13/11/2024
📐 Өдрийн үг: Set (Мэдээллийн олонлог) 📐
Set буюу олонлог нь тодорхой дүрмээр сонгогдсон элементүүдийн цуглуулга юм. Математикт олонлог нь тоо, үсэг, хэлбэр, бүр хүмүүсийн хамаарал бүхий бүлгийг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Энэ ойлголт нь SAT-ийн асуудлуудад, ялангуяа магадлал, олонлогийн бодлогууд дээр гардаг.
💡 Жишээ бодлого ба шийдэл:
Асуулт: Өгөгдсөн A = {2, 4, 6, 8} ба B = {4, 6, 10} олонлогуудын огтлолцолыг ол.
Шийдэл:
Огтлолцол гэдэг нь A ба B олонлогт хоёуланд нь багтах элементүүдийг илэрхийлнэ.
A ∩ B = {4, 6}
Тэгэхээр, огтлолцол нь {4, 6} байна. 📊
🔗 Олонлогийн ойлголтоо сайжруулж, SAT-ийн математикийн шалгалтад амжилттай бэлдэцгээе! 💪
#ӨдрийнҮг