Англи Монгол багц - кино, ном Angli Mongol bagts - kino, nom

Англи Монгол багц - кино, ном Angli Mongol bagts - kino, nom Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Англи Монгол багц - кино, ном Angli Mongol bagts - kino, nom, Language school, Ulaanbaatar.

Амьдралд хэрэгтэй олон сургалт бидэнд бий. Нэг төлөөд насаараа бүгдийг нь үз🔥
Багц 1 Англи кино багц
Багц 2 8000 номын багц
Багц 3 Taobao багц
Багц 4 PPT багц
Багц 5 Монгол кино багц
Багц 6 Бэлэн төслийн багц

Шөлтэй хоол идлээ🍲Сок сорлоо🍬Харахаар бөөн эгдүү юмаа панда шиг😂 дандаа идэж ууж эрхэлж харагдана.Хэдий завандаа энэ бүх...
12/07/2026

Шөлтэй хоол идлээ🍲
Сок сорлоо🍬
Харахаар бөөн эгдүү юмаа панда шиг😂 дандаа идэж ууж эрхэлж харагдана.
Хэдий завандаа энэ бүх зүйлсийг амжуулчихдаг байна аа👏
Монголоор зогсохгүй тив дэлхийгээс зорин зорин ирсэн үзэгчидтэй сайхан наадам боллоо

24/05/2026

Tengri тоглолтын талаар бичихгүй бол би л дутах гээд байх шиг байна 🤭
Тоглолтын хувьд таалагдсан, ойрд реп тоглолт үзээгүй надад бол сайхан л байлаа. Тэр тусмаа реп тоглолт хэрнээ амьд хөгжимтэй, дресс кодтой… маш сонирхолтой. Бугуйвч дууссан асуудлаар очер үүсгэж, үзэгчид тоглолтоо үзэж чадаагүй, оройтож орсон асуудал дээр зохион байгуулагчийн асуудал байсан уу shoppy-н ажлын алдаа байсан уу гэдгээ тодруулаад үзэгчдээсээ уучлал гуйгаад, хохирсон бол хохирлыг барагдуулах нь зүйтэй болов уу.

Одоо таалагдсан болон шүүмжилмээр зүйлсийг өөрийнхөө харснаар бичье. Санал нийлэх ч хүн байх биз, нийлэхгүй ч хүн байх биз. Юун түрүүнд найруулагч супер байсан, маш их баяралаа 🫶

Тоглолтын реклам бол тултал явсан, сайн талаараа. Санамж болон анхааруулгууд ч сүрхий байсан.
Артист, продакшний баг маш их хичээж, хөдөлмөр зарцуулсан нь харагдаж байсан. ThunderZ реппер ч гэсэн дуулалтаа үнэхээр сайжруулсан байна лээ. Бүтэн тоглолтын турш амьд хөгжимтэй дуулна, реп хийнэ гайхалтай 👏

Тэгээд 146-нхаа хүүхдүүдээ энэ том тайзан дээр өдий багаас нь гаргаад халамжлаад тордоод яваад байгаа нь бүр хайр хүрмээр. Энэ насны олон хүүхдийн хүндлэлийг хүлээж байгаа юм. Тэр хэд маань ч томчуудаасаа дутахааргүй чанартай үзүүлбэр үзүүлсэн.

Үзэгчиддээ чанартай юм үзүүлье гэж үнэхээр зүтгэсэн байна лээ, уригдсан зочин артистууд болон бусад зочид гоё байсан. О.Хангай аваргыг гараад ирнэ гэж хэн төсөөлөх билээ 🥹

Бас нэг баярласан зүйл нь зочин артистууд үндэсний хувцастай гарч ирсэн явдал байлаа 🇲🇳 тоглолтоо, тайзаа, үзэгчидээ хүндэтгэж байна гэж харагдсан.
Худалдааны хэсгүүдийг гэр хэлбэртэй засч, цагаан идээ, айраг, хайлмаг зарах санаа гайхалтай ккккк
Дээл чинь орой үдшээр удаан зогсоход нуруунаас дулаан, шагай хүртэл урттай болохоор даарна гэж байхгүй ямар ч сайхан хувцас вэ дээ🤩

Тоглолтын хамгийн чухал оролцогчид болох үзэгчид 👏 Бахархсан гэж яана 🇲🇳
Юун наадам, юун цагаан сар 🤭 Үндэсний хувцасаа өмсөөд очсон бүх үзэгчдэд баярлалаа 🫶 Уран бүтээлчээ, тоглолтоо хүндлээд цаг заваа зарцуулаад тоглолтоо сайхан үзээд омогшоод, бахархаад гарсан.

