NOEMA ᴍɪɴᴅ ꜱᴛᴜᴅɪᴏ

NOEMA ᴍɪɴᴅ ꜱᴛᴜᴅɪᴏ

Share

connector

05/05/2026

💜 Сэтгэл зүйн зөвлөгөө зөвхөн асуудалтай хүмүүст л хамаатай гэж боддог юм биш биз…

Хэн ч төгс биш ✏️
Харандаа хүртэл баллууртай байдгийг сана.

Хүн алдаа гаргах нь хэвийн зүйл.
Харин өөрийгөө ойлгож, тэрхүү алдааг засах нь ухаалаг алхам болдог.

☝🏻Хүн бүхэн зөвлөгөө авч болно.
Энэ бол сул тал биш — Зөвхөн өөрийгөө хайрлаж буй шийдвэр.

#СэтгэлЗүйнЗөвлөгөө #ЗөвлөгөөЗасал
#АлдаагУхамсарлах
#ЗөвОйлголт

03/05/2026

🫟 Заримдаа чиний дотор яг юу болоод байгааг тайлбарлахад хэцүү санагдах үе байдаг уу?

~ Нэг талаар бухимдалтай, нөгөө талаар гунигтай… бас зэрэгцээд юу ч хийх хүсэлгүй болчихдог үе. Энэ бол “сул дорой байдал” биш харин тархи болон сэтгэл зүйн байдал хэт ачаалалд орсны дохио юм.

Бидэнд өдөр бүр маш олон
▪️шийдээгүй асуудал ▪️гадагшлуулаагүй дарагдсан мэдрэмж (уур, гомдол, айдас)
▪️нийгмийн дарамт зэрэг хүнд хэцүү зүйлс тулгарч байдаг.

🧠 Эдгээрийг шууд ил гаргаж, боловсруулахгүй удвал дотор хуримтлагдаж тархи “Би дийлэхээ байлаа” гэсэн дохиог илгээнэ.

Зарим үед бид яг юу мэдэрч байгаагаа
▪️уур уу?
▪️гуниг уу?
▪️айдас уу? зэргийг ялгаж чадахгүй “Мэдрэмжийн будилаан”-д ордог.

🌧️ Эдгээр нь холилдоод ирэхээр хүнд, ойлгомжгүй мэдрэмж төрүүлж түүнээс гарах гэж (зугтах) эсвэл бүр юу ч хийхгүй хөшиж (гацах) байдалд ордог.

Стресс ихсэхэд тархи автоматаар 3 байдлын аль нэгийг сонгодог:
▪️Fight (тэмцэх) → бухимдах, уурлах
▪️Flight (зугтах) → асуудлаас зугтах, анхаарлаа сарниулах
▪️Freeze (гацах) → юу ч хийх хүсэлгүй болох

💬 Тэгвэл энэ үед юуг ойлгох нь чухал вэ?

1. Энэ бол хэвийн үзэгдэл хүн бүрт тохиолддог, ялангуяа мэдрэмжээ дотроо барьдаг хүмүүст илүү их.
2. Энэ залхуурал биш, чиний дотоод байдал “амрах хэрэгтэй” гэж хэлж байна.
3. Яг одоо шийдэл олох шаардлагагүй. Хамгийн гол нь чи ийм мэдрэмжтэй байгаагаа ойлгож эхэлж байгаа нь өөрөө маш том алхам.
Ийм мэдрэмж төрөх үед өөртөө зөөлөн хандах нь хамгийн зөв арга юм шүү.

#СэтгэлийнАмарАмгалан #ӨөрийгөөОйлгох
#ЭнэрэнгүйХандах #ТайтгаралыгОлох

01/05/2026

👥 Чимээгүйхэн дотроо тээж явдаг бүх зүйлсээ аюулгүй, шүүмжлэлгүй орчинд ярьж болох газар
🤍💜

#СэтгэлЗүйнДэмжлэг
#ӨөрийгөөТанихАялал
#ДотоодАмарАмгалан

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Erdenet
Ulaanbaatar