Доктор Билгүүн

Доктор Билгүүн

Share

Та бүхнийхээ эрүүл амьдралын төлөө мэргэжлийн түвшний зөвлөгөө, мэдээлэл түгээх.

Намайг Билгүүн гэдэг. Би 2017 онд ХБНГУ-н Kaiserslautern Техникийн Их Сургуульд Химийн Шинжлэх Ухааны Докторын зэрэг хамгаалсан бөгөөд тус улсад мэргэжлээрээ ажиллаж амьдарч байна.

16/08/2026

Шинэ Ном гаргахаар Монголын Зүг:

Хүн Төрөлхтөн 2.0 - Баримтат Роман.

Би шинжлэх ухаанд итгэдэг.
Би байгалийн хуулиудад итгэдэг.

Өнөөдөр бид Biohacking, Longevity, supplement, хиймэл оюун ухаан, эрүүл амьдралын тухай урьд өмнө байгаагүй их мэдээлэлтэй болсон.

Гэхдээ энэ бүхний дунд бид нэг энгийн үнэнийг мартаж эхэлжээ:

Бид байгалиас тусдаа биш.
Бид өөрсдөө байгалийн нэг хэсэг.

Бидний бие бол хэдхэн жилийн дотор бүтээгдсэн төсөл технологи биш. Энэ бол сая сая жилийн эволюцийн үр дүнд бий болсон амьд систем.

Яагаад бид хөгширдөг вэ?
Яагаад стресс биднийг нэг талаар хүчирхэгжүүлж, нөгөө талаар өвчлүүлж чаддаг вэ?
Энэ номдоо би эдгээр асуултыг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан, энгийн түүхээр ойлгомжтой тайлбарлахыг хичээлээ.

Технологи биднийг өөрчилнө.
Биологийн хил хязгаарыг ч өөрчилж магадгүй.

Гэхдээ бид хэчнээн хөгжсөн ч байгалийн нэг хэсэг хэвээрээ үлдэнэ.

13/08/2026

Энэ талаар олон жил бодон бодсоор шинэ ном гаргахаар шийдлээ… Бид урт удаан наслахыг хүсдэг ч хөгшрөхийг хүсдэггүй. Энэ айдас дээр үндэслэн бүхэл бүтэн Anti-aging нэртэй бүтээгдэхүүний зах зээл үүсчээ. Гэтэл бид Anti-aging гэхийн оронд байгалийн хуулийг ойлгож Pro-living амьдрах нь хэрэгтэй бол уу.

Аливаа юмны байгалиас заяасан норм хэмжээ л алдагдах юм бол сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг.

Байгалийн хуулийг бид (bio)hacking гэж оролдох нь үнэн хэрэгтээ өөрсдийгөө “хулхидаснаар” хариу нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

Хэт их сахар, хэт их нүүрс ус, хэт их уураг, хэт их өөх тос, хэт их давс, хэт их булчин, хэт их спорт, хэт их ажил, хэт их амралт… эсвэл хэт бага…

Шинэ ном удахгүй…

11/08/2026

ПЕПТИД — ЭНГИЙН НЭМЭЛТ ҮҮ, ЭСВЭЛ БИЕИЙН “ДОХИО” ЮУ?

Уураг, креатин, витамин, эрдэс зэрэг уламжлалт supplement-үүд ихэвчлэн бие махбодод хэрэгтэй түүхий эд, шим тэжээл эсвэл бодисын солилцоонд оролцох молекулуудыг нөхөж өгдөг.

Харин пептидүүд өөр зарчмаар үйлчилдэг.

Пептид гэдэг нь амин хүчлүүдийн богино гинж бөгөөд зарим нь эсийн рецептортой холбогдон биологийн дохио дамжуулдаг. Жишээ нь:

→ өсөлт
→ дааврын ялгаралт
→ дархлааны хариу урвал
→ эдийн нөхөн төлжилт
→ бодисын солилцоо

зэрэг процессыг өөрчлөх боломжтой.

Гэхдээ дохио өгнө гэхээр илүү сайн гэсэн үг биш.

Эрүүл Мэндийн АЮУЛ!!!:

- Ялангуяа тренд болоод байгаа “anti-aging” пептидийн хувьд урт хугацааны, өндөр чанартай хүний судалгаа хангалтгүй.
- Бүтээгдэхүүний цэвэршилт, тун, бодит найрлага ч баталгаагүй байх тохиолдол бий. -
- Болзошгүй эрсдэлд дааврын тэнцвэр алдагдах, бодисын солилцооны өөрчлөлт, дархлааны урвал болон бусад урьдчилан таамаглаагүй нөлөө орно.

