Perfect Education Montessori Preschool of Ulaanbaatar

Perfect Education Montessori Preschool of Ulaanbaatar Бид дэлхийд өрсөлдөж чадахуйц оюунлаг зөв
төлөвшилтэй Монгол иргэнийг бэлтгэнэ

🍁🍀🐦‍🔥Алтан шаргал өнгөөр гоён, намар цаг айлчлан ирлээ🌞🌈🌤️Намарт яагаад бороо ордог юм бол?Навч яагаад олон янзын өнгөөр...
25/09/2026

🍁🍀🐦‍🔥Алтан шаргал өнгөөр гоён, намар цаг айлчлан ирлээ🌞

🌈🌤️Намарт яагаад бороо ордог юм бол?
Навч яагаад олон янзын өнгөөр хувирдаг юм бол
Улирал яагаад солигддог вэ?
Ургамал яагаад хатдаг вэ?
"Яагаад, яагаад, яагаад?" хэмээх сониуч асуултуудынхаа хариултыг хайн, бид ангиараа намрын улиралтай танилцаж, байгалийн сонин хачин, онцлогийг хамтдаа бүтээлчээр судалж шинжилсээр байна...

🇺🇸🌎 🇺🇸🇺🇸Англи хэлний Oxford ELT хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэхэд бэлэн боллоо! ✨🌈🌈Манай Perfect Education Montessori...
24/09/2026

🇺🇸🌎

🇺🇸🇺🇸Англи хэлний Oxford ELT хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлэхэд бэлэн боллоо! ✨

🌈🌈Манай Perfect Education Montessori Preschool of Ulaanbaatar-d Oxford International Curriculum-ийн албан ёсны сурах бичиг болон дасгал ажлын номууд шинээр ирж, бяцхан суралцагчдадаа гардуулахад бэлэн боллоо. 🇬🇧🎉
🌎Оксфордын хөтөлбөр нь суралцагчдын насны онцлогт тохирсон сонирхолтой зураглал, интерактив хичээл, дасгал ажил,баялаг агуулгаар дамжуулан:
🔹 Англи хэлний сонсох болон ярих чадварыг хөгжүүлэх
🔹 Тоглоомын аргаар шинэ үгсийн санг нэмэгдүүлж, суралцах идэвхийг дэмжих
🔹 Дэлхийн стандартад нийцсэн хөтөлбөрөөр хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг сонирхолтой аргаар хөгжүүлэх боломжийг олгодог.

📚🚀Бяцхан багачууд маань шинэхэн сурах бичгээ дэлгэж, Англи хэлний аялалдаа гарахад бэлэн боллоо! 🌟🎈

🍷🍹  🫐🍓🍋🍁🍀"Намрын ногоохон өдрүүд" хөтөлбөрийн хүрээнд манай  багачууд эх орны хөрсөнд ургасан шинэхэн жимс, жимсгэнэ,ами...
23/09/2026

🍷🍹 🫐🍓🍋

🍁🍀"Намрын ногоохон өдрүүд" хөтөлбөрийн хүрээнд манай багачууд эх орны хөрсөнд ургасан шинэхэн жимс, жимсгэнэ,амин дэмээр баялаг, амтат коктейлиуд бэлтгэж, нэг өдрийг суралцахуйгаар дүүрэн, хөгжилтэй өнгөрүүллээ.

🌈🍒🍇Өдрийн онцлох үйл явдлууд:

🍭Байгалийн амин дэм: Аньс, нэрс, чацаргана, жүрж, киви, лимон, усан үзэм зэрэг шинэхэн жимсээр эрүүл мэндийг дэмжих амтат коктейлиуд бэлтгэв.
🍭Бяцхан барменууд: Хүүхдүүд өөрсдийн гараар жимсээ сонгон, өнгө хослуулан суралцаж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүллээ.
🍭Эрүүл амьдралын хэв маяг: Жимс, жимсгэний ашиг тусыг танин мэдэж, зөв зохистой хооллолтын чухлыг хөгжилтэй аргаар ойлгож авлаа.
Эрүүл мэндийг дэмжсэн, инээд хөөрөөр дүүрэн
"Cocktail Day"-дээ идэвхтэй оролцсон бяцхан суралцагчдадаа болон багш нартаа баярлалаа!
#НамрынНогоохонӨдрүүд #ЭрүүлАмьдрал #ЦэцэрлэгийнАмьдрал #АминДэмтэйНамар

