Nest Education IT School

Nest Education IT School Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын "Нэст Эдүкэйшн" сургууль

НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨНэст Эдүкэйшн сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн ша...
21/08/2026

НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нэст Эдүкэйшн сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн шалгалт амжилттай зохион байгуулагдаж, нэмэлт элсэлтийн суудал дүүрлээ.

Нэст Эдүкэйшн сургуульд шинээр нэгдэж буй сурагчдадаа баяр хүргэж, шинэ хичээлийн жилдээ амжилттай сурч, өөрийн боломжоо нээн хөгжүүлэхийг хүсье.

ДҮҮЛЭН НИС. 🚀

Жич: Хүлээлгийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтэй бол доорх холбоосоор https://forms.gle/1JY3zJ7CzSAN3Xws6 мэдээллээ илгээх эсвэл [email protected] цахим хаягаар хүсэлтээ дэлгэрэнгүй бичиж илгээнэ үү.

ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🇲🇳Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад (IOI 2026) 2026 оны...
17/08/2026

ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🇲🇳

Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад (IOI 2026) 2026 оны 8 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдлаа.

Тус олимпиадад дэлхийн 97 орны 375 сурагч оролцож, программчлал, алгоритмын сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх ур чадвараараа өрсөлдсөнөөс Монгол Улсын багаас Тусгай байр эзэлсэн хоёр сурагчийн нэг нь “Нэст Эдүкэйшн” сургуулийн 11А ангийн сурагч Г.Эрхэм байлаа. 🇲🇳

Дэлхийн 97 орны шилдэг сурагчидтай мэдлэг, ур чадвараа сорин, эх орон, сургуулиа төлөөлж амжилттай оролцсон Г.Эрхэмдээ Нэст Эдүкэйшн сургуулийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэе! 👏

Энэхүү амжилтын ард сурагчийн тууштай хичээл зүтгэл, олон жилийн системтэй бэлтгэл, багш нарын мэргэжлийн ур чадвар, үнэт зөвлөгөө, дэмжлэг бий.

Монгол Улсын багийн сурагчдыг бэлтгэж, дасгалжуулсан нийт багш, дасгалжуулагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

ДҮҮЛЭН НИС 🕊️

15/08/2026

НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛНО.

Бүртгэл амжилттай хийсэн сурагчдын бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг руу шалгалттай холбоотой мэдээллийг илгээсэн тул цахим шуудангаа шалгана уу.

📌 Дунд, ахлах ангийн элсэлтийн шалгалт
2026 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт

📌 Бага ангийн элсэлтийн шалгалт
2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагт эхэлнэ.

Шалгалтад оролцох сурагчдадаа амжилт хүсье. 🚀🚀

https://www.facebook.com/share/p/199qUZajyD/

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын "Нэст Эдүкэйшн" сургууль

🇲🇳🇰🇷 VERITRANSIT CHALLENGE 2026 ТЭМЦЭЭНД НЭСТИЙН СУРАГЧИД II БАЙР ЭЗЭЛЛЭЭМонгол Улс болон БНСУ-ын кибер аюулгүй байдлын ...
13/08/2026

🇲🇳🇰🇷 VERITRANSIT CHALLENGE 2026 ТЭМЦЭЭНД НЭСТИЙН СУРАГЧИД II БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монгол Улс болон БНСУ-ын кибер аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын хэмжээнд тулгамдаж буй цахим аюулгүй байдлын асуудлаар мэдлэг, туршлага солилцох зорилготой “Кибер аюулгүй байдлын олон улсын хамтарсан семинар” зохион байгуулагдлаа.

Семинарын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын оюутан, суралцагчдын кибер аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг сорих “VeriTransit Challenge 2026” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд эхний шатанд 33 багийн 90 гаруй оролцогч өрсөлдсөнөөс шилдэг 8 баг эцсийн шатанд шалгарчээ.

Энэхүү тэмцээнд Нэст Эдүкэйшн IT сургуулийн 12 дугаар ангийн сурагч Тэргэл, Гүнсэн-Янжин, Шинэ-Эрдэнэ нарын баг II байр эзэлж, амжилттай оролцлоо. 🥈

Кибер аюулгүй байдал нь технологийн хурдацтай хөгжилтэй зэрэгцэн дэлхий дахинд улам чухал болж буй салбар. Энэ чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорьж, олон улсын хамтарсан тэмцээнд амжилт гаргасан сурагчдадаа баяр хүргэж, цаашдын суралцах замд нь улам өндөр амжилт хүсье.

ДҮҮЛЭН НИС 🕊️

12/08/2026

2026-2027 оны хичээлийн жилийн 1 болон 6 дугаар ангид нэмэлт элсэлтийн орон тоо гараагүй байна.

Бусад нэмэлт элсэлтэд бүртгүүлсэн сурагчдын шалгалт 8 дугаар сарын 18 нд зохион байгуулагдана.

