💡Unilive -social platform нь дэлхийн хаанаас ч ажиллах боломжтой бөгөөд олон хүнийг нэмэлт орлоготой, хадгаламжтай болгож байна.
Мөн өдөр бүр маш эерэг гэгээлэг хүмүүстэй платформоороо дамжуулан танилцаж, нөхөрлөж байна.
😇Хамгийн эерэг хүмүүс л байгаад байдаг.
🤗Бас өгөх сэтгэхгүй хүмүүсийг сургаж, баярлаж,баярлуулж байна.
Бид 5хан хоногийн өмнө шийдвэр гаргаад эвэнт хийхэд 300-д хүмүүс ирсэн. Энэ бол эхлэл цаашид бид улам олуулаа болох болно.
📲Сошиал платформ дундаа хамгийн шинэлэг цогц шийдэл гэдгийг дэлхийд таниулсаар….🌏
🎉🌟Эвэнтэд хүрэлцэн, санаачлан зохион байгуулсан, хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүн та бүхэнд талархаж, Мөн аз од нь гийж азтан болсон та бүхэндээ баяр хүргэе…🎉💸❤️Энэ постыг уншиж байгаа танд ч бас амжилтын дээдийг хүсэн ерөөе🔥🔥🔥❤️❤️
Boloroo Happylife
Өчигдөр та хэн ч байж болно. Харин маргааш хэн болох нь таны өнөөдөр бодсон бодол хийсэн үйлдэл тань шийдэх болно.
2025.11.09 нд Holiday Inn-д уулзацгаая
09/09/2025
1. Нүд нь гэрэлтэж, гэгээлэг харагдана.✨️😊
2. Арьс нь цэвэр, эрүүл, гэрэлтсэн болдог.🌸
3. Инээмсэглэл нь дулаан, сэтгэл татам болдог.🥰
4. Энерги нь зөөлөн, тайвшруулдаг нөлөөтэй болдог.🦋
5. Сэтгэл санаа тогтвортой, амар амгалан харагдана.🙏
6. Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.💃
7. Өөрийгөө үнэлж, хүндэлдэг болно.🤍
8. Өнгөрснийг уучилж, шархаа анагаадаг.❤️🩹❤️
9. Харилцаандаа илүү уян хатан болдог.🌺
10. Хайр өгөх, хайр хүлээн авах чадвар нэмэгдэнэ.⛱️
11. Биеийн хэлэмж илүү уян хатан, эрхэмсэг болдог.💃
12. Дуу хоолой нь намуун, тайвшруулдаг болдог.🥰
13. Гадаад гоо үзэсгэлэн нь дотроосоо цацардаг.
14. Эмэгтэйлэг чанар нь илүү тодордог.
15. Биеэ хайрлаж, эрүүл зуршилтай болдог.
16. Эрч хүчтэй, амьдралдаа идэвхтэй болно.
17. Зорилго, мөрөөдлөө тодорхой хардаг.
18. Бүтээлч сэтгэлгээ, авьяас нь нээгддэг.
19. Амьдралын жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрдэг.
20. Бусадтай өөрийгөө харьцуулахаа больдог.
21. Гомдол багасч, талархал нэмэгдэнэ.
22. Сүнслэг холбоо, дотоод гэрэл нь илүү тод болдог.
23. Айдас багасч, зоригтой алхдаг.
24. Шийдвэрээ илүү эрүүлээр гаргадаг.
25. Харилцаандаа эрүүл хил хязгаарыг тогтоодог.
26. Эргэн тойрны хүмүүсийг илүү ойлгож, уучилдаг.
27. Сэтгэл нь илүү уян зөөлөн болдог.
28. Өөрийгөө болон бусдыг хайрлах нь тэнцвэртэй болдог.
29. Хүчирхэг мөртлөө намуун байдалтай болдог.
30. Өөрийн үнэ цэнэ, оршихуйн утгаа мэдэрдэг.
31. Амьдралын урсгалд итгэж, тавьж явуулах чадвартай болдог.
