23/04/2024
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛД АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбооноос зохион байгуулдаг үнэт цаасны зах зээлд Үнэт цаасны зуучлалын, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах сургалт 2024 оны 5-р сарын 27-нөөс 6-р сарын 7-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна.
Үнэт цаасны зуучлалын чиглэл:
Зохицуулалттай этгээдэд брокер, дилерийн ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн үнэт цаасны зуучлалын эрхийг авна.
Хөрөнгө оруулалтын чиглэл:
Зохицуулалттай этгээдэд гүйцэтгэх захирал, дотоод хяналтын ажилтан болон хөрөнгө оруулалтын зөвлөх, санхүүгийн шинжээч, андеррайтер, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажил, үйлчилгээ явуулах мэргэжилтэн хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийг авна.
Аттестатчилал чиглэл:
Үнэт цаасны зуучлал болон хөрөнгө оруулалтын чиглэлийн эрхийн хугацааг сунгах.
Мэргэжилтэн эрхээ авснаас хойш 3 удаа аттестатчилалд хамрагдах ёстой. Анх удаа эрхээ сунгаж байгаа бол 4 жилээр, 2 дахь удаагаа сунгаж байгаа бол 6 жилээр, 3 дахь удаагаа сунгаж байгаа бол хугацаагүйгээр олгогдоно.
Холбоо нь сургалтын системээ шинэчилсэн тул дараах цахим сургалтын системээр сургалтын бүртгэл, сургалтын төлбөр, сургалтыг зохион байгуулна.
Бүртгүүлэх зааврыг энэ линкээр орж үзнэ үү https://youtu.be/xldI8PriC8c?feature=shared
Бүртгүүлэх https://e.masd.mn/ #/login
Сургалтын төлбөрийн мэдээлэл:
Хөрөнгө оруулалт-720,000 төгрөг
Үнэт цаасны зуучлал-380,000 төгрөг
Аттестатчилал-320,000 төгрөг
Давтан шалгалт-100,000 төгрөг
Утас: 7012-3339