09/08/2026

Таны амьдралын хамгийн чухал коуч Та өөрөө. Мэдэхгүй юм байж болно. Гэхдээ энэ мэдээллийн орон зайд өөрийн тархи, ухамсартаа итгэж өөрөө нягт нарийн судалж бодох хэрэгтэй.

07/08/2026

Сошиал орчинд төрөл бүрийн сургалт, коуч дүүрчээ. Нойрны коуч, хооллолтын коуч, алхалтын коуч, бүр амьсгалахад хүртэл коуч хэрэгтэй болсон байна.

Гэтэл унтах, алхах, амьсгалах гэдэг чинь бидний байгалиас заяасан хамгийн үндэс чадварууд биш бил үү? Парадокс мэт.

Бид биеэ өөрийнхөө нэг хэсэг гэхээсээ илүү засварлаж, арчилж, бүр байнга сайжруулалт хийх ёстой материал мэт харж эхэлсэн. Технологид бүх ажил, хариуцлага, чадвараа даатгах тусам бид өөрсдийнхөө хүн гэдэг байгалийн амьтны чадвараа алдах юм. Өөрийн бие, сэтгэлээ мэдрэхийн оронд технологид улам ихийг даатгаж, жинхэнэ амьралын гайхамшгийг амталж мэдрэхийн оронд сошиал видеогоор амьдарч…

Үр дүн нь бид зөвхөн зарим чадвараа биш, хүн гэх мэдрэмжээ ч аажмаар алдах эрсдэлтэй.

Энэ тренд үргэлжилбэл “Хүн байхыг заадаг коуч” удахгүй хэрэг болно. Сургалтын агуулга: Бие биенээ хайрлаж хүндэтгэх чадвар, бусдын байдлыг ойлгож мэдрэх, инноваци, бүтээлч сэтгэлгээ, сониуч зан…

06/08/2026

Хөгшрөлтийг маш энгийнээр тайлбарлавал…

Хөгшрөлт бол зүгээр л “элэгдэл” биш. Өнөөдрийн шинжлэх ухаан хөгшрөлт нь хоорондоо уялдаа холбоотой олон биологийн үйл явцын үр дүн гэдгийг баталж байна.

Маш энгийнээр төсөөлбөл: Хүний биеийг нэгэн улс гэж төсөөлөөд үзье.

ДНХ – Үндсэн хууль. Биеийн бүх эс хэрхэн ажиллах ёстойг заасан үндсэн дүрэм.

Эпигенетик – Хууль, журам. Ямар “заалт”-ыг хэрэгжүүлэхийг шийддэг.

Митохондри – Цахилгаан станцууд. Улсыг эрчим хүчээр хангана.

Аутофаги ба протеостаз – Хот тохижилт, хог цэвэрлэгээний алба. Эвдэрсэн, хэрэггүй болсон зүйлсийг зайлуулна.

Үүдэл эсүүд – Барилга, засварын байгууллага. Эвдэрсэн эд эрхтнийг нөхөн сэргээнэ.

Дархлааны тогтолцоо – Цагдаа, онцгой байдал, батлан хамгаалах байгууллага. Аюул заналтай тэмцэнэ.

Эсүүдийн харилцаа холбоо – Засгийн газрын мэдээлэл, холбооны систем. Бүх байгууллага хоорондоо зөв мэдээлэл солилцох ёстой.

Хөгширсөн эсүүд (Senescent cells) – Ажиллахаа больсон ч албан тушаалаасаа буудаггүй, бусдын ажлыг ч саатуулдаг байгууллагууд.

Шим тэжээлийн мэдрэгч системүүд – Сангийн яам. Эрчим хүч, нөөцийг өсөлтөд зарцуулах уу, эсвэл хэмнэх үү гэдгийг шийднэ.

Хөгшрөлт гэдэг нь зөвхөн нэг байгууллага муудсанаас болдоггүй. Харин олон байгууллага нэгэн зэрэг үр ашиггүй болж эхлэхэд улс аажмаар сулран доройтдогтой адил юм.

Нэг эрхтэн биш, олон биологийн системийн үйл ажиллагаа зэрэг буурснаар бид хөгширдөг.

Шинжлэх ухааны судалгаа:
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/36599349

28/07/2026

Хүний бие бол улс орон гэж төсөөлвөл.

Нэг байгууллагад ажил хийдэггүй мөртлөө цалингаа аваад суудаг хүмүүс олон болбол юу болох вэ?

Төсөв үрэгдэнэ. Бусдын ажлыг удаашруулна.