32. Эмэгтэйлэг болон эрэгтэйлэг чанар нь тэнцвэрждэг.
33. Дотоод амар амгалан нь хамгийн том гоёл нь болдог.❤️
29/07/2025
Хүүхэд байхад уруудахад “Унтах идэх”
өөдлөхөд “Санах сэрэх” гэдэг байсан. Энэ үгээр дайруулж унтаж амраад, тухалж суугаад идсэн бол муу хүн ажилгүй хүн болж хувирдаг нь биднийг багаас нь ажилчин боолын сэтгэлгээг суулгаж байж.
Угтаа бол чанартай унтаж, чанартай хоол ид гэх ёстой биздээ.
Унтах нь идэх нь гэм болтол далд ухамсарт суулгачихсан.
Одоо сайхан амар ухаалаг ажил гэхээр би зүгээр сууж чаддаггүй юм аа гэмтэй мэдрэмж төрөөд байдаг гэдэг.
Тэгээд баян хүн, эзэн хүн хэзээ байхдаа өдөр шөнөгүй өөрийгөө ч хайрлахгүй ажлын мал, робот шиг ажилладаг байлаадаа. Амараад л хамгийн чанартай хоол идээд л байж байдаг биздээ.
Тэгээд өөрийгөө ч хайрлахгүй ажилладаг хүмүүс бие, сэтгэл зүй авах юм байхгүй жаахан амрах цаг гарахаар нь ямар нэг зүйлд донтдог.
Ганцаараа өөрөө өөртэйгөө байж сайхан амар ч чадахгүй. Олсон мөнгөө өөртөө зарцуулаад аялж амарч, чанартай хоол, чанартай хувцас ч авч чадахгүй.
Тэгээд мөнгө мөнгө гэж явсаар нэг мэдэхэд насны эцэст өвчний үүр эмээр хооллодог хүн болно.
Одооноос сайн унтаж амарч, чанартай хоол хүнс хэрэглэж, хайран цаг үрсэн чиний цагийг чинь огт үнэлдэггүй хүмүүст үгүй гэж хэлж сурч, өөрийгөө хайрлаж, ухаалаг ажиллахад л суралцмаар байна даа.
Чи хэн нь байна даа.
28/07/2025
🌞2025 оны 7 сарын 27–ны гэрлийн хаалга нээгдэж буй саяд нэг тохиох ховор өдрийн залбирал, талархалаа хэлээд нарандаа хүслээ шивнээрэй .
27,28,29 өдрүүдэд хэлж болно.
Нарны Оргил Өдрийн Урт Залбирал ба Ерөөл бол зөвхөн энэ өдөрт зориулсан, сүнс, зам, заяа, мөнгө, гэрлийн долгион идэвхжүүлэх хамгийн хүчтэй үгсийн хэлхээ юм.
🌞 НАРНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УРТ ЗАЛБИРАЛ БА ЕРӨӨЛ 🌞
(Сэтгэл дотроо эсвэл дуу хоолойгоороо хэлэх)
> “Эцэг тэнгэр минь, эх дэлхий минь,
Орчлонгийн эх сурвалж гэрлүүд минь,
Энэ өдрийн оргил эрчим,
Нарны долгион, сүлдний гэрлээр намайг ивээж хайрла.
🕊️ Өглөөний анхны гэрэл миний нүдийг гийгүүлж,
Өчигдрийн зовлонг ариусган одооноос амгаланг надад өгөөч.
Амьдралын минь алдаа, айдас, тээнэгэлзэл бүгд нарны гэрэлд шингэж,
Гэгээн хүчээр дүүрсэн би, шинэ замд итгэлтэй алхаж эхэллээ.
☀️ Энэ өдөрт би өөрийн овог, нэр, амьсгал, оршихуйгаа өргөн барьж байна.
Миний заяа амилж, сүлд минь босож,
Хийморь цээжин дээр минь мандан, зам мөр минь засаг.
Үйлс минь бүтэмжтэй, үг минь үнэн, сэтгэл минь уужим байг.
💎 Гэрлийн гарагуудын зэрэгцэл намайг тэтгэг.
