Техник Технологийн Политехник Коллеж

Техник Технологийн Политехник Коллеж POLYTECHNIC COLLEGE OF ENGINEERING AND TECHNOLOGY

Ази Номхон далайн бүсийн магадлан итгэмжлэлийн Алтан өргөмжлөлтэй

🤝🇲🇳🇨🇳 ТТИС-ИЙН ХАРЬЯА ТТПК НЬ ШАНХАЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛААТехник...
24/09/2026

🤝🇲🇳🇨🇳 ТТИС-ИЙН ХАРЬЯА ТТПК НЬ ШАНХАЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллеж нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхайн Шинжлэх ухаан, технологийн коллеж (Shanghai College of Science and Technology)-той хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Шанхайн Шинжлэх ухаан, технологийн коллеж нь 5 улсын 10 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 2+1, 3+1 зэрэг олон улсын сургалтын хөтөлбөр, кредит харилцан хүлээн зөвшөөрөх тогтолцоог хэрэгжүүлдэг туршлагатай.

Мөн олон улсын мэргэжлийн боловсролын хамтын ажиллагаа, “Chinese + Vocational Skills” сургалтыг хөгжүүлж буй нь хоёр талын цаашдын хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд:

🔹 Мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөр, арга зүйн туршлага солилцох
🔹 Багш, мэргэжилтний харилцан сургалт, богино хугацааны сургалт зохион байгуулах
🔹 Суралцагчдын үйлдвэрлэлийн дадлага, оюутан солилцоог дэмжих
🔹 Ухаалаг үйлдвэрлэл, автоматжуулалт, хиймэл оюун ухаан, CNC технологийн чиглэлээр хамтран ажиллах
🔹 Үйлдвэрлэл–сургалтын уялдаа, Industry–TVET cooperation-ийг хөгжүүлэх
🔹 Хамтарсан төсөл, хэрэглээний судалгааны чиглэлээр хамтран ажиллах
🔹 Олон улсын ур чадварын тэмцээн, WorldSkills-ийн чиглэлээр туршлага солилцох
🔹 Цаашид “Chinese + Vocational Skills” төрлийн хамтарсан сургалтыг хөгжүүлэх боломжийг судлах юм.

Тус хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Шанхай хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газрын Консул Н.Баттогтох оролцож, Монгол Улс, БНХАУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

🌟 Тэрээр энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбар дахь хамтын ажиллагааны төслүүдийг идэвхтэй дэмжиж ирсэн талаар онцлон тэмдэглээд,
“Манай Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллеж нь их сургуулийн түвшний байгууллага бөгөөд Монгол Улсад нэлээд сайн сургуульд тооцогддог. Тус сургуулиудын үйл ажиллагааны үндсэн зарчим нь практик, бодит хэрэгцээнд тулгуурласан үзэл баримтлалыг боловсруулж, түүнийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд чиглэдэг. Мөн төгсөгчдийн ойролцоогоор 80 хувь нь ажлын байртай болдог нэр хүнд бүхий сургууль” хэмээн онцлон хэллээ. 🌟

Мөн Монгол Улс, БНХАУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

✨ Үйлдвэрлэлтэй уялдсан мэргэжлийн боловсрол, олон улсын хамтын ажиллагааны туршлага, орчин үеийн технологийн чиглэлүүдийг холбосон энэхүү хамтын ажиллагаа нь ТТИС, ТТПК-ийн суралцагч, багш, мэргэжилтнүүдэд олон улсын түвшинд хөгжих шинэ боломжуудыг бий болгоно.

🤝 Хоёр талын хамтын ажиллагаа улам батжин, үр дүнтэй хөгжих болтугай.

Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж ТТИС, ТТПК элсэлт 2026Боловсролын ерөнхий газарТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульIET Green TVETТтис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл

🌏🇨🇳 “ДЭЛХИЙН УР ЧАДВАР ШАНХАЙ 2026” УРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА.🏆 ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 48 ДАХ ТЭМЦЭЭНД 🇲🇳 Монгол Улсыг төлөөл...
23/09/2026

🌏🇨🇳 “ДЭЛХИЙН УР ЧАДВАР ШАНХАЙ 2026” УРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА.

