Сонирхолтой хими

Сонирхолтой хими Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сонирхолтой хими, Education, Ulaanbaatar.

🧪 Химийн хичээлийг сонирхолтой, ойлгомжтой болгохуй
💻 EdTech & Google for Education хэрэгслүүд
🤖 Gemini AI-г сургалтад ашиглах санаа, туршлага
🌱 Багш нарын хамтын суралцах community

25/09/2026

Олон хүмүүс “Аl туслахтай багш” сургалтаа дахин явуулах уу гэж асууж байна. Цаг заваа харж байгаа ирэх долоо хоногт нэг удаагийн сургалт явуулбал сонирхох хүмүүс хэр байна .
Дэмжиж байвал ❤️ дараарай

🧪 БОДИСЫН ТОО ХЭМЖЭЭГ ОЙЛГОХОД ЭНЭ 5 ТОМЬЁОГ МЭДЭЭД АВААРАЙ!Хими дээр бодлого бодох үед хамгийн их ашиглагддаг ойлголтуу...
21/09/2026

🧪 БОДИСЫН ТОО ХЭМЖЭЭГ ОЙЛГОХОД ЭНЭ 5 ТОМЬЁОГ МЭДЭЭД АВААРАЙ!

Хими дээр бодлого бодох үед хамгийн их ашиглагддаг ойлголтуудын нэг бол бодисын тоо хэмжээ буюу моль. ⚗️

Харин олон томьёо цээжлэхээс илүү хоорондын холбоог нь ойлговол бодлого бодох илүү амархан болно. 💡

📌 Энэ постерт:

1️⃣ Масс → Моль
2️⃣ Моль → Масс
3️⃣ Моль → Бөөмийн тоо
4️⃣ Бөөмийн тоо → Моль
5️⃣ Моль → Хийн эзэлхүүн

гэсэн хамгийн хэрэгтэй 5 үндсэн томьёо, жишээ бодолт болон нэгжүүдийг нэг дор багтаалаа.

✨ Санах гол холбоос:

МАСС → МОЛЬ → БӨӨМ
↓
ХИЙН ЭЗЭЛХҮҮН

🧠 Томьёог дангаар нь цээжлэх биш, “юунаас юунд шилжиж байна вэ?” гэдгийг ойлгоорой.

📚 Хадгалаад аваарай — бодлого бодох үед хэрэг болно!

#СонирхолтойХими #Хими #БодисынТооХэмжээ #Моль #ХимийнТомьёо #ХимийнХичээл #ХимиСуръя

😳 ЭЛГЭЭ БҮХЭЛД НЬ СОЛИХГҮЙГЭЭР… БИЕ ДОТОР НЬ “БЯЦХАН ЭЛЭГ” БҮТЭЭЖ БОЛОХ УУ?Хэрэв хэзээ нэгэн цагт донорын элэг хүлээх ша...
10/09/2026

😳 ЭЛГЭЭ БҮХЭЛД НЬ СОЛИХГҮЙГЭЭР… БИЕ ДОТОР НЬ “БЯЦХАН ЭЛЭГ” БҮТЭЭЖ БОЛОХ УУ?

Хэрэв хэзээ нэгэн цагт донорын элэг хүлээх шаардлагагүйгээр, элэгний зарим чухал үүргийг биед өөр газарт байрлуулсан эсүүдээр түр дэмжиж чаддаг болбол ямар вэ? 🧬🩸

🔬 MIT-ийн судлаачид яг ийм боломжийг судалж байна.

Тэд элэгний эс + гидрогелийн микробөмбөлөг + дэмжих эсүүдийг хослуулан биед тарьж, элэгний эсүүд амьдрах, цусны судастай холбогдох боломжтой орчин бүрдүүлэхийг зорьжээ.

🐭 Одоогоор энэ нь хүний эмчилгээ биш, амьтанд хийсэн судалгааны шатанд байна.

Гэхдээ хулганад:
🩸 шинэ цусны судас үүссэн
🧬 элэгний эсүүд амьд үлдсэн
⏳ 8 долоо хоногийн турш элэгний зарим үйл ажиллагаа хадгалагдсан байна.

Хамгийн сонирхолтой нь — энд “бяцхан элэг” гэдэг нь үнэхээр жижигхэн бүтэн элэг гэсэн үг биш. Харин элэгний эсүүдээс бүрдсэн, тодорхой үүрэг гүйцэтгэхээр инженерчилсэн жижиг эдийн бүтэц юм.

⚠️ Гэхдээ хүний биед аюулгүй, үр дүнтэй эсэх нь одоогоор батлагдаагүй. Дархлааны хариу урвал, урт хугацааны аюулгүй байдал зэрэг олон асуудлыг цаашид судлах шаардлагатай.

💭 Бүтэн эрхтнийг солихын оронд түүний зарим үүргийг бие дотор дахин “бүтээж” болох уу?

Шинжлэх ухаан заримдаа хамгийн сонирхолтой асуултаас эхэлдэг. 🔬✨

📌 Та ийм технологи ирээдүйд боломжтой болно гэж бодож байна уу?

#СонирхолтойХими #ШинжлэхУхаан #Элэг #Биотехнологи #ИрээдүйнАнагаахУхаан #ШинэТехнологи

Дасгал ажлын дэвтрүүд маань ирсэн байна шүү. Пүрэв, баасан гарагуудад  хүлээн авч дуусаад даваа гарагаас захиалсан хүмүү...
09/09/2026

Дасгал ажлын дэвтрүүд маань ирсэн байна шүү.

Пүрэв, баасан гарагуудад хүлээн авч дуусаад даваа гарагаас захиалсан хүмүүстээ түгээж эхэлнээ☺️

Удахгүй та бүхэнтэй холбогдох болно .
Түр хүлээгээрэй😉

Шинэ долоо хоногийн хичээлийн бэлтгэлээ хийчихлээ 🧪📚Энэ долоо хоногт флаш карттай хичээлүүд орох нь ээ. ✨Зүгээр нэг асуу...
06/09/2026

Шинэ долоо хоногийн хичээлийн бэлтгэлээ хийчихлээ 🧪📚
Энэ долоо хоногт флаш карттай хичээлүүд орох нь ээ. ✨

Зүгээр нэг асуулт–хариулт биш, сурагчдыг харах → санах → тайлбарлах → хариулах байдлаар идэвхтэй оролцуулахад ашиглана.

⚛️ Атомын бүтэц
🧪 Химийн өөрчлөлт
📋 Үелэх хүснэгт
🔬 Химийн ойлголт, нэр томьёо
🎯 Түргэн давтлага, бататгал

Хичээл эхлэхэд нэг карт,
хичээлийн дундуур нэг сорил,
төгсгөлд нь нэг санамж…

Ингээд л хичээлийн өрнөл өөрчлөгдөнө. 😍

Шинэ долоо хоног = шинэ хичээл + шинэ хэрэглэгдэхүүн + илүү олон сурагчийн оролцоо. 💜

#ХимийнХичээл #ФлашКарт #ХичээлийнБэлтгэл #БагшийнБэлтгэл #СонирхолтойХими

Моль стехиометрийн бодлого бодохдоо томьёо цээжлэхээс илүү зөв дарааллаар сэтгэх нь хамгийн чухал. 🧪✨📌 Бодлого бүр дээр ...
05/09/2026

Моль стехиометрийн бодлого бодохдоо томьёо цээжлэхээс илүү зөв дарааллаар сэтгэх нь хамгийн чухал. 🧪✨

📌 Бодлого бүр дээр энэ 6 алхмыг санаарай:

1️⃣ Бодлогын нөхцөлийг ойлгох
2️⃣ Урвалын тэгшитгэлийг зөв бичиж, тэнцүүлэх
3️⃣ Өгөгдсөн хэмжигдэхүүнийг моль болгон хувиргах
4️⃣ Тэгшитгэлийн коэффициентоор моль харьцаа ашиглах
5️⃣ Гарсан хариуг шаардлагатай нэгжид шилжүүлэх
6️⃣ Нэгж, утга, тэгшитгэлээ дахин шалгах ✅

🎯 Хамгийн чухал санаа:
Коэффициент = моль харьцаа.
Тиймээс стехиометрийн бодлогын “гол хэл” нь моль юм.