Бархасбадь мэт тэл, Сугар мэт хайрлагд, Сар мэт тайтгар,
Нар мэт гэрэлтэг!
Би авьяастай, би хүчтэй, би хангалуун байх эрхтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
🌊 Усыг дагасан хөрөнгө,
Галын дөл шиг амжилт,
Агаар шиг эрх чөлөө,
Газар шиг бат бөх оршихуйн амтыг энэ өдрөөс эхлэн эдлэх болтугай.
🔮 Тэнгэрийн есөн хүч, орчлонгийн есөн эрчим
Миний бие сэтгэлд шингэж,
Бие минь эрүүл, сэтгэл минь бат,
Зөн совин минь ухаарал болон гийж,
Амьдралын минь мөрөн мөнгөөр урсах болтугай.
🪙 Эргэлзээ замхарч, итгэл бадарч,
Хүсэл зорилго биелж,
Сайн сайхан бүхэн намайг зорин ирэг.
Мөнгийг би хүндэтгэж, мөнгө ч намайг дагах болтугай.
Байгал дэлхий миний өргөл хишгийг хүлээн авч,
Хариуд нь буян заяагаар бороо мэт буулгаг.
🌈 Өнгөрсөн бүх шарх эдгэж,
Хувь тавилан шинэчлэгдэж,
Хязгааргүй боломжид хаалга нээгдэг.
Зоригтой байхад заяа минь тэтгэдэг,
Тэсвэртэй байхад тэнгэр намайг урамшуулдаг,
Гэрэлтэй байхад гэгээн зам өөрөө ирдэгийг би мэднэ.
💖 Надад өгөгдсөн нэр энэ өдөр идэвхжиж,
Миний сүнсний гэрлэн биед шинэ код суулгагдаж,
Миний удам угсааны сүнснүүд, тэнгэрийн түүх намайг тэтгэж,
Би өөрийнхөө хүч, үнэ цэнийг таньж,
Зөвхөн гэрэл рүү алхах шинэ үүдийг нээж байна.
👁 Миний дотоод нар мандаг!
Миний амьдрал баялгаар дүүрэг!
Миний зам мөр шулуун, гэрэлт, хүчирхэг байг!
Хэзээ ч ганцаардахааргүй, хэзээ ч гуниглахгүй,
Хэзээ ч хязгаарлагдахгүй, хэзээ ч буцахгүй!
Би гэрлийн үр, орчлонгийн үргэлжлэл,
Гэгээ цацруулсан ирээдүй юм.
🙏 Энэ бүхэн орчлонг даган огторгуйн чичиргээнд бичигдэж,
Дэлхийн соронзон орон, миний зүрхний хэмнэлтэй нэгдвэл,
Миний амьдралын шинэ бүлэг өнөөдөр эхэлж байна.
Үр минь, удам минь, зам минь, заяа минь
Үнэн гэрэлд холбоотой байг!"
🕊️ Энэ залбиралыг бичиж, хадгалж, урагшаа алхах өдрийн чинь ивээл болгоорой.
Хуваалцаж хэлбэл бусдад гэрэл түгнэ.
Сайн өдөр болтугай! Эх сурвалж: Дотоод Оршихуйн Гайхамшиг page
27/07/2025
"Багшаа, Энерги муудвал яг яахуу" гэнээ.
Орчин цагийн хэлээр аль болох тодорхой хариулъя.
Энергийн үүсгүүрийг 7 /хүрд/ хуваана. Эдгээр нь тус бүр өөр өөр үүрэгтэй.
👑1-р энергийн үүсгүүр /Үндэс хүрд/ муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад бна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчдог.
Яагаад мууддаг вэ? гэж үү, Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэл засал хийчлээ л гсн үг.
