ШУТИС-Механик инженер, тээврийн сургууль

ШУТИС-Механик инженер, тээврийн сургууль Механик инженер, тээврийн сургуулийн албан ёсны page хуудсанд тавтай морилно уу

🚆 МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНАНэг ...
21/09/2026

🚆 МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА

Нэг Бүс Нэг Зам Олон Улсын Хөгжлийн Судалгааны Академийн дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Механик Инженер, Тээврийн Сургууль болон БНХАУ-ын Liaoning Railway Vocational and Technical College-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Монгол–Хятадын төмөр замын “Mozi Workshop” төслийн хүрээнд иж бүрэн сургалтын тоног төхөөрөмж хүлээн авах, суурилуулах, турших болон сургагч багш бэлтгэх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

🚄 Төслийн хүрээнд Монголд анх удаа HXD3C цахилгаан зүтгүүрийн жолоодлогын сургалтын төхөөрөмж, HXN3 дизель зүтгүүрийн жолоодлогын сургалтын төхөөрөмж, галт тэрэгний жолоодлогын симуляцийн программ хангамжийг сургалтын зориулалтаар нэвтрүүлж, суурилуулан ашиглалтад бэлтгэж байна.

🔧 Мөн сургалтын компьютер, дэлгэц, удирдлагын төхөөрөмж, дадлагын ажлын байр болон бусад тоноглолыг суурилуулж, программ хангамж, системийн ажиллагаанд туршилт, тохируулга хийлээ.

👨🏫 Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, симуляторуудыг сургалтад үр дүнтэй ашиглах зорилгоор сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, төхөөрөмжийн ашиглалт, удирдлага болон программ хангамжийн чиглэлээр дадлага сургалт хийлээ.

🏫 “Mozi Workshop” сургалтын орчин нь оюутнуудад зүтгүүрийн жолоодлого, удирдлагыг бодит ажлын нөхцөлд ойр симуляцийн орчинд дадлагажуулах, төмөр замын салбарт шаардлагатай практик ур чадвараа хөгжүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байна.

16/09/2026
MIRAPRO компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
15/09/2026

MIRAPRO компанийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

УРИЛГА 🎓ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль шинэ элсэгчдэдээ зориулан "БИД ОЮУТАН БОЛЛОО" чиглүүлэх 7 хоногийн ...
11/09/2026

УРИЛГА 🎓

ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль шинэ элсэгчдэдээ зориулан "БИД ОЮУТАН БОЛЛОО" чиглүүлэх 7 хоногийн арга хэмжээг зохион байгуулж байна. Шинээр элсэн орсон оюутнууд, зөвлөх багш, профессор багш та бүхнийг оролцохыг урьж байна.

📅 Хугацаа: 2026.09.15 — 09.18
📍 Байршил: ШУТИС-ийн VII байр
🎉 Нээлтийн үйл ажиллагаа: 09.16-ны өдрийн 12:00-13:00 цагт гадна талбайд зохион байгуулагдана.

📲 Дэлгэрэнгүй хөтөлбөрийг зурагт байрлах QR кодыг уншуулан үзнэ үү.

#ШУТИС #МИТС #БидОюутанБоллоо #ЧиглүүлэхДолооХоног

03/09/2026
Үйлдвэрлэлийн механикжуулалт магистрын хөтөлбөрийн элсэлт авч байна.
01/09/2026

Үйлдвэрлэлийн механикжуулалт магистрын хөтөлбөрийн элсэлт авч байна.

"Механик Инженерчлэл" ахисан түвшний хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхэллээ.
01/09/2026

"Механик Инженерчлэл" ахисан түвшний хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхэллээ.

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС-Механик инженер, тээврийн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ШУТИС-Механик инженер, тээврийн сургууль:

Shortcuts

Share