23/04/2026
Дэлхий даяар Хиппо англи хэлний олон улсын олимпиадад оролцогчдын тоо энэ жил 100,000-д хүрээд байна 🌍✨
Жилээс жилд олимпиадын хүрээ тэлж, оролцогчдын тоо нэмэгдсээр байгаа энэ үед Монгол Улсаас энэ жил 8,600 сурагч эхний шатанд оролцоод байна 🇲🇳
Одоогоор олон улсын баг эхний шатны дүнг гаргах үйл явц дээр ажиллаж байгаа бөгөөд ажлын 10 хоног дотор hippo.mn вебсайт болон манай пейж хуудсаар тус бүр зарлагдана.
Нийт оролцогчдодоо баяр хүргэе 🚀📚
🎉 A new milestone for Hippo the Contest! 🎉
For the first time ever, we are proud to celebrate over 100,000 registered students from around the world! 🌍📚
This incredible achievement reflects the passion, dedication, and love for the English language shared by our global community of students, teachers, and schools.
Thank you for being part of this journey, and we’re still counting! 🚀
18/04/2026
Эхний шатны дүн зарлагдах хугацаатай танилцаарай
18/04/2026
Нийт оролцогчдодоо амжилт хүсье
Та бүхэн доорх холбоосоор нэвтэрч, өөрийн ангиллыг сонгон нэрээрээ хайж шалгалт өгөх байршил болон ангийн хуваарийг дэлгэрэнгүйгээр шалгана уу.
Холбоос: https://www.facebook.com/share/p/1EM1QXBSot/
09/04/2026
Вебсайт хэвийн боллоо. Оролцогчид нэвтэрч ороод сурагчийн ID болон шалгалтын байршлаа шалгаарай.
https://www.hippo.mn/login
08/04/2026
Хиппо Англи хэлний олон улсын олимпиадын эхний шат нь Унших (Reading) болон Англи хэлний хэрэглээ (Use of English) хэсгийн асуултуудаас бүрдэнэ.
📝 Зөв хариултыг зөвхөн хариултын хуудас дээр бөглөх тул оролцогчид маань хариултын хуудсаа урьдчилан татаж авч, зөв бөглөх бэлтгэл хийгээрэй.
📄 Хариултын хуудас татах:
https://hippo-thecontest.org/wp-content/uploads/2025/11/Hippo-2026-OMR.pdf
📌 ХАРИУЛТЫН ХУУДАС БӨГЛӨХ ЗААВАР
✒️ Хариултын хуудсыг зөвхөн хар эсвэл цэнхэр балаар бөглөж, будна.
🔘 Нэг асуултад тохирох зөвхөн нэг хариултыг л будна.
✅ Хариултыг будахдаа дугуй дүрснээс илүү гаргахгүй, дутуу будахгүй байна.
🔢 Candidate Number хэсэг дээр сурагчийн кодыг тоогоор бичиж, харгалзах тоонуудыг доорх нүдэнд будна.
🍀 Бүх оролцогчдодоо амжилт хүсье!
📞 Холбоо барих:
☎️ 7611 7500 | 7505 7501
📧 И-мэйл: [email protected]
07/04/2026
📢 Хиппо Англи хэлний олон улсын олимпиадын эхний шатны байршил, цагийн мэдээлэлтэй танилцаарай
Олимпиадын эхний шат 2026 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 11:00 цагт бүх ангилал зэрэг эхэлнэ.
💻 Өөрийн шалгалт өгөх байршил болон дэлгэрэнгүй мэдээллийг hippo.mn сайтад бүртгэлтэй и-мэйл хаяг, үүсгэсэн нууц үгээрээ нэвтэрч орж шалгана уу.
🍀 Бүх оролцогчдодоо амжилт хүсье!
📞 Холбоо барих:
☎️ 7611 7500 | 7505 7501
📧 И-мэйл: [email protected]
24/03/2026
СУРАГЧИЙН ID КОДОО ХЭРХЭН МЭДЭХ ВЭ? 🔍
💡Бүртгэл амжилттай баталгаажсан оролцогч бүрт олон улсаас олгогддог, 8 оронтой давтагдашгүй ID код үүсдэг. Шалгалт болохоос өмнө энэхүү ID-аа заавал мэдэж, цээжилсэн байх шаардлагатай.
📌 Иймд доорх зааврын дагуу өөрийн сурагчийн ID-аа шалгана уу.
‼️Хэрэв сурагчийн ID код үүсээгүй, төлбөр хүлээгдэж буй төлөвтэй хэвээр эсвэл нэвтрэх нэр, нууц үгээ мартсан бол бидэнтэй холбогдож бүртгэлээ шалгуулаарай 😄
📞 Холбоо барих:
☎️ 7611 7500 | 7505 7501
📧 И-мэйл: [email protected]
18/03/2026
🇲🇳 Монгол Цэргийн өдрийн мэнд хүргэе.
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ой тохиож буй энэ өдөр эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн үе үеийн цэрэг, офицер, ахмад дайчдид албан хаагчдад хүндэтгэл илэрхийлье.
🛡️ Эх орон зөвхөн хил дээр бус,
📚 мөн мэдлэг, боловсролоор бат бэх оршдог.
🌍 HIPPO олимпиадад оролцож буй хүүхэд, залуус дэлхийтэй холбогдож, өөрсдийн ирээдүйг бүтээж буй нь Монголын ирээдүйн хүч билээ.
🙏 Та бүхэнд баярын мэнд хүргэе.
#МонголЦэргийнӨдөр
16/03/2026
ХИППО АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД БЭЛТГЭХ МАТЕРИАЛУУД
1️⃣ Мок тест ажиллах
🔗 https://www.soa-htc.org/quiz/sample линкээр орж доорх зурган зааврын дагуу мок тест өгч, өөрийгөө шалгаарай.
2️⃣ Hippo платформын бэлтгэл хэсэг
🌐 https://www.hippo.mn
Өөрийн аккаунт руу нэвтэрч “Бэлтгэл” хэсгээс жишиг материалуудыг ажиллан, шалгалтын агуулгатай танилцах боломжтой.
3️⃣ Нэмэлт жишиг материал
🔗 https://hippo-thecontest.org/sample-papers/
Дээрх линкээр орж өмнөх жишиг тестүүдийг ажиллан нэмэлт бэлтгэл хийх боломжтой.
4️⃣ Цахим ном (E-book)
🔗 https://hippo-thecontest.org
“Ebooks” цэсээс өмнөх онуудын материалын нэгтгэл бүхий цахим номыг худалдан авч бэлтгэх боломжтой.
13/03/2026
ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАЛТЫН ХУГАЦАА, АСУУЛТЫН ТООТОЙ ТАНИЛЦААРАЙ
Эхний шат нь 2026.04.18-ны өдөр танхимаар зохион байгуулагдах ба унших болон англи хэлний хэрэглээний асуултуудаас бүрдэнэ.
Нийт оролцогчдодоо амжилт хүсье 🍀📚
📞 Холбоо барих:
☎️ 7611 7500 | 7505 7501
📧 И-мэйл: [email protected]
13/03/2026
📢ЗАРЛАЛ
Хиппо олимпиадын эхний шат 04.18нд зохион байгуулагдах бөгөөд тус өдөр IMAS олимпиадтай давхцаж байгаа сурагчид [email protected] хаяг руу сурагчийн ID болон холбогдох мэдээллээ явуулаарай.
📞 Холбоо барих:
☎️ 7611 7500 | 7505 7501
📧 И-мэйл: [email protected]