04/09/2026
World Clean Up Day
🌍 WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6 БҮРТГЭЛ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ!
Дэлхий даяар сая сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнд Монгол Улс 5 дахь жилээ, 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 5 удаа амжилттай зохион байгуулагдаж, мянга мянган залуусыг нэгтгэн хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулах зөв дадал, хандлагыг олон нийтэд түгээсээр ирсэн билээ. ♻️
🇲🇳Энэ жилийн хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа байгууллагууд болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улсынхаа 21 аймагт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төсөл нь 2025 оны “Алтан Сарнай” наадмын Байгаль орчны оны шилдэг төсөл, 2026 JCI Asia-Pacific Conference – “Best International Human Duties Project” шагналуудаар тус тус шагнагдсан амжилттай. Харин энэ жил төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн 15 байгууллага хамтран World Cleanup Day in Mongolia – 6 арга хэмжээг зохион байгуулж байна.
Та ч бас өөрчлөлтийн нэг хэсэг болоорой!
📅 2026.09.19 | 09:00 цагт
📍 Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн
📝 УЛААНБААТАР ХОТЫН БҮРТГҮҮЛЭХ:�https://forms.gle/jR3FTh7FvWgjmMbP8
Нэг өдөр. Нэг зорилго. Нэг дэлхий. 🌎💚