🏆 ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН 48 ДАХ ТЭМЦЭЭНД 🇲🇳 Монгол Улсыг төлөөлөн Техник технологийн их сургуулийн харьяа коллежийн суралцагчид дараах мэргэжлийн төрлөөр оролцож байна.

🔹 Барилгын бүтээц, угсралт /Мужаан/
Суралцагч: П.Ууганбаяр
Эксперт багш: Э.Бат-Өлзий
🔹 Хэрэглээний программ /Механик инженер CAD/
Суралцагч: М.Түвшинсанаа
Эксперт багш: С.Батбаатар

🇲🇳 Дэлхийн ур чадварын хамгийн өндөр түвшний өрсөлдөөнд эх орноо төлөөлөн оролцож буй нийт оролцогч, эксперт багш нартаа өндөр амжилт хүсье.

🤝 Мөн оролцогчдыг дэмжин, хамтран ажиллаж буй ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага болон мэргэжлийн холбоо, хамтрагч бүхий л талуудад талархал илэрхийлье. 👏👏👏👏👏

УР ЧАДВАР — БИДНИЙ ХҮЧ
МОНГОЛ — БИДНИЙ БАХАРХАЛ
ДЭЛХИЙ — БИДНИЙ ДЭВЖЭЭ 🇲🇳🌏

Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник КоллежТТИС, ТТПК элсэлт 2026Боловсролын ерөнхий газарТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульIET Green TVETТтис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл@topfans

22/09/2026

🌏🇨🇳 WORLD SKILLS SHANGHAI 2026

Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн 12 мэргэжлийн чиглэлээр оролцож байна.

Тэдгээрээс 2 оролцогч нь Техник технологийн политехник коллежийн суралцагчид юм. 🇲🇳🔧

Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллежийн төлөөлөл WorldSkills Shanghai 2026-ийн нээлтийн арга хэмжээнд оролцож, дэлхийн ур чадварын тэмцээнтэй танилцаж байна.

Техник Технологийн Политехник Коллеж Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Ттис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл ТТИС, ТТПК элсэлт 2026 Боловсролын ерөнхий газар Техник Технологийн Их Сургууль - IET IET Green TVET

🇲🇳🇨🇳 ТТИС БОЛОН ХАРЬЯА ТТПК-ИЙН БАГШ НАР БНХАУ-ЫН ХӨХ ХОТОД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНАТехник технологийн их сургууль болон ха...
20/09/2026

🇲🇳🇨🇳 ТТИС БОЛОН ХАРЬЯА ТТПК-ИЙН БАГШ НАР БНХАУ-ЫН ХӨХ ХОТОД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллеж нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотын Автомашин, цахилгаан, электроникийн коллежтой урт хугацааны турш хамтран ажиллаж, боловсрол, сургалтын чиглэлээр харилцан туршлага солилцсоор ирсэн.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд багш нарын туршлага судлах айлчлал үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр мэргэжлийн багш нар тус коллежийн сургалтын лаборатори, орчин үеийн техник технологитой танилцаж, практик туршлага судалж байна.

Мөн сургалтын орчин, лабораторийн тоног төхөөрөмж, шинэ технологийн шийдлүүдтэй танилцан, мэргэжлийн боловсролын сургалтад нэвтрүүлэх боломжийн талаар туршлага солилцлоо.

🤝 Хоёр талын хамтын ажиллагаа улам батжин бэхжиж, цаашид өргөжин хөгжих болтугай.

… ✌️💟

Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж ТТИС, ТТПК элсэлт 2026 Боловсролын ерөнхий газар Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульIET Green TVETТтис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл@topfans

📚 “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2026” ЭКСПО-Д ОРОЛЦОЖ БАЙНАНийслэлийн Баянгол дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ах...
19/09/2026

📚 “БАЯНГОЛ БОЛОВСРОЛ-2026” ЭКСПО-Д ОРОЛЦОЖ БАЙНА

Нийслэлийн Баянгол дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахлах ангийн сурагчдад зориулсан “Баянгол Боловсрол-2026” экспод Техник технологийн их сургууль болон Техник технологийн политехник коллеж оролцож байна.