🍁🫒🍎 🫐🥦“Ногоохон өдрүүд» Бяцхан Монтессоричид: Амьдрах ухаанд суралцаж байна! 👩‍🍳👨‍🌾💡 «Надад өөрөө хийхэд минь туслаач»ур...
22/09/2026

🍁🫒🍎 🫐🥦

“Ногоохон өдрүүд» Бяцхан Монтессоричид:
Амьдрах ухаанд суралцаж байна! 👩‍🍳👨‍🌾
💡 «Надад өөрөө хийхэд минь туслаач»уриатай
"Монтессори — Амьдрах ухаан"-ы хичээлээрээ хүнсний ногоо, жимс жимсгэнийг ангилан ялгах, угаах, хальслах, хэрчих гэх мэт бие даан хийж чадах олон шинэ чадварт суралцсаар байна! 😊🌱
Хувцсаа эвхэх,ороо хураах цэцгээ услах,ногоо жимсээ өөрөө угааж,хальслах гээд яг л "том хүн" шиг тун чиг нямбай, хариуцлагатай хичээж байгаа тэднийгээ харахаар өөрийн эрхгүй хайр хүрэм... 🥺❤️
Монтессори сургалтын орчин нь хүүхдэд:
✨ Өөртөө итгэлтэй болох
✨ Гар болон тархины хөгжлийг дэмжих
✨ Анхаарал төвлөрөл,бие даах,эмх цэгцэд суралцахад тусалдаг билээ.
🌈Бяцхан гараараа дэлхийг танин мэдэж, өдөр бүр шинэ зүйл сурч байгаа «Ногоохон өдрүүд» цэцэрлэгийнхээ мундаг багачуудад амжилт хүсье! 👧🧒🎈
#НогоохонӨдрүүд #МонтессориСургалт #АмьдрахУхаан #БиеДаасанХүүхэд

📌   📊🌏🚀📚Шинэ хичээлийн жилийн эхэнд хүүхэд нэг бүрийн хөгжлийн үнэлгээ, сургалтын хөтөлбөр, хоол үйлдвэрлэл болон хичээл...
19/09/2026

📌 📊

🌏🚀📚Шинэ хичээлийн жилийн эхэнд хүүхэд нэг бүрийн хөгжлийн үнэлгээ, сургалтын хөтөлбөр, хоол үйлдвэрлэл болон хичээлийн төлөвлөлтийг танилцуулах, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго бүхий гарааны уулзалт амжилттай болж өнгөрлөө.
📈📖Бяцхан үрсийнхээ төлөө бидэнтэй зорилго нэгдэн, хуралдаа идэвхтэй оролцсон эрхэм эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ талархал илэрхийлье.

 💃🏻🎨🤹🌟 "БЯЦХАН ДЭЛХИЙГ БҮТЭЭХ БИДНИЙ ИДЭВХТЭЙ АЯЛАЛ" 🌟🎹🎼🎤Бяцхан үрс маань цэцэрлэг дээрээ хэрхэн суралцаж, өдөр бүр шини...
18/09/2026

💃🏻🎨🤹

🌟 "БЯЦХАН ДЭЛХИЙГ БҮТЭЭХ БИДНИЙ ИДЭВХТЭЙ АЯЛАЛ" 🌟
🎹🎼🎤Бяцхан үрс маань цэцэрлэг дээрээ хэрхэн суралцаж, өдөр бүр шинийг нээдэг вэ? 🚀🌏