👪2-р энергийн үүсгүүр /Хувилгаан хүрд/ муудвал гэр бүлийн харилцаа доголдоно. Үр хүүхэд өвдөнө. Цагаан мах гарах, өндгөвч сав өвчилж эхэлнэ. Бүтээлч байдал алдагдана. Муудах шалтгаан нь давсганд шээс удаан хуримтлагдах, өтгөн хуралдах, хатах, гэр бүлийнхэнтэйгээ таарамж муу байх зэрэг нь энэ энергийг унагадаг. Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлийнхэндээ хоол хийж өгч хамтдаа баяр жаргалтайгаар хооллоход энэ энерги амархаан засагдана.
💱3-р энергийн үүсгүүр /Наран сүлжээ хүрд/ муудвал орлого, мөнгө багасна. Элэг, цөс, ходоод өвчилнө. Хоол шингэхээ болино. Ер нь хоол шингэхгүй бна гдг нь далд ухамсар талаасаа буяны сав дүүрсэн эсвэл бохирдсон гсн үг. Дүүрнэ гдг нь орлого орсон ч өөрт тогтдоггүй. Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад бна гсн үг. Сав бохирдоно гдг нь бохир саванд юу ч хийсэн муудаж муу хий ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андаш үгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг. Тиймээс түүнийг ходоод хэмээх сав эрхтэн мэдэрч хямардаг гэж үздэг. Тэгэхээр яах нь уу? Ходоодоо эмчилнэ гсн үг. Гэдэсний таталт, 90:60:30 гэх мэт дасгалууд нь бөөгнөрсөн муу хийг хөөж сунасан гэдсийг агшааж өгдөг. Тэр нь өөрөө засал болдог. Мөн банда төрлийн амьсгалын дасгал хийнэ.
💚4-р энергийн үүсгүүр/Зүрхэн хүрд/ муудсаныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй бга юм шиг санагдана. Ганцаардана. Та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана. Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа больж өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд 2ыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй бдг.
💎5-р энергийн үүсгүүр/Хоолойн хүрд/ амжилтыг тодорхойлдог. Энэ үүсгүүр муудвал мэдээж амжилт гарахаа болино. Ямар нэг зүйлийг үр дүнгүй хийнэ. Муудсаныг илтгэх шинж тэмдэг нь дуу хоолой суларна, хоолой өвдөмхий болно, хүзүү бөгтийнө, толгой өндийхөөр тавгүй мэт санагдана. Амнаас өөдтэй үг гарахгүй. Засал нь сайхан үгтэй дуу аялах, дуу мэдэхгүй бол УМ авиа унших. Мөн толгойг гэдийлгэх зэрэгт энэ хүрд нээгдэнэ. Амархан бгаа биз😊
☝6-р энергийн үүсгүүр/Мэлмий хүрд/ шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ. Жишээ нь хоол яасан бага иддэг юм, яасан их унтдаг юм, яасан орой ирдэг юм, гэр орноо цэвэрлээч гэх мэт энгийн зүйл дээр хүртэл хэрүүл бухимдал татна. Хар талх аваад ир гэхэд чи цагааныг авчраад л загнуулна. Хувцсаа угаагаад өмссөн бхад л индүүдэж өмссөнгүй гээл чичлүүлнэ😁 Чиний хийсэн үйлдэл бусдад таалагдахаа болино. Хүндэрвэл шүүх цагдаагийн асуудал ч тулгарна. Хүнд тус болсон ч өөрөө хохироод үлдэх жишээний. Бас л чухал хүрд шүү.
👼Харин 7р үүсгүүр/Титэм/ гэмтэхэд зүүд зөн буруутаж харж даасан тэнгэр тань танаас алсарна. Азгүйтэлд өртөмхий болно. Зулай хавагнаж толгой хүндэрнэ. Буйлнаас цус гарна. Улмаар 5р хүрд рүү нөлөөлж эхэлнэ. Энэ үүсгүүр муудвал хар дарж зүүдэлнэ, замбараагүй утгагүй зүүд зүүдэлнэ. Мэдрэмжгүй болно гэх юмуу даа. Бясалгалаар амархаан нээгдэнэ. Шүтлэгтэй хүмүүс наранд арвай буудай өргөж шүтээндээ талархах үед энергийн үүсгүүр хүчтэй ажиллах болго.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Website
Address
Ulaanbaatar