Нийслэлийн хүүхдийн 24 дүгээр цэцэрлэг

Нийслэлийн хүүхдийн 24 дүгээр цэцэрлэг Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн хүүхдийн 24 дүгээр цэцэрлэг, Education, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 24-р цэцэрлэг, Ulaanbaatar.

24/09/2026

Дунд “В” бүлгийн бяцхан суралцагчид зураг урлалын үйл ажиллагаагаар сургалтын ЗУ 2.2г “Бие дааж толбо, дардсаар зурна” чиглэлийн дагуу “Намрын мод” бүтээлээ.

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдийн гар хурууны жижиг булчингийн хөгжил, өнгө ялгах, анхаарал төвлөрүүлэх, бие даан бүтээлчээр оролцох чадварыг дэмжлээ. 💛🧡

21/09/2026

🏃‍♀️⚽️ Бэлтгэл “А” бүлэг – Хөдөлгөөн, эрүүл мэндийн үйл ажиллагаа

Бяцхан тамирчид маань бөмбөгөө түүж авах хөдөлгөөнт тоглоомд идэвхтэй оролцлоо. 🥰👏

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүд хурд, авхаалж самбаа, хөдөлгөөний эвсэл зохицуулалт, анхаарал төвлөрөл болон бусадтай хамтран тоглох, дүрэм журмыг баримтлах чадвараа хөгжүүллээ. 🌈💪

💛 Хөдөлгөөнтэй тоглоом бүр хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, баяр хөөрийг дэмждэг.

🏃‍♂️✨ Хамтдаа хөдөлж, хамтдаа суралцаж, хамтдаа хөгжилдлөө.

21/09/2026

🧩 Дунд “Б” бүлэг

Үйл ажиллагааны явцад хүүхдүүд 3 дүрсээс өөрийн сонгосон нэг дүрсээ ялган таньж, зөвхөн сонгосон дүрс дээрээ гишгэн, хоёр хөлөөрөө зураас даван үсэрч урагшиллаа. 🐾

Улмаар сонгосон дүрстэйгээ ижил дүрсийг олж, зөв саванд ангилан хийх замаар дүрсийг шинжээр нь ялгах, дараалал болон зүй тогтлыг ажиглах, зааврыг дагаж гүйцэтгэх чадвараа хөгжүүлэв. 🔺🟡🟦

Тоглонгоо анхаарлаа төвлөрүүлж, хөдөлгөөний эвсэл, тэнцвэрээ сайжруулан, танин мэдэхүйн чадвараа дэмжиж байна. 🌱✨

Тоглонгоо суралцаж, хөдөлгөөнөөрөө хөгжицгөөе. 💛

16/09/2026

🍎🍊🍇 Ахлах “А” бүлэг – Зураг, урлалын үйл ажиллагаа 🎨

Бяцхан уран бүтээлчид маань өгөгдсөн жимсний зурган дээр тохирох өнгийн жижиг цааснуудыг олж, өнгөөр нь ялган жимсний дүрсэн дотор нааж бүтээлээ урлалаа. 🧩✨

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүд өнгө ялган таних, жижиг цаасыг зөв сонгох, наах, гарын жижиг булчингийн хөдөлгөөнөө хөгжүүлэх, анхаарлаа төвлөрүүлэх, гар–нүдний зохицуулалтаа сайжруулах чадвараа дэмжин ажиллалаа. 🖐️👀🌈

🌱 Жижигхэн цаас бүрээр бүтсэн бүтээл – хүүхдийн хичээл зүтгэл, бяцхан гараар бүтээсэн том амжилт! 💛

16/09/2026

✂️🎨 Ахлах “А” бүлэг – Дүрслэх урлаг, бүтээлч үйл ажиллагаа

Өнөөдөр бяцхан суралцагчид маань шулуун зураас, шугамын дагуу хайчлах, хайчаа зөв барих дадлыг хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцлоо. 🌈

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүд хайчийг зөв барих, шугамын дагуу чиглүүлэн хайчлах, гарын жижиг булчингийн хөдөлгөөнөө зохицуулах, гар–нүдний уялдаа холбоогоо сайжруулах зэрэг чадвараа хөгжүүлэн ажиллалаа. ✂️🖐️👀

💛 Бяцхан гараар хийсэн бүтээл бүр – бие даан суралцах том алхам! 🌱✨

16/09/2026

🌿☀️ Дунд “А” бүлэг – Өдрийн зугаалга

Өдрийн зугаалгын үеэр бяцхан үрс маань хөгжөөнт хөдөлгөөнт тоглоомоор тоглон, инээд хөөрөөр дүүрэн цагийг өнгөрүүллээ. 🥰

🌈 Хөдөлгөөнтэй тоглоом бүр хүүхдийн хөгжил, баяр хөөрийн нэгэн алхам юм. 💛

16/09/2026

🐦🎨 Бэлтгэл “А” бүлэг – Зураг, урлалын үйл ажиллагаа

Өөрсдийн гарын хэвийг цаасан дээр буулган, түүнийгээ бүтээлчээр хувирган хөөрхөн шувууд болгон “амилууллаа”. 🖐️🐦

Энэхүү үйл ажиллагаагаар хүүхдүүд өөрийн гарын хэвийг ашиглан дүрслэн урлахын зэрэгцээ төсөөлөн бодох, бүтээлчээр сэтгэх, гарын жижиг булчингийн хөдөлгөөнийг хөгжүүлэх, зааврыг дагаж ажиллах, ажлаа бие даан гүйцэтгэх чадвараа дэмжин ажиллалаа. 🌈✨

💚 Хүүхэд бүрийн гарын хэв – өөрийн өнгө аястай бяцхан бүтээл юм.

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгт хамрагдах 2-р шатны хүсэлтээр тус цэцэрлэгт хуваарилагдсан хүүхдүүдийн анги хуваарилалтын ...
15/09/2026

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгт хамрагдах 2-р шатны хүсэлтээр тус цэцэрлэгт хуваарилагдсан хүүхдүүдийн анги хуваарилалтын мэдээллийг хүргэж байна.

Санамж: 2-3 насны бага, дунд бүлгийн хүүхдүүд памперс хэрэглэдэг бол солих ээлжийн 3-4ш памперс, памперс хэрэглэдэггүй бол солих ээлжийн 2-3ш өмдтэй ирнэ.

14/09/2026
Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцын мэдээлэл:✅ Дунд бүлэг (36 сар) “Эрүүл хү...
13/09/2026

Цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багцын мэдээлэл:
✅ Дунд бүлэг (36 сар)

“Эрүүл хүүхэд-Эрүүл ирээдүй”

Address

Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 24-р цэцэрлэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 17:30
Tuesday 08:00 - 17:30
Wednesday 08:00 - 17:30
Thursday 08:00 - 17:30
Friday 08:00 - 17:30

Telephone

+97670130775

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн хүүхдийн 24 дүгээр цэцэрлэг posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Нийслэлийн хүүхдийн 24 дүгээр цэцэрлэг:

Shortcuts

Share

Category