Mongolian National Commission for UNESCO

Mongolian National Commission for UNESCO United Nations Educational, Scientific, and Cultural Organization in Mongolia.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) нь НҮБ-ын Дүрэмд заасны дагуу арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, үндсэн эрх чөлөө, шударга ёс, хууль дүрмийг нийт хүн төрөлхтний эрх ашгийн төлөө хүндэтгэн, боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбараар дамжуулж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлснээр дэлхий нийтэд энх тайван, аюулгүй байдлыг тогтоох зорилготой.

25/09/2026

🔴 WE ARE LIVE

Join the Forum for Youth in the Era of AI: A Universal Reflection on Magnifica Humanitas.

This morning of reflection and dialogue brings together artists, experts and leading specialists to explore the connections and impact of the in , , and .

Young moderators and peacebuilders from UNESCO's networks will guide discussions on the opportunities and challenges of AI.

Watch LIVE here: https://youtube.com/live/iV1QgRnNLaQ?feature=share

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАРТ “ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУД БА ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” СЭДЭ...
25/09/2026

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗАРТ “ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУД БА ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь БОУАӨЯ, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Тост, Тосон бумбын нурууны БНГ зэрэг байгууллагуудтай хамтран “ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал” сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газарт зохион байгууллаа.

Тост, Тосон бумбын нурууны БНГ нь 2026 оны 6 дугаар сард Парагвай улсад хуралдсан ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн юм. Арга хэмжээний хүрээнд ЮНЕСКО-ийн МҮК-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч С.Уянга холбогдох үндэсний байгууллагуудын төлөөлөгчдөд Тост, Тосон бумбын нурууны шим мандлын нөөц газрын батламжийг гардууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийг ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн газрууд, Өмнөговь аймгийн орон нутгийн холбогдох эрх бүхий байгууллагуудын төлөөлөл болон Гурвантэс сумын нутгийн иргэдэд Хүн ба шим мандал хөтөлбөрийн талаарх мэдлэг ойлголтыг өгөх, тус газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдлын менежмент болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах зорилгоор зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт үндэсний болон орон нутгийн эрх бүхий байгууллагуудын төлөөлөл, олон улсын мэргэжилтнүүд болох нийт 100 орчим төлөөлөгч оролцож байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Индонез Улсын Үндэсний судалгаа, инновацын агентлагийн Экологи, этно биологийн судалгааны төвийн профессор Я.Пурванто, БНХАУ-ын ШУА-ийн Экологи, байгаль орчны шинжлэх ухааны судалгааны төвийн туслах профессор Лю Чао болон үндэсний холбогдох шинжээчид оролцож, шим мандлын нөөц газрын бүсчлэл, тогтвортой аялал жуулчлалын талаар үнэтэй мэдээлэл, зөвлөгөөг өглөө.

Мөн арга хэмжээний хүрээнд ТХГ дахь нутгийн иргэдийн оролцоо, ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн хэрэгжилтэд залуучуудын оролцоог хангах арга замууд, Шим мандлын нөөц газрын бүсчлэл, Эко аялал жуулчлал ба хог хаягдлын асуудал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн түүнчлэн ЮНЕСКО-ийн шим мандлын нөөц газрын лого бүхий самбарын нээлтийг Тостын нурууны Ганжирын цохио, Заан хадны дэргэд зохион байгууллаа.

ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол нь нэмэгдэж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж нэмэгддэг. Цаашлаад, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин чармайлтыг ЮНЕСКО-оос дэмжих, ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллахад тустай. Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлж, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

23/09/2026
“Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдэвт форум зохион байгуулагдлааХэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс уламжлал болго...
17/09/2026

“Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдэвт форум зохион байгуулагдлаа

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Сэтгүүл зүйн ёс зүйн форум” (JEF2026) өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр “Хиймэл оюун ба сэтгүүл зүйн ёс зүйн эрсдэл” сэдвээр боллоо.

Тус форумыг Хэвлэл Мэдээллийн Зөвлөл ХБНГУ-ын Дойче Велле Академи (DWA)-тай хамтран, Европын Холбоо болон ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.

Форумд ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөтөлбөрийн туслах Сюэбинг Ши үндсэн илтгэл тавьж, хиймэл оюуныг сэтгүүл зүйд хариуцлагатай, ёс зүйтэй ашиглахтай холбоотой чухал асуудлуудыг онцоллоо.

Тэрбээр:

🔹 Хиймэл оюуны үүсгэсэн мэдээллийг заавал нягтлах шаардлагатай.
Хиймэл оюуны гаргасан мэдээлэл нь баримт, нотолгоог орлохгүй.

