02/03/2024
-г төгссөн анхны Монгол сурагч бол Б.ЭНЭРЭЛЖАРГАЛ.
Тэрээр GVCS Mungyeong кампуст суралцаад 2021 онд төгссөн бөгөөд өдгөө Улс төр, гадаад харилцааны тэнхмийн гуравдугаар дамжаанд суралцаж байна.
Ингээд -ийн суралцаж төгссөн түүний сэтгэгдлийг та бүхэндээ хуваалцаж байна.
Б.Энэрэлжаргал: “Би Солонгосын жирийн дунд сургуульд суралцаж байхдаа зөвхөн дүнгийн төлөө өрсөлдөж, өөрийгөө бусадтай их харьцуулдаг байсан. Тийм ч учраас
хүсэл мөрөөдөл, алсын харааныхаа төлөө Бурхан дотор сайн өсөж хөгжих тийм орчинд суралцахыг хүсэж өдөр бүр чин сэтгэлээсээ залбирдаг байлаа. Тэр залбирлын хариуд Бурхан намайг сургуульд суралцуулж амьдралын минь хамгийн утга учиртай, үнэ цэнтэй мөчүүдийг өнгөрөөх боломжийг өгсөн юм. нь сурагчдыг бүх тал дээр ур чадвартай жинхэнэ дэлхийн удирдагч болгон хөгжүүлдэг газар юм. Сурагчдыг албадаж хичээл заахаас илүү авьяас чадвараа нээж, өөрийгөө сорьж, хүсэл эрмэлзэл дотор сонирхлоо олох боломжийг олгодог хосолсон боловсролын системтэй учраас би гурван жил хагасын турш үнэхээр аз жаргалтай сурч чадсан гэж боддог. Миний мэдэрсэн -ийн давуу талуудыг та бүхэнтэй хуваалцъя.
Нэгдүгээрт, би өмнө нь өдөр тутамдаа тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүй байсан ч -д орсноор таеквондогийн үзүүлбэрийн багийн гишүүн болж, үзүүлбэр үзүүлэн тулааны төрлөөр тэмцээнд оролцох зэргээр урьд өмнө хэзээ ч бодож байгаагүй зүйлд өөрийгөө сорьж чадсан юм. Таеквондогийн спортын ёс зүй, тэвчээртэй байдал, биеэ захирах, тэсвэр хатуужил гэсэн таван үндсэн зарчим нь намайг эрүүл бодол, эрүүл биетэй хүн болж төлөвшихөд маш их нөлөөлсөн гэж боддог. Мөн таеквондогоор хичээллэх явцдаа өөрийгөө болон бусдыг хүндэлж сурсан.
Хоёрдугаарт, сурагчдад хоёрдогч хэлийг сонгон суралцах боломжийг олгодог нь олон хэлтэй, илүү өргөн хүрээнд сэтгэх чадвартай дэлхийн манлайлагч болоход том дэмжлэг болдог гэж боддог. Миний хувьд монгол, англи, солонгос хэл төдийгүй испани хэл сурах боломж олдсоноор гадаад хэлэнд илүү сонирхолтой болсон. Тухайн үед би солонгос хэлэндээ тийм сайнгүй байсан ч испани хэл сурахын тулд солонгос, англи хэлээ ч бас давтах шаардлагатай болсон. Би англи, солонгос, испани хэлний тус тусын онцлог, ижил төстэй байдлыг хооронд нь харьцуулах аргаар илүү сонирхолтой бөгөөд хялбар аргаар хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсан юм.
Гуравдугаарт, нь бүх оюутнуудад тэгш боломж олгодог. Сурагчдын аливааг хийх хүсэл эрмэлзлэлийг нь мохоох бус харин дэмжиж, арга барилыг нь зааж чиглүүлдэг учраас ямар нэг зүйлд баригдахгүйгээр байнга өсөж хөгжих боломжтой. Би гадаад сурагч байсан ч ангийн дарга, ангийн туслах дарга, дотуур байрны зөвлөлийн гишүүн, таеквондогийн үзүүлбэрийн багийн ахлагч зэрэг удирдах албан тушаалд ажиллах олон боломж олдсон юм. Цаашлаад янз бүрийн клубын үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд оролцож, сургуулийн сурагчдын зөвлөлийн даргын сонгуульд хүртэл өрсөлдөж байлаа. бол солонгос сурагчидтай яг адил тэгш боломж олгодог учраас би хувьдаа маш үнэтэй туршлага хуримтлуулж чадсан гэж боддог шүү.
Эцэст нь хэлэхэд, би -д сурч байхдаа Бурхантай урьд өмнөхөөсөө илүү ойртож, алсын хараа минь улам тодорхой болсноор өөртөө итгэлтэй болж, илүү шаргуу суралцаж, шинэ зүйлд өөрийгөө сорьж, найзуудтайгаа хөгжилтэй байж, маш сайн хооллож, маш сайн унтаж, маш их хайрыг мэдэрсэн. бол миний амьдралыг өөрчилсөн газар юм.
2024.03.02