18/09/2026
https://www.facebook.com/share/p/1EzqzKVhve/
📚 “АЛТАН ДЭЭД ГЭР ИЭ”
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2026
Монгол өв ухааны анхдугаар эрдэм шинжилгээний хурал илтгэл хүлээн авч эхэллээ.
Дөрвөн Бэрх Академийн санаачилгаар “Алтан дээд ГЭР ИЭ” эрдэм шинжилгээний хурал 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдана.
Энэхүү хурал нь Монголын өв ухааны “Мөнх ТНГР-ийн бошиг, МОН ГЭР үйИЭсий”, “Алтан дээд ГЭР ИЭ”, “Алтан дээд үнэний аялгуу” хэмээх ойлголтуудыг орчин цагийн эрдэм шинжилгээний арга зүйгээр судалж буй эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хэлэлцэх анхны нээлттэй индэр болно.
Судалгааны шаардлага:
Монгол өв ухааны дээрх агуулгын хүрээнд буй ойлголтуудаас баримт, эх сурвалж зэрэг нотолгоонд тулгуурлан, ШУ-ы судалгааны арга зүйгээр судалсан байх.
Энэхүү эрдэм шинжилгээний анхдугаар хуралд судалгааны ажлын үр дүнгээрээ нэгдэхийг залж байна.
📅 Хурал болох өдөр: 2026.11.20
Илтгэл хэлэлцүүлэх хүсэлтэй оролцогчдод:
⏳ Илтгэлийн хураангуй хүлээн авах хугацаа: 2026.10.05
📧 Хураангуй илгээх хаяг: [email protected]
📞 Илтгэлтэй холбоотой мэдээлэл: 89600110
Сонирхогч, сонсогчоор оролцох хүмүүс:
Хуралд оролцохын тулд заавал илтгэл тавих шаардлагагүй. Монгол өв ухаан, Алтан дээд ГЭР ИЭ-ний агуулга, үнэ цэнийг хүндэтгэдэг, энэ чиглэлийн судалгааг сонирхдог хэн бүхэн сонирхогч, сонсогчоор бүртгүүлэн оролцох боломжтой.
⏳ Оролцогчийн бүртгэл хаагдах хугацаа: 2026.11.10
🔗 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/pXhbopxwzaQMHLtR9
📞 Бүртгэлтэй холбоотой мэдээлэл: 94101097, 93110731
#АлтанДээдГЭРИЭ #ЭрдэмШинжилгээнийХурал2026 #МонголӨвУхаан #ИлтгэлХүлээнАвчБайна #МөнхТНГР #АлтанДээдҮнэнийАялгуу #МонголСудлал #ЭрдэмШинжилгээ #ДөрвөнБэрхАкадеми