Тус экспогийн хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, төгсөгчид болон эцэг эхчүүдэд дараах мэдээлэл, зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

🔹 Мэргэжлийн чиг баримжаа олгох – сурагчдад өөрийн сонирхол, ур чадварт нийцсэн мэргэжлээ зөв сонгоход нь чиглүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх;
🔹 Сургалтын шатлан суралцах боломж – мэргэжлийн болон дээд боловсролын түвшинд үргэлжлүүлэн суралцах боломж, сургуулийн элсэлтийн журам, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөх;
🔹 Оюутны хөгжлийн хөтөлбөр – оюутан, суралцагчдын хөгжлийг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааны талаар танилцуулах;
🔹 Олон улсад дадлагажигч хөтөлбөр – гадаадын улс орнуудад суралцах, дадлагажих болон олон улсын түвшинд хөгжих боломжуудын талаар мэдээлэл хүргэх;
🔹 Сургалтын боломжууд – Техник технологийн их сургууль болон Техник технологийн политехник коллежийн сургалтын орчин, мэргэжил, хөтөлбөрүүдийг танилцуулах.

📍 Мэргэжил сонголт, цаашдын боловсролын чиглэлээ тодорхойлоход шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг авахыг хүссэн сурагч, төгсөгч, эцэг эхчүүдийг “Баянгол Боловсрол-2026” экспод хүрэлцэн ирэхийг урьж байна. 🙋‍♀️

Техник Технологийн Их Сургууль - IETТехник Технологийн Политехник КоллежТТИС, ТТПК элсэлт 2026Боловсролын ерөнхий газарТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульIET Green TVETТтис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл

🇲🇳🇩🇪 “ХОСМОГ СУРГАЛТЫН ЗАГВАР, ГЕРМАНЫ ТУРШЛАГА” УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ2026 оны 9 дүгээр сарын 18...
18/09/2026

🇲🇳🇩🇪 “ХОСМОГ СУРГАЛТЫН ЗАГВАР, ГЕРМАНЫ ТУРШЛАГА” УУЛЗАЛТ-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Техник Технологийн Их Сургууль (ТТИС) болон харьяа Техник технологийн политехник коллеж (ТТПК) дээр “Хосмог сургалтын загвар, Германы туршлага” сэдэвт салбар хоорондын чухал уулзалт-хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд төр, хувийн хэвшил, академик салбар, боловсролын байгууллагууд болон МҮХАҮТ-ын мэргэжилтнүүд, ААН, компанийн төлөөлөгчид, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтнууд, багш, судлаач, профессорууд зэрэг нийт 70 оролцогч хүрэлцэн ирж, хосмог сургалтын тогтолцоог Монгол Улсад үе шаттайгаар нэвтрүүлэх боломж, арга зүйн талаар өргөн хүрээнд хэлэлцэв.

1️⃣. ЧУХАЛ ИЛТГЭЛҮҮД БА СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ

Уулзалт-хэлэлцүүлгийг МБС-Түншлэл ТББ-ын тэргүүн, Монгол Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн Ч.Тунгалаг чиглүүлэн явуулсан бөгөөд дараах гол илтгэлүүдийг танилцуулсан юм.

🔹 МХҮТМ-ын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Оюунсүрэн Монгол Улс дахь хосмог сургалтын хэрэгжилтийн өнөөгийн байдлыг танилцуулав.

🔹 Германы туршлага ба стратегийн зөвлөмж: Германы Ахмад ажилчдын холбоо (SES)-ны ахлах мэргэжилтэн, Баден Вюртембург сургуулийн ректороор ажиллаж байсан доктор, профессор Арнольд Ван Зил Германы хосмог дээд боловсролын тогтолцоо болон ТТИС-ийн 2028 он хүртэлх стратегид хосмог сургалтыг нэвтрүүлэх боломжийн талаар илтгэл тавилаа.