✏️ Харин постерын баруун хэсэгт байгаа “Бие даан бодох 1 бодлого”-ыг өөрөө бодоод үзээрэй.

💡 Хариугаа шууд харалгүй, алхам бүрээ бичиж бодоорой!

Зөв алхам → зөв харьцаа → зөв хариу.
🧪 Хими ойлгомжтой болох тусам бодлого ч сонирхолтой болно! 💙

Амралтын өдрийн урамшуулал🤍Өнөөдөр 10-с дээш тооны дэвтэр захиалсан  эхний 30 захиалгадаа +15 ппт , +химийн холбоо дасга...
05/09/2026

Амралтын өдрийн урамшуулал🤍
Өнөөдөр 10-с дээш тооны дэвтэр захиалсан эхний 30 захиалгадаа
+15 ппт ,
+химийн холбоо дасгалын дэвтэр файлаар
+пазлыг файлаар
+ 9-р ангийн химийн хичээлийн агуулгын төлөвлөлт зэргийг өгнөө. Амжиж захиалаарай

05/09/2026

Захиалах бол чатаар холбогдоорой

📚 ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТРИЙН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ! 🧪💙Олон багш нарын хүсэлтээр “Сонирхолтой хими – Ионт нэгдлийн томьё...
04/09/2026

📚 ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТРИЙН УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ! 🧪💙

Олон багш нарын хүсэлтээр “Сонирхолтой хими – Ионт нэгдлийн томьёо бичих” дасгал ажлын дэвтрийн урьдчилсан захиалгыг дахин авч эхэллээ. 🤍

📌 Үнэ: 10,000₮
🎁 Нэмэлтээр 15 PPT материал дагалдана.

📅 Захиалга авах хугацаа: 9-р сарын 9-ний өдөр хүртэл

💳 Төлбөрийг урьдчилан шилжүүлснээр захиалга баталгаажна.

🚍 Орон нутгийн багш нарын захиалга:
Энэ удаад орон нутаг руу мөн захиалга авна. Гэхдээ 10-аас дээш дэвтрийн захиалгыг тухайн чиглэлд амралтын өдрүүдээр явах автобусанд тавьж явуулах боломжтой.

Хэвлэлтэд өгөх тоогоо урьдчилан тооцож байгаа тул хэрэгцээтэй багш нар амжиж захиалаарай. 🫶

📩 Захиалга өгөх бол чат бичээрэй.
Баярлалаа. 🤍🧪

🧪 ХИМИЙН ЛАВЛАХ ПОСТЕРЭлементүүдийн нэр, тэмдэг, үе ба бүлэг, харьцангуй атом масс, валент, ионы цэнэг болон түгээмэл хү...
03/09/2026

🧪 ХИМИЙН ЛАВЛАХ ПОСТЕР

Элементүүдийн нэр, тэмдэг, үе ба бүлэг, харьцангуй атом масс, валент, ионы цэнэг болон түгээмэл хүчлийн томьёо, анион, нэршлийг нэг дор багтаалаа.

📚 Хичээл, давтлага, ЭЕШ-ийн бэлтгэлд ашиглахад тохиромжтой.
💡 Хараад ойлгоно • Цээжлэхэд хялбар • Түргэн лавлана

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 22:00
Tuesday 08:00 - 10:00
Wednesday 08:00 - 22:00
Thursday 08:00 - 10:00
Friday 08:00 - 22:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Сонирхолтой хими posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Сонирхолтой хими:

Shortcuts

Share

Category