30/09/2026
☘️9 сардаа бэлтгэлээ базааж аваад 10.1 эээс сургалтууд албан ёсоор эхэлдэг. Эцэг эх, асран хамгаалагч, багш хүүхдүүд гээд хамтдаа нэг зорилготой, нэг ойлголттой байж биенээ хүлээн зөвшөөрч хамтран ажиллах боловсролын хамгийн чухал хэсэг. ✅
☘️Чанартай боловсрол гэдэг хүүхдийн хүрээлэн буй томчуудын сэтгэл зүйн орчноос шууд хамааралтай байдаг. ✅
☘️Намрын хурлаараа бид цэцэрлэгийн үйл ажиллагаа, гэрээний чухал заалтууд, өдрийн дэглэмийн чухал зүйлс, сургалт үйл ажиллагааны хуваарь, тоглоом болон заалны хуваарь, нэмэлт дугуйлан болон хэрхэн юун дээр хамтарч ажиллах тухай нийтээрээ санал нэгдэж ярилцлаа. ✅
Биднийг ойлгож дэмжиж, хүндэтгэж, хамтарч ажилладаг эцэг эхчүүддээ талархлаа. ❤️