🔹 Редакцын хариуцлага хүний гарт хэвээр үлдэнэ.
Хиймэл оюун ашигласан хэдий ч нийтлэлийн эцсийн шийдвэр, агуулгын үнэн зөв байдал, хариуцлагыг сэтгүүлч болон редактор хүлээнэ.

🔹 Хиймэл оюуныг монгол хэл, үндэсний онцлогт нийцүүлэн турших хэрэгтэй.
Редакцууд хиймэл оюуны хэрэглээтэй холбоотой тодорхой дүрэм, стандарттай болох шаардлагатай.

Хиймэл оюун нь сэтгүүлчдийн мэргэжлийн ажлыг дэмжих, мэдээлэл боловсруулах шинэ боломжийг нээж байгаа ч хүний редакцын хяналт, баримт нотолгоо, мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагыг орлох боломжгүй гэдгийг форумын үеэр онцоллоо.




#сэтгүүлзүйнёсзүй

“ЦАГААН ХЭРЭМ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ДОКТОР И.ТУЯАЖАРГАЛ ШАЛГАРЛАА🔶 ЮНЕСКО болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн га...
08/09/2026

“ЦАГААН ХЭРЭМ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ДОКТОР И.ТУЯАЖАРГАЛ ШАЛГАРЛАА

🔶 ЮНЕСКО болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлдэг “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026–2027 оны сонгон шалгаруулалтад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Био-Анагаахын сургуулийн Анагаахын химийн тэнхимийн багш, доктор И.Туяажаргал шалгарлаа.

Тэрээр БНХАУ-ын Нанжиний их сургуульд (Nanjing University) ахлах зочин судлаачаар нэг жилийн хугацаанд ажиллаж, хүнд металлын бохирдол, өртөлт болон хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ, мөн сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй биомассад суурилсан үр ашигтай, тогтвортой технологийн чиглэлээр судалгааны ажлаа үргэлжлүүлэх юм.

“Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын оюутан, судлаачдын боловсрол, судалгааны чадавхыг бэхжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Тус хөтөлбөр 1994 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улсын оюутан, судлаачид 2011 оноос хамрагдаж байна.

Доктор И.Туяажаргалд баяр хүргэж, цаашдын судалгаа, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

📖✏ Олон улсын бичиг үсгийн өдрийг тохиолдуулж гаргасан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Халед Эль-Энанигийн илгээлт🔸Олон улсын...
08/09/2026

📖✏ Олон улсын бичиг үсгийн өдрийг тохиолдуулж гаргасан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Халед Эль-Энанигийн илгээлт

🔸Олон улсын бичиг үсгийн өдрийн 60 жилийн ойг тохиолдуулан бичиг үсгийн боловсрол нь хүний үндсэн эрх бөгөөд хувь хүний амьдрал, эдийн засаг, нийгмийг хувирган өөрчлөх хүчин зүйл болохыг бид дахин нотолж байна.

🔹Өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтын үр дүнд бичиг үсэгт тайлагдалтын түвшин нэмэгдлээ. Тухайлбал, 1975–2024 оны хооронд залуучуудын бичиг үсэгт тайлагдалтын түвшин 75 хувиас 93 хувьд, насанд хүрэгчдийнх 65 хувиас 88 хувьд хүрч өссөн байна. Энэхүү ахиц дэвшил нь 1965 онд энэхүү өдрийг тэмдэглэх санаачилгыг эхлүүлсэн Тегераны бага хурлаас авхуулан 2026 онд Мексикийн Чьяпас мужид зохион байгуулагдах бага хурал хүртэлх хугацаанд олон улсын хамтын ажиллагаа ямар хүчтэй үр нөлөө үзүүлж ирсний тод илрэл юм.

🔸Гэсэн хэдий ч өнөөдөр дэлхий даяар 273 сая хүүхэд, залуучууд сургууль завсардсан хэвээр байгаа бөгөөд бага, дунд орлоготой орнуудын 10 настай хүүхдүүдийн 70 хувь нь энгийн бичвэрийг уншиж, ойлгох чадваргүй байна. Үүний зэрэгцээ 739 сая насанд хүрэгчид бичиг үсгийн суурь боловсролгүй байгаагаас гуравны хоёр нь эмэгтэйчүүд байна. Эдгээр статистик нь алдагдсан боломж, ашиглагдаагүй нөөц чадавхыг төдийгүй хүний үндсэн эрх бүрэн хангагдаагүй хэвээр байгааг илтгэж байна.