🔹 Сургалтын арга зүй: SES-ийн ахлах мэргэжилтэн, доктор Анн Гүүс хосмог сургалтын арга зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Илтгэлүүдийн дараа оролцогчид болон 3 илтгэгчийн дунд асуулт, хариултын идэвхтэй хэлэлцүүлэг өрнөж, салбарын хөгжил, практик хэрэгжилтийн талаар үнэтэй зөвлөмж, мэдээлэл солилцсон нь уулзалтын хамгийн үр дүнтэй хэсэг байлаа.

Арга хэмжээний төгсгөлд ТТИС-ийн Ректор, доктор, профессор Ц.Баярмаа болон сургуулийн удирдлагуудын зүгээс Германы Ахмад ажилчдын холбоо (SES)-ны мэргэжилтнүүдэд гүн хүндэтгэл үзүүллээ. Мөн бүх оролцогчдод сургалтад оролцсон сертификат гардуулж, дурсгалын зураг татууллаа.

2️⃣. SES-ИЙН ЗОХИЦУУЛАГЧ БАТМӨНХИЙН ЭРДЭНЭЧИМЭГТ ТТИС-ИЙН “ХҮНДЭТ ПРОФЕССОР” ЦОЛ ХҮРТЭЭВ

Сүүлийн 9 жилийн турш тасралтгүй хамтран ажиллаж, ХБНГУ-аас шигшмэл, шилдэг ахмад мэргэжилтнүүдийг сонгон илгээхээс гадна шаардлагатай үед өөрөө орчуулагчаар хүртэл идэвх зүтгэл гарган ажиллаж, Монгол Улсын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг хөгжүүлэх, ХБНГУ-ын дэвшилтэт сайн туршлагыг нэвтрүүлж сургалтын хөтөлбөрийг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх болон багшлах хүний нөөцийг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, идэвх зүтгэлийг тань хүндэтгэн үнэлж “ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол өргөмжлөв. 🌟

АРГА ХЭМЖЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

🔹 Салбарын хамтын ажиллагаа: Дээд боловсрол болон үйлдвэрлэл, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, практик сургалтын чанарыг шинэ түвшинд гаргах суурийг тавилаа.

🔹 Стратегийн шинэчлэл: ТТИС-ийн 2025–2028 оны стратегид хосмог сургалтыг үе шаттайгаар нэвтрүүлэх замын зураглалыг боловсруулж, цаашид эрх зүйн болон бүтэц, арга зүйн шинэчлэл хийх чухал түлхэц болов. 🤝

****

🇲🇳🇩🇪 “Dual Training Model, German Experience” Discussion Meeting Successfully concluded.

September 18, 2026 — An important intersectoral discussion meeting on the topic “Dual Training Model, German Experience” was successfully organized at the Institute of Engineering and Technology (IET).
The event brought together over 70 representatives from the government, private sector, academic field, and educational institutions, as well as experts from the Mongolian National Chamber of Commerce and Industry (MNCCI), enterprise and company delegates, officials from governmental and non-governmental organizations, and faculty researchers. Participants engaged in broad discussions regarding methodologies and possibilities for phased implementation of the dual training system in Mongolia.

1️⃣. Keynote Presentations and Training Methodology

The discussion meeting was moderated by Ch. Tungalag, Head of the VET-Partnership NGO and Member of the National Council of Mongolia, who introduced the following key presentations:
• Current Implementation Status: S. Oyunsuren, Senior Specialist in charge of training at the National Center for TVET Development, presented the current state of dual training implementation in Mongolia.
• German Experience & Strategic Recommendations: Dr. Prof. Arnold van Zyl, Senior Expert at the Senior Experten Service (SES) and former Rector of Baden-Württemberg Cooperative State University, delivered a presentation on the German dual higher education system and options for integrating dual training into IET’s strategic plan through 2028.
• Training Methodology: Dr. Anne Goos, Senior Expert at SES, provided a detailed presentation on the methodology of dual training.