Одоо харин анхаармаар, шүүмжилмээр зүйлс…
… одоо болио, энэ мэт байсаар байвал артистууд болон үйлчлүүлэгчид цаашдаа эднийхээс татгалзмаар санагдсан. Нэг алдааг хэд давтах гээд байгаа юм бэ?

Нөгөө л 00-н асуудал, цэнгэлдэх нь анхаарах ёстой байдаг юм уу? зохион байгуулагчид нь анхаарах ёстой байдаг юм уу? Ядаж ус нь татагдахаа больчихдог асуудлыг шийд л дээ, өчнөөн 1000-аараа цуглаж байгаа юм чинь өтгөн шингэнээ гаргаж л таараа ш дээ. Энэ бүр үнэхээр толгойны өвчин юм аа 😅

Хоолны хэсэг бол үнэхээр аймар, гадны бусад тоглолтуудаас туршлага судалмаар юм уу. Манайхан л ингэж хоол зараад байдаг юм уу, бүх тоглолт зардаг юм уу?
3-4 цагийн тоглолт үзэхийн тулд заавал шорлогний утаанд утагдаж суух шаардлага байдаг юм уу? Хөнгөн снайк, чипс нтр бол яахав байж болох л. Хамаг гоё дээрээ тавьчхаад ч шорлогны утаа, догбукиний соуснаас айх хэрэг гарах юм.

Сүлжээ унадаг асуудлыг хэн шийдэх юм болоо… оператор байгууллагууд уу? төв цэнгэлдэх үү? тоглолт зохион байгуулагчид уу?

Одоо харин үзэгчдэд их учир байна гэдэг хэсэг 😂 барьж идүүлэх юм болов уу 🤭
Тоглолт үзэх гэж л байгаа бол цагаа тооцоод эртхэн ирээд, дотогшоо ороод биеэ бэлдээд хүлээж байх нь таны үүрэг. Хэн ч таньд тасалбар шахаагүй, хүчээр авч ирээгүй. Ямар ч шалтгаанаар оройтсон бай тэр таны л асуудал.
00-д соёлтой бие засаж сурмаар байна аа, одоо ямах дөнгөу боловсон 00 ашиглаж эхэлж байгаа үе биш дээ. Гадуур нь шээсэн бол арч, бохирдуулсан бол цэвэрлээд л гарах ёстой.
Өчнөөн 1000-уулаа цугласан газар 00 орчхоод эхний бохирдуулаад гарсан хүнээс хойш тэгээд л дуус болж байгаа байгүй юу.
Идэж, уух нь дийлдэхгүй… юм зарж л байгаа юм болохоор идэж уух нь тэр хүний эрх л дээ. Гэхдээ яг тоглолт үзэх гэж очдог юм уу, пиво ууж шорлог идэх газар олдохгүй болохоор тоглолт дээр очдог юм уу гэдгийг ойлгохгүй байна. Тэгээд л нөгөө пиво уусан нөхдүүд чинь 00 орно, халамццан хүмүүс 00-д яаж бие засах нв тодорхой…

Цахилгаан тамхи… задгай тоглолт юм чинь яадаг юм гэж бодох байх л даа. Гэхдээ үнэхээр хэцүү байдаг аа, үнэрт хэт мэдрэг хүн бол вэйп сорж байгаа хүний хажуул 5-10 минут болоход л толгой өвдчихөж байгаа юм. Та нар утаагаа залгихгүй ш дээ, хүн рүү үлээгээд л заваараад 😡
Хэт согтох бас муухай, тэрэнгээр нэг бусдыг тухгүйтүүлээд, тоглолт ч тайван үзүүлчихгүй…

Эцэст нь гэхэд миний хувьд тоглолт үнэхээр гоё байсан, ThunderZ баяр хүргэе 👏 баярлалаа 😍

07/05/2026

Үсээ яаая гэж боджийн Slaay😎
#англихэлсурах #ном #англихэл

05/05/2026

15 настайдаа зүгээр л sitcom үзэж байсан…
Гэхдээ өөрөө ч анзааралгүй англи хэл сурч байж 🤯

