13/11/2024
🎬 ВИДЕО ЭДИТ хийх 5 шилдэг AI
Таны ажлыг хөнгөвчлөх хиймэл оюун ухаантай танилцацгаая🚀
#1 - Canva AI Video Editor
🪩 Бидний сайн мэдэх Canva дээр AI ашиглан визуал дүрслэл үүсгэх, дизайны санаа гаргах, автоматаар текст, зураг, график зэрэг элементүүдийг нэмэх боломжтой болжээ.
Жишээ нь:
- Instagram стори, YouTube thumbnails гэх мэт өөр өөр платформуудад зориулж бичлэгийнхээ хэмжээг засаж, тохируулах,
- Таны хүссэн загварын дагуу фонт, өнгө, дизайны шийдэл санал болгодог болжээ.
Та өөрийн контент стратегидаа тохирсон
- Thumbnails,
- Instagram stories,
- TikTok video зэргийг хүссэнээрээ бүтээгээрэй. ⭐
#2 - Runway ML
⭐ Хиймэл оюун ухаан ашиглан хүссэн бичлэгээ бүтээх, өөрийн бичлэг дээр төрөл бүрийн элемент нэмэх…
Жишээ нь та:
- Хэдхэн секундийн дотор бичлэгийнхээ background-ыг өөрчлөх (green screen хэрэггүй!),
- Төрөл бүрийн визуал effects, filter нэмэх,
- AI ашиглан бичлэг үйлдвэрлэх боломжтой.
#3 - Topaz Video Enhance AI
🔧 AI ашиглан чанар муутай бичлэгийг өндөр чанартай 4K бичлэг болгон нарийвчлал нэмээрэй!
Энэхүү AI нь машин сургалт ашиглаж бичлэгийн нягтралыг сайжруулж, дуу чимээг багасгадаг тул таны бичлэгийг илүү мэргэжлийн, өндөр чанартай харагдуулах юм.
Хэрвээ та!
Хуучны эсвэл нягтаршил багатай чанаргүй бичлэгүүдтэй ажиллаж байгаа бол энэхүү AI-г ашиглаарай.
#4 - Adobe Premiere Pro (Auto Reframe)
Instagram, Youtube, Facebook зэрэг төрөл бүрийн платформуудад зориулж таны бичлэгийн хэмжээг Auto Reframe хийнэ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн янз бүрийн форматад зориулж таны бичлэгийн хэмжээг (frame) дахин тохируулж, чухал элементийг алдагдуулахгүйгээр автоматаар засварлана.
Зөвхөн энэ функц л дангаараа Instagram Reels, YouTube Shorts, Facebook Video гээд нэг контентыг олон хэлбэрээр ашиглах шаардлагатай маркетерууд, контент бүтээгчдийн цагийг маш их хэмнэх юм.
#5 - Magisto
Анхлан сурагчдад төгс тохирно! Хэдэн минутын дотор хиймэл оюун ухааны тусламжтайгаар мэргэжлийн бичлэг бүтээх боломжтой.
⭐ Контентын чанарт тохируулан ухаалаг эдит хийж, тохиромжтой ая сонго.
Түүхий бичлэгийг оновчтой засварлаж, шилжилт, хөгжим, нэмэлт effects зэргээс тогтсон шууд ашиглахад бэлэн бичлэг болгон хувиргах боломжтой.
Жижиг бизнес эрхлэгчид, сошиал медиа менежерүүд эсвэл хурдан, энгийн, үр дүнтэй видео контент хийх хүсэлтэй хүн бүрд зориулагдсан юм.
AI ашиглан бичлэг эдит хийхийн давуу тал💡
"Яагаад хиймэл оюун ухаан дэмждэг хэрэглэгдэхүүн рүү шилжих ёстой вэ?
✅ Цаг хэмнэнэ
✅ Бүтээмж нэмэгдүүлнэ
✅ Чанартай эдит хийнэ
✅ Storytelling буюу контентын агуулга, түүнийгээ хэрхэн хүргэх талдаа илүү анхаарах боломжтой болно.
Canva, Magisto вэбсайт төлбөргүй бол Adobe Premiere Pro, Topaz Video Enhance AI нь туршилтын хугацаанд төлбөргүй ч хугацаа нь дуусмагц цаашид төлбөр төлөх ёстой.
Runway ML нь хязгаарлагдмал төлбөргүй хэрэглээтэй. Илүү мэргэжлийн ажлуудыг subscription хийсэн тохиолдолд үр дүнтэй гүйцэтгэдэг.
Хэрвээ та эдгээрээс ч хялбар аргаар буюу Canva болон Capcut ашиглан гар утас дээрээ мэргэжлийн түвшинд бичлэг эдитлэж сурахыг хүсвэл манай сургалтыг сонирхоорой 🎥✨
🔗 Холбоос: https://shorturl.at/4cqXu
Хэрвээ манай контент таалагдсан бол like, share хийгээрэй 💛
Видео эдит хийх залхуутай процесст баяртай гэж хэлцгээе! 👋🕰️