Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль Эрүүл ирээдүйг хамтдаа бүтээе! Let’s build a healthy future together

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) нь бүрэлдэхүүн 9 сургууль, орон нутаг дахь харьяаллын салбар 3 сургууль (Говь-Алтай, Дархан-уул, Дорноговь аймгуудад салбар Анагаах ухааны сургууль), эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, 5 эмнэлэг, ерөнхий боловсролын 2 лицей сургууль, 2 цэцэрлэгтэй, 1800 орчим эрдэмтэн багш, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадтай сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цогцолбор бүхий үндэсний тэргүүлэх их сургууль юм.
АШУҮИС нь эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллах хүний нөөцийг эх орондоо бэлтгэж, анагаахын дээд боловсрол олгох үндэсний тогтолцоог бий болгон хөгжүүлсэн.

ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН “GET TOGETHER IN TOKUSHIMA” ЗУНЫ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ АШУҮИС-...
26/08/2026

ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН “GET TOGETHER IN TOKUSHIMA” ЗУНЫ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ АШУҮИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

АШУҮИС-тай хамтын ажиллагаатай Япон улсын Токушима их сургуулиас 2012 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй “Get Together in Tokushima” олон улсын зуны оюутан солилцооны хөтөлбөр энэ жил 2026 оны 7-р сарын 29-ний өдрөөс 8-р сарын 06-ны өдөр хүртэл амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хөтөлбөрт АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн IV дамжааны оюутан У.Сарнай, III дамжааны оюутан О.Солонго, II дамжааны оюутан Ч.Тэлмүүн, Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн II дамжааны оюутан Б.Мишээл нар оролцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-ийн оюутнуудыг Токушима их сургуулийн Ерөнхийлөгч, профессор Кавамура Ясухико хүлээн авч уулзан, Япон улсад аялах, суралцах хугацаандаа үр бүтээлтэй сайхан дурсамж бүтээж, сурлага, цаашдын үйл хэрэгт нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Оюутнууд хөтөлбөрийн хүрээнд Япон оюутнуудтай харилцан туршлага солилцож, Японы уламжлалт урлаг, соёлтой танилцахын зэрэгцээ уран бичлэг (Шодо), цайны ёслол (Садо), тайко бөмбөрийн тоглолт (Вадайко) зэрэг уламжлалт соёлын үйл ажиллагаанд оролцов. Мөн Токушима нутгийн онцлог соёлыг танин мэдэх зорилгоор индиго будах уламжлалт арга (Айзомэ) болон Ава Одори бүжгийн арга хэмжээнд биечлэн оролцож, Японы үндэсний болон нутгийн соёлын онцлогийг илүү гүнзгий танин мэдэх боломжтой байлаа.
Түүнчлэн оюутнууд TAIHO Pharma эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, эм үйлдвэрлэлийн технологи, тэр дундаа хавдрын эсрэг эмийн үйлдвэрлэлтэй танилцан, эм зүй, анагаах ухааны салбарын орчин үеийн хөгжлийн талаар шинэ мэдээлэл олж авлаа.
АШУҮИС-ийн оюутнуудын хувьд тус хөтөлбөрт оролцсон нь Япон улсын соёл, уламжлалтай танилцахын зэрэгцээ олон орны оюутнуудтай харилцах, мэргэжлийн болон хувь хүний хөгжлөө дэмжих, цаашдын академик хамтын ажиллагааны талаар шинэ ойлголт, туршлага хуримтлуулах чухал ач холбогдолтой байлаа.

АШУҮИС БОЛОН ЯПОН УЛСЫН ЖИЧИ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-Т  АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА ...
26/08/2026

АШУҮИС БОЛОН ЯПОН УЛСЫН ЖИЧИ АНАГААХ УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-Т АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

АШУҮИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Жичи Анагаах Ухааны Их Сургуулийн I, II, IV, V дамжааны оюутнууд “Солилцооны хөтөлбөр”-т амжилттай хамрагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Япон оюутнуудыг АШУҮИС-ийн Гадаад харилцааны газрын мэргэжилтэн Д.Аззаяа удирдан, Анагаах ухааны сургууль (АУС) болон Нүүр ам судлалын сургууль (НАСС)-ийн оюутнуудын хамт 2026 оны 8-р сарын 5–12-ны өдрүүдэд эмнэлзүйн танилцах дадлага, оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд Жичи анагаах ухааны их сургуулийн оюутнууд АУС-ийн Эмнэлзүйн ур чадварын төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв, “Одонт Манал” өрхийн эрүүл мэндийн төвд зочлон, Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцоо, үйл ажиллагаатай танилцаж, богино хугацааны дадлага ажлаа амжилттай гүйцэтгэлээ. Түүнчлэн уламжлалт ахуй, нүүдлийн соёл, зан заншилтай танилцаж, Монгол орны байгаль, түүх, соёлын онцлогийн талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлууллаа.
АШУҮИС-ийн Ректор Б.Дамдиндорж Жичи анагаах ухааны их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзан, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөв.
Тус хөтөлбөрийг амжилттай хамтран зохион байгуулсан АШУҮИС-ийн Гадаад харилцааны газар, Хангамж, үйлчилгээний газар, Анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон “Одонт Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн нийт хамт олонд талархал илэрхийлье.

ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИНЭЭМСЭГЛЭЛ! 🦷Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдийнхээ шүдний эрүүл мэндэд анхаараарай. 💙👩‍⚕️ Оюут...
26/08/2026

ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИНЭЭМСЭГЛЭЛ! 🦷

Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө хүүхдийнхээ шүдний эрүүл мэндэд анхаараарай. 💙

👩‍⚕️ Оюутан, сурагчдад:
Шүдний үзлэг, оношилгоо, бүх төрлийн шүдний эмчилгээ, үйлчилгээнд 20% ХЯМДРАЛ зарлалаа
Эмчилгээ хийлгэсэн хүүхэд бүрт - бүх шүдний Фторт түрхлэг – ҮНЭГҮЙ
2026 оны 09-р сарын 15 хүртэл

Хүүхдийн шүдний эрүүл мэнд бол зөвхөн өнөөдрийн инээмсэглэл биш, ирээдүйн эрүүл мэндийн чухал хэсэг юм. 🌱

📍 АШУҮИС-ДЕНТ
С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111, Улаанбаатар 14210

📞 Цаг авах утас: 7222-0909

Шинэ хичээлийн жилээ эрүүл шүд, сайхан инээмсэглэлтэйгээр эхлүүлээрэй! 💙

#АШУҮИСДЕНТ #ШүднийЭрүүлМэнд #ХүүхдийнШүд #Сурагчдад20Хямдрал #ФтортТүрхлэг #ЭрүүлИнээмсэглэл

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАГДСАН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!Эрүүл мэндийн са...
25/08/2026

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАГДСАН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ!

Эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл хөдөлмөрөө үнэлүүлэн салбарын шагналаар шагнагдсан Монгол анагаах ухааны төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнууддаа халуун баяр хүргэе!
“ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдгээр:
Зүү төөнө заслын их эмч Баярмагнайн Ундармаа
Бариа заслын сувилагч Сарантуяагийн Нямсүрэн

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЖУУХ БИЧГЭЭР:
Туслах сувилагч Дүмбээгийн Алтанцэцэг
Бэлтгэгч Энхтайваны Дариймаа нар тус тус шагнагдлаа.

Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АШУҮИС-ИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАААШУҮИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр боллоо....
25/08/2026

АШУҮИС-ИЙН ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

АШУҮИС-ийн Захиргааны зөвлөлийн хурал 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр боллоо.
Монгол уламжлалт анагаах ухааны онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх, Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 03 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 87 дугаар тогтоол, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон АШУҮИС-ийн хооронд байгуулсан “Монгол уламжлалт анагаах ухаан”-ы чиглэлээр хамтран ажиллах санамж бичгүүдийн хүрээнд АШУҮИС-ийн харьяа Ерөнхий боловсролын ахлах сургуулийн бүтцэд Монгол уламжлалт анагаах ухааны туршилтын 6 дугаар анги нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэн, сургалтыг 2026–2027 оны хичээлийн жилээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
АШУҮИС-ийн 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах, сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг, захиргаа, үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Захиргааны зөвлөлийн гишүүдэд холбогдох үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа.