Ажиллах хүсэлтэй хүмүүсийг ч залхаана.

Эд эсүүдэд ч яг ийм зүйл болдог. Зарим эс хөгширдөг. Гэхдээ устдаггүй. Ажил хийхээ больсон мөртлөө бусад эсүүдэд үрэвслийн дохио өгсөөр байдаг.

Эдгээрийг “сенесцент эсүүд” гэдэг. Нас ахих тусам ийм эсүүд нэмэгдэх тусам

- эдгэрэлт удааширна
- үрэвсэл нэмэгдэнэ
- хөгшрөлт түргэснэ.

Тиймээс эрүүл байх гэдэг зөвхөн шинэ эс бий болгох биш.

Заримдаа хуучин ажил хийхээ больсон эсүүдийг цэвэрлэх явдал юм. (шинэ ном…)

26/07/2026

Урьдын адил хооллож байгаа мөртлөө яагаад амархан жин нэмээд байна вэ?

Митохондриудын (цахилгаан станцууд) үр ашиг буурсан.

Булчингийн хэмжээ багассанаар өдөрт зарцуулах энерги багассан

Нойр муудах, архаг стресс нь даавар, бодисын солилцоонд нөлөөлсөн. Ялангуяа архи дарс хэрэглэх, байнга гар утсаар оролдох “амралт” мэт санагддагч энэ биед архаг стресс үүсгэдэг.

Тиймээс заримдаа ижил хоол идсэн ч бодисын солилцоо өмнөх шигээ ажиллахаа больсон байдаг.

Тиймээс калор шатаалтаа идэвхжүүлээрэй:

- Спортоор хичээллэж митохондриудаа сэргээх
- Уураг ихтэй хүнс хэрэглэх
- Сахар, алкохол, гурилан бүтээгдэхүүнээс татгалзах
- Орой унтахаас 1 цагийн өмнө гар утсаар оролдохоо болих
- Креатин хэрэглэж хүч энергиэ идэвхжүүлэх
- Магни + Омега 3 ууж гүн нойртой сайн амрах

https://internom.mn/бараа/9789919037727-шим-тэжээл

25/07/2026

Хөлдүү хоол бол хөлдүү хоол

Хөргөсөн нүүрс ус бол хөргөсөн нүүрс ус

Эсэргүүцэлтэй будааны ид шид…?

Бага зэрэг инсулины өдөлт багатай байсан ч энэ бол буруу хооллолт. Эрсдэлтэй хооллолт.

Том эрсдэл нь будааг буруу хадгалах явдал юм. Чанасан будааг өрөөний температурт удаан байлгавал Bacillus cereus хэмээх нян үржиж, хордлого үүсгэх хор ялгаруулж болзошгүй.

Дор хаяж гэдэс дүүрэх, хий үүсэх, гэдэс эвгүйрхэх зэрэг зовиур үүсгэж болно.

Хөргөсөн будаа нь ид шидийн хүнс биш.

Хөлдүү будаа тэгээд өдрийн хоол болгох уу оройн хоол болгох уу нэмэлт хоол болгох уу?
Хоолны соёл алдагдуулах хэрэггүй. Жирийн хоолныхоо хэмжээгээ тохируулан хэрэглэх нь чухал.

23/07/2026

Цахилгаан станц доголдвол юу болох вэ?

Одоо би томилолтоор явж байна. Нислэг, олон уулзалтууд, бага нойр, их кофе…

Ийм үед орой болоход “батерей дуусчихсан” юм шиг мэдрэмж төрдөг.

Яагаад?

Хүний биед митохондри гэж байдаг. Тэд бол бидний эс бүрийн цахилгаан станц юм.
Хэрэв улсын цахилгаан станцуудын хүчин чадал аажмаар буурвал юу болох вэ?

- Үйлдвэрүүд удааширна.
- Эмнэлгүүдийн ажил доголдоно.
- Улсын бүтээмж буурна.

Бүр зогсохгүй ч бүх зүйл бага багаар үр ашиггүй болно.

Хүний бие ч ялгаагүй.

Митохондри хангалттай энерги үйлдвэрлэж чадахгүй бол бид илүү амархан ядарч, төвлөрөхөд хэцүү болж, биеийн нөхөн сэргэлт ч удааширдаг.

Бидний зорилго зөвхөн илүү их энерги хэрэглэх биш. Харин илүү хүчирхэг “цахилгаан станц”-тай болох явдал.

Тиймээс гэртээ хариад хий зүйлүүд: 30 минут гүйх, уураг ихтэй хүнс идэх, Магни + Омега 3 уугаад эрт амрах.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar