07/08/2026
🌍 COP17-г угтаж, Хүмүүн сургууль × GERLAB хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж байна.
Энэ бол зөвхөн нэг тэмцээнд оролцох хамтын ажиллагаа биш. Сурагчид бодит асуудлыг шинжлэх ухаан, технологиор шийдэж, багш нар олон улсын экспертүүдээс суралцаж, бүтээж туршдаг Science School экосистемийг хамтдаа хөгжүүлэх эхлэл юм.
🌱 Манай сурагчид NOMATECH CHALLENGE 2026-д оролцож, байгаль орчны бодит асуудлуудад технологийн шийдэл, прототип боловсруулна. Мөн Хүмүүн сургуулийн төлөөлөл тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллана.
🌏 Харин манай Science багш нар GERLAB-ийн урилгаар Монголд ирэх олон улсын менторуудаас суралцаж, туршлага солилцоно:
🇮🇳 Aniruddh aka MakerGuru
Global Maker, Researcher & Innovator, IIT Gandhinagar-ийн Head of Makerspace. Makerspace pedagogy, robotics, circular design, sustainable solutions чиглэлээр ажилладаг.
🇮🇩 Ade
Researcher & Maker, FabLab Jogja. Mechanical engineering, reverse engineering, energy innovation чиглэлээр инженерчлэлийн асуудлыг бодит бүтээл болгон хувиргадаг.
🇯🇵 Phanuwit “Rico” Kanthatham
Skylab Workshop-ийн Founder & CEO, Global FabLab Network-ийн гишүүн, Fab Academy болон Fabricademy-ийн instructor.
Энэ хамтын ажиллагаа цааш HumanX Festival 2027-д үргэлжилж, шинжлэх ухаан, технологийг сурагчдын өдөр тутмын хөгжил, хийж бүтээх соёлтой холбох болно.
Science School болно гэдэг шинжлэх ухааныг зөвхөн заах тухай биш.
Бодит асуудлыг олж хардаг, шийдэл бүтээдэг хүнийг бэлтгэх тухай. 🔬🌱
HUMAN × GERLAB
From problem to prototype. From learning to impact.