01/08/2025
HSK ШАЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ? 🇨🇳
✅ 2025 оны байдлаар 新HSK (HSK 3.0)-ийн хэрэгжилтийн бодит байдал:
👉 HSK 1–6 түвшин одоогоор (2025 оны 7-р сарын байдлаар) хуучин системээрээ буюу HSK 2.0 хэвээр шалгалтаа авч байна.
❗Анхаарах зүйл:
• HSK 1–6 төвшний шинэ үгсийн сан (HSK 3.0) аль хэдийн гарсан, сургалтын шинэ ном, app, course-ууд дээр ашиглагдаж эхэлсэн.
🧠 3.0 загварт юу өөрчлөгдөж байгаа вэ?
🔹 Үгсийн тоо ихсэж байгаа
• Ялангуяа HSK 1–4 төвшний үгсийн сан бодитоор 2 дахин нэмэгдэж байна.
🔹 Хэлзүйн мэдлэг илүү шалгагдана
• 新HSK нь зөвхөн үг цээжлэх бус өгүүлбэрийн бүтцийг ойлгох, хэлц үг (惯用语), хэл зүйн дүрэм зэргийг илүү нарийн шалгана.
🔹 Яриа ба бичгийн чадвар илүү чухалд тооцогдоно
• Жишээлбэл, HSK 3.0 нь бичгээр асуух асуултад өгүүлбэр зохиох, нөхцөлтэй холбоос ашиглах, өөрийгөө илэрхийлэх чадварыг шалгана.
⏳ Хэзээ албан ёсоор хэрэгжих вэ?
• CLEC болон Hanban байгууллагаас шинэчлэлтээ албан ёсоор 2025–2026 онд бүрэн нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа ч хугацаа нь хойшлогдсоор байна.
• Харин HSK 7–9 төвшин аль хэдийнээ шинэчилсэн системээр явагдаж байгаа.
⸻
💡 Зөвлөмж:
• Шинэ системд бэлдэж эхлэх нь зүйтэй — ялангуяа HSK 3 түвшнээс дээш түвшинд явах зорилготой бол.
• Хуучин системээс өгч амжвал одоохондоо өгч болох ч шинэ системд шилжих үед бэлэн байх хэрэгтэй.
АМЖИЛТ ХҮСЬЕ! 🙏🏻😇