(Давтагдаж ирсэн асуултуудад хариуллаа)

🇲🇳 SHANGHAI GLOBAL ROUND-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🏆Нэст Эдүкэйшн IT сургуулийн Англи хэлний мэтгэлцээний клубийн 6 дугаар ан...
10/08/2026

🇲🇳 SHANGHAI GLOBAL ROUND-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО 🏆

Нэст Эдүкэйшн IT сургуулийн Англи хэлний мэтгэлцээний клубийн 6 дугаар ангийн сурагчид БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан The World Scholar’s Cup - Shanghai Global Round-д амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэд боллоо. 👏

🥇🥈 Ганцаарчилсан мэтгэлцээн 2000 гаруй оролцогчоос:
• М.Тогтуун - 114-р байр, Алтан медаль🥇
• Х.Билгүүн-Од - 306-р байр, Мөнгөн медаль 🥈
• Б.Бат-Эрэн - 450-р байр

🥇 Багийн асуулт, хариултын тэмцээн 600 гаруй багаас:
• Ч.Дуулим, Б.Бат-Эрэн, М.Эрхэм - 56-р байр, Алтан медаль🥇
• М.Тогтуун, Х.Билгүүн-Од, Б.Гоотөгс - 107-р байр, Мөнгөн медаль🥈

🥈 Багийн мэтгэлцээн 600 гаруй багаас:
• М.Тогтуун, Х.Билгүүн-Од, Б.Гоотөгс - 159-р байр, Мөнгөн медаль 🥈

Олон орны үе тэнгийн сурагчидтай англи хэлээр мэдлэг, сэтгэх чадвар, мэтгэлцэх ур чадвараа сорин, олон улсын түвшинд амжилттай өрсөлдсөн сурагчдаараа бахархаж байна. 💙

Сурагчдадаа болон тэднийг бэлтгэн, удирдан оролцуулсан багш нартаа халуун баяр хүргэе! Дэмжин тусалсан эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье!

ДҮҮЛЭН НИС! 🕊️

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 38 ДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХООР ЗАМД ГАРЛАА2026 оны 8 дугаар сарын 9-16-ны ...
09/08/2026

🇲🇳 МОНГОЛ УЛСЫН БАГ ОЛОН УЛСЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 38 ДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОХООР ЗАМД ГАРЛАА

2026 оны 8 дугаар сарын 9-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулагдах Олон улсын мэдээлэл зүйн 38 дугаар олимпиад (IOI 2026)-д оролцох Монгол Улсын баг өнөөдөр, 8 дугаар сарын 9-ний өдөр эх орноо төлөөлөн замд гарлаа.

🇲🇳 Тус олимпиадад Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Нэст Эдүкэйшн IT сургуулийн 11А ангийн сурагч Г.Эрхэм оролцож байна.

Дэлхийн шилдэг залуу программистуудтай мэдлэг, ур чадвараа сорих гэж буй Н.Эрхэмдээ болон Монгол Улсын багийн нийт сурагчид, багш, дасгалжуулагчдадаа өндөр амжилт хүсье! 👏

🇲🇳 Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, амжилт бүтээл дүүрэн оролцоорой!

ДҮҮЛЭН НИС 🕊️

🌏 THE WORLD SCHOLAR’S CUP - SHANGHAI GLOBAL ROUND 2026Нэст Эдүкэйшн IT сургуулийн Англи хэлний мэтгэлцээний клубийн 6 ду...
05/08/2026

🌏 THE WORLD SCHOLAR’S CUP - SHANGHAI GLOBAL ROUND 2026

Нэст Эдүкэйшн IT сургуулийн Англи хэлний мэтгэлцээний клубийн 6 дугаар ангийн сурагчид 2026 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд зохион байгуулагдсан The World Scholar’s Cup олон улсын тэмцээний Улаанбаатарын шатанд амжилттай оролцож, Global Round буюу дэлхийн шатанд оролцох эрхээ хүртсэн билээ.

Өнөөдөр манай сурагчид БНХАУ-ын Шанхай хотын Shanghai Poly Grand Theatre-т 2026 оны 8 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Shanghai Global Round-д оролцож байна.

🇲🇳 Оролцож буй сурагчид:

6А анги
Х. Билгүүн-Од
М. Тогтуун
Б. Гоотөгс

6Б анги
Б. Бат-Эрэн
М. Эрхэм
Ч. Дуулим

Сурагчид Timothy болон Б.Энхболор багшийн удирдлагад дэлхийн олон орны үе тэнгийнхэнтэйгээ багийн мэтгэлцээн, танин мэдэхүйн сорил, багийн асуулт хариултын төрлүүдээр мэдлэг, англи хэлний чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, хамтын ажиллагаагаа сорин өрсөлдөж байна.

Олон улсын тавцанд эх орноо төлөөлөн оролцож буй багш, сурагчдадаа өндөр амжилт хүсье!

Өөртөө итгэлтэй байж, мэдлэг чадвараа бүрэн дайчлан ДҮҮЛЭН НИСЭЭРЭЙ! ✨

27/07/2026

🟣 Нэст Эдүкэйшн IT сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ.

Технологи, байгалийн ухааны чиглэлээр мэдлэг, чадвараа гүнзгийрүүлж, хүнлэг, бүтээлч, хариуцлагатай иргэн болон төлөвшихийг зорьж буй сурагчдыг Нэст Эдүкэйшн IT сургууль урьж байна. 💜

Нэмэлт элсэлтийн шалгалт хоёр үе шаттай явагдана.

📝 I шат - Бичгийн шалгалт
• Математик
• Монгол хэл
• Англи хэл

👨‍👩‍👧 II шат - Ярилцлага

I шатны шалгалтад тэнцсэн сурагч эцэг эх, асран хамгаалагчийн хамт ярилцлагад оролцоно.

📌 Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/1JY3zJ7CzSAN3Xws6

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл:
+976 7799 5555

🚀 ДҮҮЛЭН НИС 🚀

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын "Нэст Эдүкэйшн" сургууль

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Нэст Эдүкэйшн сургуулийн байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677995555

Alerts

Be the first to know and let us send you an email when Nest Education IT School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Nest Education IT School:

Shortcuts

Share

Category