🌈🌈Бид хүүхэд бүрийн онцлогт тохирсон Үндсэн сургалт, Нэмэлт сургалт, Тусгай дугуйлан гэсэн 3 үндсэн чиглэлээр суралцах аялалдаа гарлаа!
📚 Үгсийн санг нэмэгдүүлэх "Хэл яриа & Сэтгэхүй":
Үлгэрийн ертөнцөөр аялж, шүлэг цээжлэн, хэл засал болон ярианы чадвараа өдөр бүр ахиулж байна.
🔢 Логик сэтгэхүй ба "Математик, Соробан":
Тоолох,бодох,ангилах, багцлах,цифр бүтээж тоглох болон цээж бодолтоор дамжуулан логик сэтгэхүй, анхаарал төвлөрлийг нь хөгжүүлдэг.
🎨 Авьяас, гоо зүйн "Тусгай дугуйлангууд":
Уран зураг & Баримал: Гар, хурууны нарийн булчинг хөгжүүлж, бичих чадварын суурийг бэлтгэнэ.
Бүжиг,балет: Биеийн хөгжил, ритм болон гоо зүйн мэдрэмжийг нэмэгдүүлнэ.
Спорт өрөлт & Даам: Тэвчээр, ой тогтоолт, анхаарал төвлөрлийг дээд цэгт нь хөгжүүлнэ.
Үндэсний цөм хөтөлбөр: Хүүхэд сурах сонирхолтой, өөртөө итгэлтэй, бусадтай харилцах ба нарийн булчингийн хөгжил, логик сэтгэхүйн суралцахуйн суурь чадварыг бүрэн эзэмшинэ
🗣️ Дэлхийн иргэн болох суурь "Англи хэл":
Сонсголоор дамжуулан авиа, үсгийг зөв эзэмшиж, гадаад хэлээр ярих хүсэл сонирхлыг нь төрүүлнэ.
💡 Бидний гол зорилго:
Хүүхдэд "Суралцах нь хамгийн сонирхолтой, хөгжилтэй зүйл" гэдэг дадлыг багаас нь суулгаж, тал бүрийн боловсролыг инээд баясал дунд олгох юм.
#ДУГУЙЛАН: #Бүжиг

🧑‍⚕️🧖  🩺👩‍🔬🌏Бяцхан эмч нар маань жүжигчилсэн тоглоомоор дамжуулан эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадалд хөгжилтэй аргаар ...
17/09/2026

🧑‍⚕️🧖 🩺

👩‍🔬🌏Бяцхан эмч нар маань жүжигчилсэн тоглоомоор дамжуулан эрүүл мэнд, ариун цэврийн зөв дадалд хөгжилтэй аргаар суралцлаа.
Өнөөдөр тэд микробын эсрэг хамгаалтыг ойлгож
🦷 Шүдний эмчийн үзлэг: "Нэг, хоёр, гурав... Микроб нуугдсан байна! Шууд арилгая!" гээд л оо, сойзоо барин шүдээ дарааллын дагуу нямбайлан угаах дадал эзэмшиж. 🪥✨
🧼 Гар угаалгын лаборатори: "Гараа сайн угаахгүй бол нян гэдэс рүү орно доо!" 20 секунд буюу 20 хүртэл тоолон, дарааллын дагуу гараа хөөсрүүлэн угааж сурлаа.
#ЭрүүлХүүхэд #ТоглонгооСуръя #ГарУгаалт #ШүдУгаалт #ХүүхдийнДадал #БяцханЭмч

🏞️🚌  🎉🌺🌈Шинэ хичээлийн жилийг анги хамт олноороо шинэ зорилго, эерэг хандлага, мартагдашгүй дурсамжаар эхлүүллээ!Бид жил...
15/09/2026

