28/09/2026
🏉 РАГБИГИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🏆
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан Рагбигийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээн нь U12, U14, U16 насны ангилалд Таг рагби, U18 насны ангилалд Рагби-7 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд манай сургуулийн рагбигийн баг тамирчид идэвх зүтгэлтэй оролцож, 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж бахдам амжилтуудыг үзүүллээ. 👏
🥉 U12 охид – Хүрэл медаль
🥉 U12 хөвгүүд – Хүрэл медаль
🥇 U14 охид – Алтан медаль
🥈 U16 охид – Мөнгөн медаль
🥈 U18 охид – Мөнгөн медаль
🥈 U18 хөвгүүд – Мөнгөн медаль
Тэмцээнд амжилттай оролцож, спортын ур чадвар, багаар ажиллах чадвар, хичээл зүтгэлээ харуулсан нийт рагбигийн баг тамирчдадаа халуун баяр хүргэе! ❤️
Мөн суралцагчдаа бэлтгэн оролцуулж, дэмжин ажилласан биеийн тамирын багш О.Хаш-Эрдэнэ танд талархал илэрхийлье.🔥
#147ДугаарСургууль #Рагби #РагбигийнУлсынАварга2026 #СуралцагчдынАмжилт