санамж бичгийн хүрээнд “СИТИ” Их сургуулийн:
-Бизнесийн сургууль
-Хүмүүнлэгийн сургууль
-Архитектур, Дизайны сургууль 2+2 хөтөлбөрөөр хамтран ажиллах юм.
🤝 Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:
Уулзалтын үеэр дараах чиглэлүүдээр дэлгэрэнгүй санал солилцлоо:
📚 Оюутан солилцоо
👩🏫 Багш, судлаачдын хамтын ажиллагаа
🔬 Судалгаа, төсөл
🌐 Олон улсын хөтөлбөрүүд
🌍 Энэхүү хамтын ажиллагаа нь “СИТИ” Их сургуулийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан залуусыг дэлхийн боловсролын орчинд бэлтгэх чухал алхам болж байна.
https://eng.gwangju.ac.kr/main
#КванжүИхСургууль
24/04/2026
23/04/2026
23/04/2026
23/04/2026
22/04/2026
22/04/2026