🏞️🚌

🎉🌺🌈Шинэ хичээлийн жилийг анги хамт олноороо шинэ зорилго, эерэг хандлага, мартагдашгүй дурсамжаар эхлүүллээ!
Бид жил бүрийн намар уламжлал болгон ангийн аялал зохион байгуулдаг бөгөөд энэ удаад байгалийн үзэсгэлэнт Гачууртын бүсэд байрлах "Сансар зуслан”г сонголоо. 💫
Энэхүү аялал нь зөвхөн агаар салхинд зугаалаад зогсохгүй хүүхдүүдийн багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх, бие биенээ хүндэтгэх, хариуцлагажуулах,танин мэдэхүй болон сурах эрмэлзлийг нь нэмэгдүүлэх олон талт, сонирхолтой хөтөлбөрүүдээс бүрдсэн хүүхдүүдийн маань хувьд баяр хөөр дүүрэн гайхалтай аялал байла😍🤩

🍁🌲 " ” ! 🏆✨🤼⛹️‍♀️Шаргал намрын нартай өдөр цэцэрлэгийн бяцхан маамуунууд маань эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн "Намрын Бяц...
14/09/2026

🍁🌲 " ”
! 🏆✨
🤼⛹️‍♀️Шаргал намрын нартай өдөр цэцэрлэгийн бяцхан маамуунууд маань эрч хүч, инээд хөөрөөр дүүрэн "Намрын Бяцхан Тамирчин" спорт өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа! 🏃‍♂️

🤩😇Бяцхан тамирчид маань авхаалж самбаа, тэвчээр, багийн ажиллагаагаа харуулан бүх тэмцээндээ идэвхтэй оролцлоо.

🍁 Өдөрлөгийн онцлох мөчүүд:

🏃‍♂️ Хурдан гүйлт ба Саадтай гүйлт: Саад болгоныг зоригтой туулж, барианы шугам руу тэмүүлсэн чадвартай гүйгчид!
🤝 Багийн буухиа: Найзуудыгаа дэмжин, нэгэн зорилгын төлөө нэгдэж сурсан чухал мөч.
🪢 Олс таталт: Хамгийн их догдлол, чанга уухай дагуулсан бяцхан баатруудын маань чин зоригт давалгаа!
🧘‍♂️ Бяцхан бясалгал: Хөгжилтэй тэмцээнүүдийн дараа байгалийн сайханд агаарт амьсгалын дасгал хийж, бие ба сэтгэлээ амраасан сайхан мөч.
🥰😍Хүүхдүүдийн маань нүдэнд гэрэлтэх баяр баясгалан, өөрөөрөө бахархах инээмсэглэл энэ өдрийн хамгийн том шагналууд байлаа. 🏅✨
🧑‍🩰👯‍♀️Дасгал хөдөлгөөнийг дэмжин хүүхдүүдээ бэлтгэж, бэлэн байдлыг хангаж өгсөн хамтран ажиллагч хүндэт эцэг эхчүүддээ болон бяцхан тамирчиддаа талархал илэрхийлье ❤️

🇺🇸🇺🇸Манай Perfect Education Montessori Preschool of Ulaanbaatar нь  Oxford International Curriculum-ийг хэрэгжүүлэх алба...
12/09/2026

🇺🇸🇺🇸Манай Perfect Education Montessori Preschool of Ulaanbaatar нь Oxford International Curriculum-ийг хэрэгжүүлэх албан ёсны эрхээ 3 дахь жилдээ амжилттай сунгалаа.
🌎🚀Энэхүү эрхийг баталгаажуулсан нь хүүхэд бүрд дэлхийн жишигт нийцсэн боловсрол олгох, тэдний мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ болон өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэн, суралцах хүсэл тэмүүллийг дэмжсэн таатай орчин, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах бидний зорилгын нэгэн чухал алхам юм.

Address

Хан-Уул Дүүрэг, 23-р хороо (хуучнаар 4-р хороо), Яармаг 1 р буудал Хангарьд шинэ хотын захиргаа Мандала Гарден хотхон 1480 байр 1 давхарт 14 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:30 - 18:30
Tuesday 07:30 - 18:30
Wednesday 07:30 - 18:30
Thursday 07:30 - 18:30
Friday 07:30 - 18:30

Telephone

99181838

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Perfect Education Montessori Preschool of Ulaanbaatar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share