28/09/2026
Photoshop мэддэг байх нь AI-ийн боломжийг бүр илүү ашиглах хүчтэй давуу тал болно 🔥
Өнөөдөр ChatGPT, Gemini зэрэг AI хэрэгслээр хэдхэн минутын дотор постер, бүтээгдэхүүний зураг, рекламны визуал, концепц гаргаж болно.
Гэхдээ AI-аар гарсан зураг ихэнхдээ "эхлэл" байгаад байдаг.
Жишээ нь:
AI-аар бүтээгдэхүүний сурталчилгааны зураг үүсгэлээ.
Гэтэл бүтээгдэхүүний лого бага зэрэг өөрчлөгдсөн.
Савлагааны текст буруу болсон.
Гарын хуруу эсвэл жижиг деталь алдаатай гарсан.
Background дээр хэрэггүй зүйл орчихсон.
Брэндийн өнгө яг тохироогүй г.м
Энэ үед бүх зургийг дахин дахин AI-аар үүсгэхээс илүү Photoshop дээр:
— бүтээгдэхүүнээ зөв зурагтай нь солих
— background цэвэрлэх
— хэрэггүй зүйл арилгах
— өнгө, гэрэл, сүүдэр тохируулах
— хэд хэдэн зураг нэгтгэх
— текстээ яг хүссэн байрлалд тавих
— жижиг алдааг пикселийн түвшинд засах
— Facebook, Instagram, website, хэвлэлийн хэмжээнд хувилбар гаргах боломжтой.
Тиймээс өнөөдрийн хамгийн хүчтэй ур чадвар:
AI-аар хурдан бүтээж, Photoshop-оор бүрэн хянаж дуусгах.
AI танд санаа болон эх материалыг маш хурдан өгнө.
Photoshop харин тэр материалыг
"ойролцоогоор зөв” → “яг миний хүссэнээр” болгох хэрэгсэл болно.
Ялангуяа маркетинг, контент, бүтээгдэхүүний зураг, рекламны визуал дээр ажилладаг бол Photoshop мэддэг байх нь AI-ийн боломжийг бүр илүү хүчтэй ашиглах давуу тал болно.
Photoshop-ийг AI-тай хамт ашиглаж, анхнаас нь практик байдлаар сурах сонирхолтой бол 1 гэж бичээрэй. 👇
#КонтентБүтээл #ДижиталМаркетинг #ГрафикДизайн