1️⃣Эхлээд subtitle-тай
2️⃣Дараа нь англи subtitle
3️⃣Тэгээд бүр subtitle-гүй 😏

Ингээд л нэг өдөр ойлгоод эхэлдэг 💥

👉 Чи аль шатанд явж байна вэ?
#АнглиХэл #АнглиХэлСурах #кино

01/05/2026

"Эхнэрийн урхи" киноны хамгийн царайлаг жүжигчин Мин Су-А буюу жүжигчин Чэ Ён-иний тухай сонирхолтой 7 баримт 🎭

1️⃣ Жинхэнэ нэр: Түүнийг Бэ Ён-сун гэдэг бөгөөд 1981 онд төрсөн, энэ жил 44 настай.
2️⃣ Замналын эхлэл: Тэрээр 2000 онд "Super Elite Model Contest"-оос урлагийн гараагаа эхэлж байсан модель бүсгүй юм. 👠
3️⃣ Охидын хамтлагийн ахлагч: 2005-2006 онд "Red Sox" охидын хамтлагийн ахлагч байсныг та мэдэх үү? Мөн соло дуучнаар хүч үзэж байсан олон талт авьяастай уран бүтээлч. 🎤
4️⃣ Мин Су-А-гийн дүр: Түүний тоглосон 10 гаруй киноноос "Эхнэрийн урхи" киноны Мин Су-А-гийн дүр хамгийн алдартай. Энэ дүрээрээ 2008 онд "Шинэ од" шагналыг хүртэж байжээ.
5️⃣ Дуулах авьяас: "Эхнэрийн урхи" киноны дууг тэрээр өөрөө поп-рок хувилбараар дуулж, төгөлдөр хууртай аялгууг нь амилуулж байсан чадварлаг дуучин юм. 🎹
6️⃣ Гэр бүл: 2012 онд арьс гоо заслын эмчтэй гэрлэж, 2015 онд охинтой болсон.
7️⃣ Running Man: Охиноо төрүүлснийхээ дараа "Running Man" шоуны 296-р ангид охинтойгоо оролцож үзэгчдийг баярлуулж байв. ✨

30/04/2026

Эрэгтэй бэлгийн сет шинээр ирлээ😎

Эрэгтэй бэлгийн сет ирлээЗангиатай багц 39.000₮☎️88995825🚗Хүргэлттэй
30/04/2026

Эрэгтэй бэлгийн сет ирлээ
Зангиатай багц 39.000₮
☎️88995825
🚗Хүргэлттэй

20/04/2026

129 ангийн турш энэ эрхэмүүдийн хоолойг сонсож байжээ👏 Мундаг юмаа👏👏 #эхнэрийнурхи #кино #олонангит

20/04/2026

Бүх бүлэг ердөө 55.000

Англи хэл сурч буй та бүхэндээ хамгийн үр дүнтэй аргыг санал болгож байна

“ХАРРИ ПОТТЕР” Ж.К. Роулинг
1. Харри Поттер ба Философийн чулуу
2. Харри Поттер ба Нууцат өрөө
3. Харри Поттер ба Азкабаны хоригдол
4. Харри Поттер ба Галт хундага
5. Харри Поттер ба Галт шувууны бүлгэм
6. Харри Поттер ба Эрлийз хунтайж
7. Харри Поттер ба Үхлийн шүтээн
8. Харри Поттер ба Хараагдсан хүүхэд
#АнглиХэлСурах #НОМ

  Бүх бүлэг ердөө 55.000₮Англи хэл сурч буй та бүхэндээ хамгийн үр дүнтэй аргыг санал болгож байна“ХАРРИ ПОТТЕР” Ж.К. Ро...
20/04/2026

Бүх бүлэг ердөө 55.000₮

Англи хэл сурч буй та бүхэндээ хамгийн үр дүнтэй аргыг санал болгож байна

“ХАРРИ ПОТТЕР” Ж.К. Роулинг
1. Харри Поттер ба Философийн чулуу
2. Харри Поттер ба Нууцат өрөө
3. Харри Поттер ба Азкабаны хоригдол
4. Харри Поттер ба Галт хундага
5. Харри Поттер ба Галт шувууны бүлгэм
6. Харри Поттер ба Эрлийз хунтайж
7. Харри Поттер ба Үхлийн шүтээн
8. Харри Поттер ба Хараагдсан хүүхэд

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Англи Монгол багц - кино, ном Angli Mongol bagts - kino, nom posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share