07/12/2021
Багш хүний эрхэм жаргал шавь нарынхаа амжилтыг харах юм даа :-) :-) :-)
Энэ эрчээрээ үргэлж урагшлан дүүлэн нис!!! :-) :-) :-)
Алхам бүрт нь
Ахиц амжилтыг хүсье! Математикт дурлаад суралцахын сайхныг мэдэрнэ. Үнэ цэнийг ухаарна. :-)
07/12/2021
Багш хүний эрхэм жаргал шавь нарынхаа амжилтыг харах юм даа :-) :-) :-)
Энэ эрчээрээ үргэлж урагшлан дүүлэн нис!!! :-) :-) :-)
Аливаа асуудлыг шийдэхдээ яг байнд нь ононо гэдэг нарийн ухаан шаардана. Үүнд тархины цэгцийг олж сурсан байх асар чухал... Namnaa
Асуудлыг амжилттай шийдвэрлэх эцсийн мөчид төвлөрөл сарних дадалтай хүүхдийг хэрхэн дэмнэх вэ гэдгийг та эргэцүүлж байв уу?
01/10/2021
10н бодлогоноос 1,2г л чадсан хүүхдээс...
-Энэ сургуульд орох нь чиний зорилго уу? Ээж аавын зорилго уу?
- Ээж аавын зорилго... (😜😜😜)
- (😅😅😅) Тэгвэл хэдүүлээ
1 минут = 1 бодлого тоглоом тоглохоор болсондоо. Тэр тоглоомыг тоглох хүсэл төрдөг үү?
- Хааяа л...🤔
- (🤔) За тэгвэл дов тойрсон 7н нүхээ тултал нь дайчлах тухай ярилцах уу?
- За... (😊😊😊) гэх мэтээр хөтөлбөр хэрэгжсээр л... 💞💞💞
26/09/2021
💕💕💕 I LOVE MATH 💕💕💕
Алдрай бага наснаасаа л
Асуух асуулт ар араасаа урсаж
Анзаарч гайхан шонжсон замнал
Арга үгүй математик рүү чиглүүлэв
Яагаад од тэнгэрт байна гэж
Яагаад уул тэнд байна гэж
Яагаад би энд байна гэж
Яах гэж би энд ирсэн юм гэж
Яагаад энэ ээж аавын үр нь болов гэж
Яагаад заавал Монгол нутагт төрөв гэж
Янз бүрээр яагаад ундарсаар
Ядаж хариулт нь олдомгүй зовоож
Ядрааж бас бусдаас сурагласаар
Яагаадын баялаг асуумжтай
Янз бүрийн сонихон гаргалгаатай
Маш дэлгэр сэтгэлгээг уриалагч
Математикт би хөл тавив аа
Маргаан үгүй аялал минь үргэлжлэв ээ
Маш олон асуудлыг шийдэв ээ
Мянга мянган мэдрэмж төрөв өө
Мэргэшиж түүндээ шимтэн дурлав аа 💞
07/09/2021
Унтахыг бус тэмүүлэхийг
Урсахыг бус удирдахыг
Зоогдохыг бус зориглохыг сонгосон
Тэмүүлэлтэй МонГол ирээдүйдээ гялайлаа! 🙏
17/06/2021
ТАЛАРХАЛ
Талархах нь ЭрДэм болж Монгол түмний мөрдвөл зохих 35н ЭрДэмийн нэг болсон нь ямар учиртай вэ?
Энэ эрдмийг хэрхэн зөв оновчтой мөрддөг юм бол?
..Хийсэн үйл хэлсэн үг бүхнийг нь шинжин байж энгийн ард нь ч бай, эрдэмтэн мэргэд нь ч бай эд бүгдийг зүгээр нэг орхичихож боломгүй. Хэрэв тэгвээс сэтгэл нь гундаж, сэтгэл нь алдарна. Иймд хийсэн бүхнийг нь урамшуулан байгуулсан гавъяанд нь талархан хамт олондоо түгээн дэлгэрүүлж олон түмний өмнө тунхаглан зарлаж ний даяараа талархан урмын үгээр тэтгэж сэтгэл юуг нь тэтгэхийг талархах эрдэм хэмээсү... гэжээ (Хас төрийг бадраах судар №144)
Талархахад хүртэл учир байгааг энд өгүүлжээ. Талархалын хамгийн амин чухал хэсэг нь тухайн хүмүүний хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнг олон түмний өмнө тунхаглан зарлахдаа байна уу гэлтэй... Талархлыг ямар ч хэлбэрээр илэрхийлж болох ч энэхүү талархалын амин зангилаа болсон хийсэн үйл хэлсэн үгнийх нь хөдөлмөрийнх нь үнэ цэнийг олон түмний өмнө зарлан тунхаглахаа умартвал талархсан сэтгэлийн эрч нь саарах талтай л юм!!!
12/06/2021
ЗҮГЭЭР Л ТУРШААД ҮЗ!!!
Танаас юу ч унахгүй, та юу ч алдахгүй, та юугаар ч хохирохгүй. Та Монгол хүн мөн л юм бол туршаад үз!
Биелгээ надад чадал суулгаж, сэтгэлээ удирдах чадамжийг өсгөж байна.
Уянгат дуу минь сэтгэлийн уужуу байдлыг бэлэглэж байна. Уртын дуу минь уушгийг минь баярлуулж байна. Та Монгол хүн мөн л юм бол зүгээр л туршаад мэдэр! Би дэмнэхэд бэлэн! 😊
14/04/2021
Итгэнэ үү байна уу
Илгээлтийн эзэн болов.
Элдэвлэнэ үү дэмнэнэ үү
Энэ таны сонголт юм даа. 😜
Төлчин болоод
Түмнээс тасрав
Тав хоноод
Тунгаан бодов оо...
Үргэлжлэл бий 😊
20/03/2021
Уртын дуугаа аялаад л
Уужуу сайхан амьсгална аа гэх нь
Цээж тэнийж
Цээлхэн дуугараад
Уянга бүр нь
Урсан ороод л
Хоолойн хүрд нь дэмнэгдээд л
Хойчисийн үйлээ уухайлаад л
Чөлөөлөлт гэх нь хийгдээд л
Чөлөөт ертөнцөөр аялаад л
Аялгуу дуундаа уусаад л
Агар биеэн тольдооод л
Агуу даа агуу
Аялгуут дуу минь
Гэгээн дээ гэгээн
Гэрэлт ирээдүй минь :-) :-) :-)
Саруулхаан саруулхан тал минь ээ
ХурАй ХурАй ХурАй
Narandulam - Saruul tal ( Live version ) Mongolian traditional long song - Saruul talМонгол ардын уртын дуу - Саруул талVideo By TemujinItunes:https://music.apple.com/us/artist/nar...Spotify:https:...