🔹Эдгээр сорилтыг шийдвэрлэхийн тулд ЮНЕСКО нь “Залуучууд болон насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролыг дэмжих 2020–2029 оны стратеги”-д тулгуурлан тууштай ажиллаж байна. Засгийн газар болон түнш байгууллагуудтай хамтран боловсролын хүртээмжийг өргөжүүлэх, нийтийн боловсролын тогтолцоог бэхжүүлэх, олон нийтэд түшиглэсэн арга хандлагыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. Бид жендэрийн тэгш байдлыг бодлогын тэргүүн эгнээнд тавьж, улс орнуудад жендэрийн хэвшмэл ойлголт, тэгш бус байдлыг арилгахад нь дэмжлэг үзүүлэн, боловсролын гадна үлдэх эрсдэл хамгийн өндөртэй бүлгүүдэд хүрч ажиллахад онцгойлон анхаарч байна.

🔸Мэдээлэл технологи урьд өмнө байгаагүй хурдацтай тэлж буй үед бид бичиг үсгийн боловсролын шинэ хэлбэрүүдийг хөгжүүлэхэд мөн анхаарч байна. Үүнд хэвлэл мэдээллийн суурь боловсрол, хиймэл оюун ухаан, худал болон ташаа мэдээллийг таних чадвар багтана. Ингэснээр цахим орчинд мэдээллийг шүүн тунгаах, таних, шүүмжлэлт сэтгэлгээгээр хандах чадавхыг хүн бүрд төлөвшүүлэхийг зорьж байна.

🔹Энэхүү түүхэн ойг тохиолдуулан бичиг үсгийн боловсролын хувирган өөрчлөх хүчийг бүрэн дүүрэн ашиглаж, хүн төрөлхтөн, эх дэлхий, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа тууштай ажиллацгаая.

31/08/2026

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.МӨНХ-ОРГИЛ ЮНЕСКО-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

Монгол Улсаас НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энанитай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав.

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил ЮНЕСКО-оос Монгол Улсын боловсрол, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжлийг дэмжих, соёлын болон байгалийн өв, дурсгалт газрыг хадгалан хамгаалах чиглэлээр үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлэв.

Мөн 2026 оны 7 дугаар сард болсон Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь Монгол Улсын түүх, соёлын өвийг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал болсныг онцлов.

Талууд Монголын нүүдэлчдийн түүх, соёл, уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилготой “Нүүдлийн соёл иргэншлийн түүх цуврал боть бүтээх” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов. Энэхүү төсөл нь нүүдэлчин ард түмний хүн төрөлхтний түүх, соёлд оруулсан хувь нэмэр, уламжлалт амьдралын хэв маяг, мэдлэг, соёлын онцлогийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Халед Эль-Энани Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргилд баяр хүргэж, Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Байнгын төлөөлөгч Ц.Мөнх-Оргил Монгол Улс ЮНЕСКО-той хамтын ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ тус байгууллагын зорилго, үйл ажиллагаанд идэвхтэй хувь нэмэр оруулж ажиллахаа илэрхийлэв.

ГАЗАР НУТГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН ҮҮРГИЙГ ОНЦЛОВНҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай кон...
28/08/2026

ГАЗАР НУТГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТЭД СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙН ҮҮРГИЙГ ОНЦЛОВ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд ЮНЕСКО-ийн “Хүн ба эх дэлхийн төлөөх ЮНЕСКО: Тогтвортой нөхөн сэргээлтийн төлөөх мэдлэг, соёл, газар ба ус” тусгай арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг нээж ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч хатагтай Оса Регнер болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар нар үг хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, биологийн олон янз байдал болон усны хомсдол зэрэг сорилтыг даван туулахад шинжлэх ухаан, соёл, нутгийн иргэдийн уламжлалт мэдлэгийг уялдуулан ашиглах, орон нутгийн иргэдийг байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн идэвхтэй оролцогч, мэдлэг тээгчийн хувиар дэмжихийн ач холбогдлыг онцлов.

Ази, Африкийн орнуудын туршлагыг хуваалцсан тус хэлэлцүүлэгт Монгол Улсаас Дэлхийн өвийн газар-Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон Хустайн нурууны шим мандлын нөөц газрын жишээгээр байгаль, соёл, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт мэдлэгийн харилцан уялдааг танилцууллаа.

Тус арга хэмжээ нь газар нутгийг нөхөн сэргээх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд хүн төвтэй хандлагыг бэхжүүлэх, малчид болон нутгийн иргэдийн мэдлэг, соёлын өвийн хувь нэмрийг нэмэгдүүлэх, ЮНЕСКО-ийн Дэлхийн өв, Шим мандлын нөөц газар, Дэлхийн геопаркууд зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд хуримтлагдсан туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэв.

Address

UN House, United Nations Street, Sukhbaatar District, Ulan Bator
Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+976-70105652

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongolian National Commission for UNESCO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Mongolian National Commission for UNESCO:

Shortcuts

Share