Following the presentations, an active Q&A discussion took place between the participants and the three speakers, where they exchanged valuable advice and insights regarding sectoral development and practical implementation, making it the most productive part of the meeting.

At the conclusion of the event, Dr. Prof. Ts. Bayarmaa, Rector of IET, along with university leadership, expressed deep respect and gratitude to the SES experts. Certificates of participation were awarded to all attendees, followed by a commemorative photo session.

2️⃣. SES Coordinator Batmunkh Erdenechimeg Awarded “Honorary Professor” Title of IET

To honor her dedication over the past 9 years of continuous collaboration—during which she selected and brought top senior experts from Germany, while also actively assisting as a translator whenever needed—IET bestowed upon her the title of “HONORARY PROFESSOR”. 🌟

She was recognized for her valuable contribution and active dedication to developing Mongolia’s vocational and technical education sector, adopting advanced best practices from Germany, improving curriculum quality, strengthening international cooperation, and advancing teaching human resources.

Significance of the Event:

🔹 Sectoral Collaboration: Strengthened partnerships between higher education, industry, and the private sector, laying the groundwork to elevate the quality of practical training to a new level.

🔹 Strategic Innovation: Developed a roadmap for the step-by-step introduction of dual training into IET’s 2025–2028 strategy, serving as an important impetus for future legal, structural, and methodological reforms. 🤝

Техник Технологийн Их Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын ерөнхий газар IET Green TVETТтис Ттпк.ийн Ахмадын ЗөвлөлТТИС, ТТПК элсэлт 2026Senior Expert Service - SES

🚁 НИСГЭГЧГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ДРОНЫ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.🔹 Техник техно...
18/09/2026

🚁 НИСГЭГЧГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ, ДРОНЫ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

🔹 Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллеж нь нисгэгчгүй тээврийн хэрэгсэл, дроны сургалт зохион байгуулах чиглэлээр БНХАУ-ын SHENZHOU YINUO TECHNOLOGY CO., LTD. компанийн төлөөлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

🔹 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дроны технологийн чиглэлээр судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

🔹 Цаашид тус чиглэлээр мэргэжил эзэмших хүсэлтэй залуучуудад зориулсан сургалт, судалгааны үйл ажиллагааг ТТИС болон харьяа ТТПК-д хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болоод байна.

🔹 Техник технологийн салбарт үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх зорилгын хүрээнд шинэ технологи, ирээдүйн мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн залуучуудыг бэлтгэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын ерөнхий газар ТТИС, ТТПК элсэлт 2026 IET Green TVET Ттис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл

🎓 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН АНГИД ШИНЭЭР ЭЛССЭН СУРАЛЦАГЧДАД “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛААТехник технологийн полите...
17/09/2026

🎓 МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН АНГИД ШИНЭЭР ЭЛССЭН СУРАЛЦАГЧДАД “ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Техник технологийн политехник коллежийн мэргэжлийн боловсролын 3 жилийн ангид шинээр элсэн суралцаж буй суралцагчдад зориулан “Чиглүүлэх сургалт” зохион байгууллаа.

Сургалтыг техник технологийн политехник коллежийн Сургалтын албаны дарга Ж.Хүрэлбаатар нээж, СОА-ны ОХХ-ийн ажилтнууд суралцагчдад амжилт хүсэж, сургуулийн үйл ажиллагаа болон суралцагчдад зориулсан боломж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

📚 Сургалтын хүрээнд:
• Сургуулийн танилцуулга, бүтэц, зохион байгуулалт
• Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр
• Суралцагчдад үзүүлэх тэтгэлэг, хөнгөлөлт, урамшуулал
• Сургуулийн баримтлах зарчим, дүрэм журам
• Хичээл, сургалтын танхим болон дадлагын газрын байршил
• Сонгосон мэргэжлийн онцлог, сургалтын үйл явц
• Клуб, дугуйлангийн үйл ажиллагаа
зэрэг суралцагчдад шаардлагатай мэдээллийг танилцууллаа.

🌟 Эрхэм суралцагчид аа,
Та бүхэн шинэ мэдлэг, ур чадвар эзэмших, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлох нэгэн чухал алхмаа эхлүүлж, гэр бүлд нэгдэж байна.

