13/06/2026
МУБИС, БСС, Нийгмийн ажлын тэнхим, Японы Мусашино их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд багш нар, бакалавр, магистрын оюутнууд, төгсөгчдийн төлөөллийн хамт Японы улсад айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд 1).Мусашино их сургууль дээр зохион байгуулагдсан ”Монгол-Японы нийгмийн ажлын хөгжил” симпозиум дээр “Монголын сургуулийн нийгмийн ажлын хөгжил, цаашдын төлөв”, “Хүүхдэд үзүүлэх халамж, хамгааллын үйлчилгээ” сэдвүүдээр илтгэлүүдийг амжилттай хэлэлцүүллээ.
2).”Монгол, Япон улсын нийгмийн асуудлууд, нийгмийн ажилтнуудын шийдвэрлэж буй арга замууд” сэдэвт воркшоп дээр багш, оюутнууд, төгсөгчдийн дунд хоёр улсын ижил болон ялгаатай асуудлууд, шийдвэрлэж буй арга замуудаас мэдээлэл солилцсон, бие биеэсээ суралцсан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
3). Орон нутгийн Нийгмийн халамжийн байгууллага, Хүүхдийн асрамжийн төвүүд дээр айлчилж, нийгмийн ажилтнуудаас туршлага судаллаа.
4). Цаашдын хамтын судалгаа, шинжилгээний талаар ярилцлаа. Хамтран ажилласан MU, SW тэнхимийн багш нартаа баярлалаа University.
5). 1999 оноос манай тэнхимтэй хамтран ажиллаж, Монголын сургуулийн нийгмийн ажлын хөгжил, Асрамжийн төвд амьдарч буй хүүхдийн хөгжил, хамгаалалд үнэтэй хувь нэмэр оруулсан Японы Нийгмийн ажлын сургуулийн багш, МУБИС, БСС- ийн хүндэт профессор (2019) Yamash*ta багштай уулзаж халуун сайхан яриа өрнүүлж, ажиллаж байсан туршлага, дурсамжуудаа эргэн дурслаа.