Anar Montessori kindergarten

Anar Montessori kindergarten Монтессори цэцэрлэг, Montessori kindergarten

10/09/2014

Анар Монтессори цэцэрлэг 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргье,

Алим Ангидаа бид өнөөдөр Алим зурж сурлаа Дугуйлж том болгоод Дэндүү гоё зурлаа Нарийн ишийг нь Нэмж зурлаа Ногоон навча...
10/09/2014

Алим

Ангидаа бид өнөөдөр
Алим зурж сурлаа
Дугуйлж том болгоод
Дэндүү гоё зурлаа
Нарийн ишийг нь
Нэмж зурлаа
Ногоон навчаар чимж өглөө
Амтлаг шүүслэг болохоор
Алимаа улаанаар будлаа

Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг шүүмжлэгч болдог.Эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдэл төдийгүй бусад хүмүүс , хорвоо ертөнцөд х...
10/09/2014

Шүүмжлүүлж өссөн хүүхэд бусдыг шүүмжлэгч болдог.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ үйлдэл төдийгүй бусад хүмүүс , хорвоо ертөнцөд хүртэл сэтгэл дундуур байж үглэн, санал зөрөлдөөд байвал яах бол. Хүүхэд ийм эцэг эхээсээ болж бусдыг шүүмжилж эхэлдэг төдийгүй, өөртөө итгэх итгэлээ алддаг. Юмыг сайн талаас нь бус муу талаас нь хараад байвал хүүхэд түүнийг нь сурчихдаг.
Мэдээж бидэнд хэн нэгэн дургүйцэх, гомдол бухимдлаа илэрхийлмээр үе гардаг. Тэглээ гээд үргэлж гомдоллон, бусдын дутагдлыг шүүмжлээд байж болохгүй. Эцэг эх нь байнга ийм байвал гэр бүлийн уур амьсгал харанхуй , хөндий хүйтэн болно. Гэр бүлийн орчинг ийм болгож хэрхэвч болохгүй. Гэр бүл бол хүүхэд баяр баясгалантай, тайван байх ёстой газар. Тийм гэр бүлийг бий болгох нь эцэг эхийн үүрэг биш гэж үү?

10/09/2014

Аав ээжүүдэд:
Анги дээр заасан дуу шүлгийг долоо хоногоор байршуулан тавьж байх болно.
Өглөө хүлээн авалт болон оройн таралтын үеэр заасан дууны аудио бичлэгийг явуулж байх болхоор дууны аяыг тогтоож аваад хүүхэдтэйгээ хамт дуулж байгаарай.

Амин хүүдээ биАав ээжийн амин хүүдээ биАлт мөнгөнөөс үнэтэй хүүдээ биӨвөө эмээгийн эрх хүүдээ биӨвөр дээр нь өссөн хүүдэ...
10/09/2014

Амин хүүдээ би

Аав ээжийн амин хүүдээ би
Алт мөнгөнөөс үнэтэй хүүдээ би
Өвөө эмээгийн эрх хүүдээ би
Өвөр дээр нь өссөн хүүдээ би
Ах эгчийн алиман дүүдээ би
Азын шоо шиг мундаг дүүдээ би
Морин заяатай Монгол хүүдээ би
Морин хуур шиг дуутай хүүдээ би

Шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.
10/09/2014

Шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ.

Хүүхэд биеийн гадаад болон дотоод нөлөөгөөр  ярьж сураагүй байхдаа уйлж өөрийн тавгүй байдал болон сэтгэл ханамжгүй байд...
09/07/2014

Хүүхэд биеийн гадаад болон дотоод нөлөөгөөр ярьж сураагүй байхдаа уйлж өөрийн тавгүй байдал болон сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлдэг. Эцэг эх тэ бүхэн хүүхдээ уйлж байгааг нь анзаарч учир шалтгааныг нь олж тухайн цагт нь асуудлыг шийдвэрлэж байгаарай.

Address

HUD 11th Khoroo
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Anar Montessori kindergarten posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share