18/08/2026
Газарзүйн олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцоод ирсэн 12г ангийн сурагч Б.Намуухандаа баяр хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе. 👏👏👏
“IGEO2026” ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАД ЭХЭЛЛЭЭ
📅 2026 оны 8 дугаар сарын 11–17-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулагдах Олон улсын газарзүйн 22 дугаар олимпиад (IGEO2026) эхэлж байна.
Монгол Улсыг төлөөлөн:
• Норовсүрэнгийн Нараа – Шинэ-Эрин сургууль
• Аянбекийн Амина – Гёте сургууль
• Баясгалангийн Намуухан – Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
• Тэмүүлэнгийн Мичид – Хобби сургууль нар оролцоно.
📝 Олимпиадын даалгавар нь бичгийн шалгалт, мультимедиа сорил, хээрийн дадлага ажил гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.
🌐 Манай сурагчид газарзүйн мэдлэгээ ашиглан бодит орон зайн асуудлыг шинжлэх, газарзүйн мэдээллийг тайлбарлах, нотолгоонд тулгуурлан дүгнэлт гаргах, шийдэл боловсруулах чадвараараа 50 орны 180 гаруй сурагчтай өрсөлдөнө.
👨🏫 Монголын багийг:
• Ц.Цэндсүрэн – МУИС, Газарзүйн тэнхим
• О.Мэндбаяр – МУИС, Газарзүйн тэнхим
нар ахлан ажиллана.
Монголын багийн сурагчдадаа амжилт хүсье!
Монголын Газарзүйн Олимпиадын Хороо