Та бүхэндээ баяр хүргэж, сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье! 🎓✨

Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж ТТИС, ТТПК элсэлт 2026 Боловсролын ерөнхий газар Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Ттис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл IET Green TVET

16/09/2026

🇲🇳 ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД МУЖААНЫ МЭРГЭЖЛИЙН ТӨРӨЛД ОРОЛЦОЖ БУЙ П.УУГАНБАЯРТ АМЖИЛТ ХҮСЛЭЭ.

Дэлхийн ур чадварын 48 дахь удаагийн тэмцээн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо зохион байгуулагдах юм.
Тус ур чадварын тэмцээнд Монгол Улсаас 9 мэргэжлийн чиглэлээр оролцож байгаа бөгөөд Мужааны мэргэжлийн төрөлд Техник Технологийн Политехник Коллежийн төгсөгч Техник Технологийн Дээд Сургууль - IETийн суралцагч П.Ууганбаяр Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй П.Ууганбаярт амжилт хүсэж, дэмжлэг үзүүлэхээр сургуулийн удирдлага хамт олон Монголын Ой модны үйлдвэрийн түншлэл ассоциаци, ЗАГ групп, Орд гэр ХХК, Юник Фурничер ХХК, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга, төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Ур чадвартай мэргэжилтэн бол Монгол Улсын ирээдүй билээ. Монгол Улсаа төлөөлөн дэлхийд ур чадвараа сорьж буй нийт оролцогчид Монгол ур чадвараар дэлхийд хүчтэй өрсөлдөгч болно гэдэгт итгэлтэй байна.🌟

П.Ууганбаяр болон нийт оролцогчдодоо эксперт багш нартаа өндөр амжилт хүсье! 🌏🇲🇳

Техник Технологийн Их Сургууль - IET Техник Технологийн Политехник Коллеж Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Боловсролын ерөнхий газар ТТИС, ТТПК элсэлт 2026 Ттис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл IET Green TVET

👩‍🏫👨‍🏫 ШИНЭ БАГШ, АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛААТехник технологийн их сургууль болон харьяа Т...
15/09/2026

👩‍🏫👨‍🏫 ШИНЭ БАГШ, АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Техник технологийн их сургууль болон харьяа Техник технологийн политехник коллежид шинээр ажилд орсон багш, ажилтнуудад байгууллагын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, ажиллах орчинтой танилцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, ажилтныг чиглүүлэх сургалт” зохион байгууллаа.

🔹 Сургалтаар шинэ ажилтан байгууллагынхаа түүх, бүтэц, алсын хараа, эрхэм зорилго, зорилт, хөдөлмөрийн дотоод журам, хүний нөөцийн бодлого, дотоод удирдлагын мэдээллийн системийн ашиглалт зэрэг үндсэн мэдээлэлтэй танилцсан юм.

🔹 Мөн сургалт, багшийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн баримт бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага болон ментор, чиглүүлэгч багш, ажилтнаас дэмжлэг авах боломжийн талаар мэдээлэл өглөө.

🔹 Түүнчлэн шинэ ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх нээлттэй ярилцлага зохион байгуулан, сургалтын орчин болон байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

🔹 Энэхүү сургалт нь шинээр ажилд орсон багш, ажилтнуудыг байгууллагынхаа үйл ажиллагаа, ажлын орчинд хурдан дасан зохицож, цаашдын ажил үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.

Шинээр ажилд орсон багш, ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье! 🌟🤝

Техник Технологийн Их Сургууль - IET Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Техник Технологийн Политехник Коллеж ТТИС, ТТПК элсэлт 2026 Боловсролын ерөнхий газар IET Green TVET Ттис Ттпк.ийн Ахмадын Зөвлөл

Address

Энх тайвны өргөн чөлөө 90
Ulaanbaatar
16081

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670007620

Alerts

Be the first to know and let us send you an email when Техник Технологийн Политехник Коллеж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Техник Технологийн Политехник Коллеж:

Shortcuts

Share