ЗҮҮ ТӨӨНӨ ЗАСЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД БНХАУ-Д СУРАЛЦАХААР МОРДЛООАШУҮИС-ийн  Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль б...
24/08/2026

ЗҮҮ ТӨӨНӨ ЗАСЛЫН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД БНХАУ-Д СУРАЛЦАХААР МОРДЛОО

АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль болон Тяньжингийн Хятадын Анагаах Ухааны Их Сургуультай хамтран хэрэгжүүлдэг "Зүү төөнийн их эмч" бэлтгэх 4+2 хамтарсан хөтөлбөрт суралцаж буй 5-р дамжааны 8 оюутан БНХАУ-д үргэлжлүүлэн суралцахаар боллоо.
Тус хамтарсан хөтөлбөрийг 2013 оноос хойш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн "Зүү төөнийн их эмч" мэргэжлийн 4 дүгээр дамжааны оюутнууд БНХАУ-д суралцахын өмнө хятад хэлний түвшин тогтоох HSK-5 шалгалтыг амжилттай үнэлүүлж, Тяньжин хотын гадаад оюутнуудад олгодог тэтгэлэгт хамрагдан суралцах эрхээ авдаг билээ.
Хөтөлбөрийг амжилттай төгсөгчид Монгол Улс болон БНХАУ-ын хоёр их сургуулийн хос бакалаврын диплом эзэмшихээс гадна БНХАУ-д магистрын түвшинд тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцах боломжтой. Түүнчлэн АНУ-ын “National Certification Commission for Acupuncture and Oriental Medicine (NCCAOM)” мэргэжлийн шалгалтад хамрагдах эрхтэй бөгөөд шалгалтыг амжилттай өгснөөр АНУ болон олон улсын хэмжээнд мэргэжлээрээ ажиллах боломж нээгдэн төгсөгчид маань АНУ, Их Британи, Швейцарь болон Европын бусад оронд мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ Монгол Улсын төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдэд зүү төөнийн их эмчээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар тус хамтарсан хөтөлбөрөөр 40 гаруй зүү төөнийн их эмч амжилттай төгсөөд байна. Сүүлийн жилүүдэд оюутнуудын суралцах идэвх, хариуцлага, хятад хэлний мэдлэгийн түвшин эрс сайжирч, олон улсын тэтгэлэгт хамрагдан суралцах оюутны тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хөтөлбөрийн чанар, үр өгөөжийг илтгэж байна.
Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар нь БНХАУ-д суралцахаар мордож буй оюутандаа сурлагын их амжилт хүсэж, АШУҮИС, Монголын уламжлалт анагаах ухааны нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөж, чадварлаг мэргэжилтэн болон төлөвшихийг хүсэн ерөөв.
МАУОУС-ийн оюутан Сугаррагчаа овогтой Энх-Ундрал, Ганбаатар овогтой Анунзаяа, Тэрбиш овогтой Маргад-Эрдэнэ, Мөнхтулга овогтой Есүгэн, Чимлес овогтой Дария, Бадарч овогтой Баярмагнай, Зориг овогтой Ангараг, Бат-Эрдэнэ овогтой Даваажаргал нартаа сурлагын өндөр амжилт хүсье!

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ‼️
20/08/2026

ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС СЭРГИЙЛНЭ ҮҮ‼️

“ХҮНИЙ ИХ ЭМЧ” МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД!АНГЛИ ХЭЛЭЭР ХИЧЭЭЛЛЭХ ХЭСЭГТ ОЮУТАН ШАЛГАРУУЛНА. Бүртгүүлэх холбоос:  ht...
18/08/2026

“ХҮНИЙ ИХ ЭМЧ” МЭРГЭЖЛЭЭР ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД!
АНГЛИ ХЭЛЭЭР ХИЧЭЭЛЛЭХ ХЭСЭГТ ОЮУТАН ШАЛГАРУУЛНА.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/ds4WTjSuhcYd5cxx5

ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!
18/08/2026

ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!

Address

Mongolian National University Of Medical Sciences, Zorig Street, Ulaanbaatar 14210, Mongolia. АШУҮИС, С. Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210, Монгол Улс
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль:

Shortcuts

Share